АНУ-ын шинэ тариф хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлөв

АНУ-ын шинэ тариф хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлөв

АНУ-ын шинэ тариф хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлөв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны түнш орнууддаа шинэ импортын тариф ногдуулах төлөвлөгөөгөө зарласан. Улмаар дэлхий даяарх хөрөнгийн зах зээлүүд огцом унажээ. Энэ нь олон улсын худалдаа болон эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэх болгоомжлолыг төрүүлж байна. Тухайлбал, "Dow Jones" 542 оноо буюу -1.23 хувь унасан нь сүүлийн нэг сарын хугацаа дахь хамгийн том уналт гэгдэж байна. Мөн "S&P 500" индекс: -1.6 хувь, "Nasdaq" индекс: -2.24 хувиар буурчээ. Эдгээр нь тус бүрээрээ тав, дөрөвдүгээр сараас хойших нэг өдөрт тохиолдсон хамгийн хүнд уналт бөгөөд хоёр долоо хоногийн дараалсан өсөлтийг зогсоосон байна.

Трампын шинэ тарифын төлөвлөгөө нь 10-50 хувь хооронд хэлбэлзэх бөгөөд Чили, Сири зэрэг олон оронд хамаарна.

Дэлхийн бараг бүх улс оронд тавьсан уг тариф наймдугаар сарын 7-нд хэрэгжиж эхлэх юм. Монгол Улсын хувьд эл өдрөөс эхлэн АНУ руу илгээх экспортод 10 хувийн татвар төлнө. Импортын татвар өсөх нь хэд хэдэн сөрөг үр дагавартай. Жишээлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, улс хоорондын худалдаа саарах, компанийн ашигт сөргөөр нөлөөлөх болон инфляцыг нэмэгдүүлж болзошгүй юм. Зарим компаниуд тариф хэрэгжихээс өмнө их хэмжээний барааг АНУ-д оруулж ирсэн ч одоо тэдгээрийн нөөц багасаж байгаа тул дараагийн бараа илүү үнэтэй ирэх магадлалтай гэсэн үг.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

The American economy is clearly weakening. 2 минутын өмнө 84.225.180.135

The American economy is clearly weakening. Ok

Avatar

The American economy is clearly weakening. 2 минутын өмнө 84.225.180.135

The American economy is clearly weakening.

Avatar

Америкийн худалдааны тариф Монголд ямар ч хамаагүй шүү. 5 минутын өмнө 84.225.180.135

OK

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж