Орос: Цагдаа нарт иргэний дансыг царцаах эрх олгоно

Орос: Цагдаа нарт иргэний дансыг царцаах эрх олгоно

Орос: Цагдаа нарт иргэний дансыг царцаах эрх олгоно

ОХУ-ын -рөнхийлөгч Владимир Путин цагдаа нарт шүүхийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хүний банкны дансыг царцаах эрхийг олгох шинэ хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Засгийн газар үүнийг цахим гэмт хэрэг, санхүүгийн залилантай тэмцэх зорилготой гэж мэдэгдэж байгаа ч мэргэжилтнүүд хэт их эрх мэдэлтэй болж, иргэний эрхийг зөрчиж магадгүй гэж болгоомжилж байна.

Шинэ хуульд зааснаар, цагдаа нар хэргийн сэжиг байгаа тохиолдолд хүний банкны дансыг 10 хоногийн хугацаатай царцааж болно.

Ингэхдээ шүүхээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Мөрдөн байцаагчийн дарга болон прокурорын зөвшөөрөл байхад хангалттай. Мөн тухайн 10 хоногт багтааж шүүхэд хандаж, царцаах шийдвэрийг албан ёсоор батлуулах ёстой. Харин банк болон мөнгөний үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд иргэний данс болон гүйлгээний бүх мэдээллийг цагдаа нарт гурав хоногийн дотор, цахимаар ирүүлсэн бол 24 цагийн дотор өгөх үүрэгтэй.

Зарим эрх баригчдын зүгээс энэ хууль нь гэмт хэрэгт холбогдолтой мөнгийг түргэн царцаах, хохирогчдод нөхөн олговор олгох боломжийг сайжруулна гэж үзэж байна. Гэхдээ хуульчид тус шинэ хуулийг тодорхой бус гэж шүүмжилж байна. Учир нь ямар төрлийн гэмт хэрэгт хамаарах вэ гэдгийг тодорхой заагаагүй. Мөн царцаах мөнгөний хэмжээ, хохирлын дүнтэй нийцэх ёстой эсэх талаар ямар ч заалт байхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа юм.

Хуулийг ашиглан гэм зэмгүй иргэн, улс төрийн үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлч болон идэвхтнүүдийн дансыг шударга бусаар царцаах эрсдэлтэй гэж үзэж байна.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, уг хууль энэ оны сүүлчээр хүчин төгөлдөр болно.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.95

Орос иргэдээ, нийгмээ хягалтаас алдсаны илрэл л дээ. Путинийн конторынхон сүүлийн даваа хуугаа орчихож. Иргэдээ л алдсан бол тэгээд юун Улс орны эрх ашиг ярих манатай.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.112.102

mongol oron a*******n hulmas orsoos holhon yavbal ulziitei

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.181.138

яаа цагдаа нар нь улам даам болохндээ гадаад хүнийг цэрэгтээ авдаг гэсэн цагдаадаа яадгын боо

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.190.35

Маш зөв шийдвэр,Луйвар хулгайн ноцтой хэрэг илэрвэл дансыг 10 хоног царцааж яагаад болохгүй гэж, Манайх ч ийм шийдвэр гаргах хэрэгтэй, Гэмт хэрэг үүсэх явдал ялангуяа цахим сүлжээ нэвтэрснээс хойш бүр ихссэн, Иргэд олноороо хохирч байна,Үүнээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай,Энэ бол дарангуйлал биш Иргэдийн эрх ашгийг хамгаалж буй шийдвэр

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.168.34.37

Монголын цагдаа чиний хувийн гүйлгээг хянаад царцаавал чи яах бол. Юм болгон дээр оросын зөв гэхээ больцгоо л доо. Ямар ЗХУ-ын колони Монгол биш

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.131.227.134

Орос орон маань жинхэнэ утгаараа аймшгийн дарангуйлал руу оржээ. Энэ хүн сэжигтэй байна гээд л цагдаа өөрөө дансыг нь хаагаад хаагаад л явах нь байна ш дээ.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 59.153.112.102

cinii l oron um baigaa biz.

Avatar

зочин 3 цагийн өмнө 66.181.190.35

Ардчилагч гэх бүлэг этгээд бол ийм л үл бүтэх хүмүүс, Эх орон ард иргэдийн эрх ашгаас урвасан хүмүүс,Луйвар хулгайг хүртэл хамгаална Дэмжинэ, Иргэдийг хохироох нь зөв гэж үзэж байна, Төрийн аливаа нааштэй шийдвэрийг улайм цайм эсэргүйцэнэ, Мушгин гуйвуулна, Бусдыг гүтгэнэ, Хууль ёсыг үл хүндэтгэнэ, Дураар авирлах танхай зэрлэг байдлыг өөгшүүлнэ Хулгайч луйварчдаасаа бараг ялгагдахаа байсан хүмүүс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.168.34.37

МАН даа хэл өгөр коммунист

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж