"IEM Cologne 2025" тэмцээний хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт тун удахгүй эхлэх гэж байна. Германы "MOUZ" болон Францын "Vitality" багуудын хожсон нь маргааш/2025.08.03/ гранд финалд "Spirit" багтай тоглох учиртай.
Он гарснаар "ropz"-той "Vitality" багийг дийлэх баг л байсангүй. Бразилын ганц баг хэвтүүлж, шуугиан тарьсан. Бусдаараа франц баг асуудалгүй байлаа. Ялангуяа тэд "MOUZ"-ийн эсрэг хийсэн сүүлийн долоон тоглолтдоо долоо хожсон гэдэг бардам үзүүлэлттэй "LANXESS" аренад орж ирнэ.
Өнөөдөр тэд "Vitality"-г барж чадах болов уу?
MOUZ эцэст нь Vitality-г давж, гарлаа
MOUZ баг долоон тоглолт дараалан ялагдсаны эцэст Vitality-гаас хариугаа авч чадлаа. Тэд IEM Cologne 2025 тэмцээний хагас шигшээд хүчирхэг өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиж, гранд финалд шалгарав.
Тэд маргааш Spirit-тай аваргын төлөө тоглоно.
Vitality-ийн гол тоглогч ZywOo энэхүү тоглолтод замналынхаа хамгийн тааруу тоглолтыг үзүүлж, фэнүүдээ гонсойлгов.
Ийнхүү өнгөрсөн жилийн аваргууд энэ удаад хагас шигшээ шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ.
Холбоотой мэдээ