Мансуурах зөрчил үйлдсэн хүмүүст зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулав

Мансуурах зөрчил үйлдсэн хүмүүст зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулав

Мансуурах зөрчил үйлдсэн хүмүүст зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулав

Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “мансуурах” зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг 2023 оноос 2025 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд судалжээ.

Энэ хугацаанд нийт 685 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.

Тодруулбал:

  • 2023 онд – 197 зөрчил
  • 2024 онд – 300 зөрчил
  • 2025 оны эхний хагас жилд – 188 зөрчил бүртгэгджээ.

2024 оны зөрчил өмнөх оноос 52.3 хувиар өссөн бол 2025 оны эхний хагас жилийн зөрчил өнгөрсөн оны мөн үеэс 63.5 хувиар өссөн байна.

НИЙСЛЭЛД ХАМГИЙН ОЛОН ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЖЭЭ

Мансуурахтай холбоотой зөрчлийн дийлэнх нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд:

  • Нийслэлд – 604 зөрчил
  • Орон нутагт – 81 зөрчил бүртгэгдсэн байна.

Үүнээс Дархан-Уул аймагт 26, Орхон аймагт  есөн зөрчил бүртгэгдсэн нь орон нутгийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

787 хүн шүүхэд шилжсэн, 715 хүнд шийтгэл оногдуулжээ

Сүүлийн гурван жилийн хугацаанд мансуурахтай холбоотой 685 хэрэгт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 532 хэрэгт холбогдуулан 787 хүнийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 474 хэрэгт холбогдсон 715 хүнд шийтгэл оногдуулсан байна.

Шийтгэл оногдуулсан хүмүүсийн дийлэнх нь баривчлагдсан бөгөөд:

  • 139 хүнд – торгох
  • 576 хүнд – баривчлах шийтгэл оногджээ.

2024 онд шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо 243-д хүрч, өмнөх оноос 50.1 хувиар өссөн бол 2025 оны эхний хагас жилд 128 хэрэг шүүхэд шилжсэн нь мөн үеийнхээс 50.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин 2025 оны эхний хагас жилд баривчлах шийтгэл оногдуулсан хүний тоо 2024 оны мөн үеэс 22.1 хувиар буурсан бол торгох шийтгэл оногдуулсан хүний тоо 2.6 дахин өссөн байна.

18 ХҮРТЭЛХ НАСНЫ 148 ХҮҮХЭД ХОЛБОГДЖЭЭ

Шүүхээс шийтгэл оногдуулсан 715 хүний насны ангилал дараах байдалтай байна:

  • 18 хүртэлх насны – 148 хүн
  • 18–25 насны – 347 хүн
  • 26–35 насны – 129 хүн
  • 36–45 насны – 64 хүн
  • 46–55 насны – 21 хүн
  • 56-аас дээш насны – зургаан хүн

Хүйсийн хувьд 84.6 хувь нь эрэгтэй, 15.4 хувь нь эмэгтэй байна

Мансуурах зөрчилд холбогдогчдын хэрэглэсэн бодисын ангилал:

  • Өвс, мөс зэрэг бодис хэрэглэж мансуурсан– 348 хүн
  • Будаг, шингэлэгч, газ үнэртсэн – 108 хүн
  • Эмийн хэрэглэсэн – 192 хүн
  • Бусад төрлийн бодис хэрэглэсэн – 67 хүн

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн гуравдугаар хэсэгт зааснаар:

Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн этгээдийг

  • 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
  • эсвэл албадан сургалтад хамруулах,
  • 7–30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж хуульчилсан байна.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-03 38.42.106.107

Сурталчилгаа юм уу сэрэмжлүүлэг юм уу? Юу ч мэдэхгүй хүүхдүүд их олон зүйл мэдэж авах нь

Avatar

Зочин 2025-08-03 103.212.163.220

Хил, гаалийн ажилтнуудыг хариуцлагажуулах хэрэгтэй. Тэдний үндсэн үүрэг нь “бузарыг оруулахгүй” байх явдал гэдэг бил үү

Avatar

Зочин 2025-08-03 112.72.8.154

сүлжээг нь хоггүй устгажээ.насаар нь хорьдог болгох хэрэгтэй.тэгэхгүй л бол цөөхөн хэдэн монголчууд пдориноо хар тамхи тархана шүү.сургууль фитнесыг шалгах хэрэгтэй.хувийн сургуулиудыг онцгой шалгах хэрэгтэй.зарж байгаа хүмүүсийн зургийг олон нийтэд таниулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-08-03 202.126.88.155

Чааваас даа. Энэ төрийн байж байгаа, хууль дүрмийнхээ нь зохицуулалт гэж ёстой хэрэг алгаа. Монгол сөнөх тийшээ хандчихаад шүү. яХужаа нар ирж эрлийзжүүлээд, хар тамхинд залуус нь живээд авилгачид нь эх орноо худалдаад… Дуусжээ.

Avatar

Нэргүй 2025-08-03 103.212.119.84

ANUSDI SEXSEER MANSYYRI SEKSEER VANXANDI BOOB XXNO80955877

Avatar

Нэргүй 2025-08-03 66.181.181.218

новшнуудыг давруулаад байдаг. хэнд зориулсан хууль вэ

Avatar

Баабар 2025-08-03 66.181.188.193

мансуурлаас монгол байтугай Хятад сүйрэх шахсан байдаг юмаа

Avatar

Нэргүй 2025-08-03 202.21.109.24

ЭНЭ ОЛОН ХҮН ХЭРЭГЛЭЭД БАЙНА ГЭХЭЭР ИХЭЭР ОРУУЛЖ ИРДЭГ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТОМ СҮЛЖЭЭ БАЙЖ ТААРНАДАА. ХУДЛАА Л ИЛГЭЭМЖЭЭР ТЭДЭН ГР ИРСНИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ ГЭХ МЭТ МЭДЭЭ ТАВЬДАГ. ХУДЛАА СҮРЖИГНЭЭД БАЙХААС БИШ ЖИНХЭНЭ ЭЗДИЙГ НЬ ХЭЗЭЭ Ч ИЛРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГГҮЙ БОЛТОЙ

Avatar

Нэргүй 2025-08-03 202.126.88.123

мансуураьд зэрэг тогтоох нь хулгайч нарын хүүхдүүдийг суллах хуулийн нүх үү???мансуурал л бол мансуурал юм бишүү????мансуурсан хүн юуч хийж болно шүү дээ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж