Тойм: Татвар төлөгчдийн хүсэл биелэх болов уу?

Тойм: Татвар төлөгчдийн хүсэл биелэх болов уу?

Тойм: Татвар төлөгчдийн хүсэл биелэх болов уу?

Намрын налгар цаг ирэх гэж буйтай холбогдуулан ирэх жилийн төсвийн төсөл, цахилгаан эрчим хүчний асуудлаа чухалчилж, өвлийг өнтэй давах арга чаргадаа орж эхлэх хэрэгтэй байна. Хэдийгээр УИХ-ын Намрын чуулган эхлэх болоогүй байгаа ч Засгийн газрын шийдэх асуудал олон байна. Тиймээс Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг "NEWS" агентлагийн долоо хоногийн онцлох үйл явдал буландаа онцолж байна.


У.ХҮРЭЛСҮХИЙН ГУРВАН ХОРИГ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр дахь хоригоо 2025 оны төсвийн төсөлд тавьсан.

Тодруулбал, Үндсэн хуулийн 33.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын 2025 төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан юм. Энэ талаарх тайлбар нь:

  • Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч, алдагдалгүй мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихтэй энэ эгзэгтэй үед мөчлөг сөрсөн эдийн засгийг төлөвлөж, алдагдалгүй, үр ашигтай төсөв батлах учиртай. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь ард иргэдийн амьдралыг сайжруулна.
  • Төсвийг батлахдаа үр ашигтай хэмнэлттэй байх зарчмыг баримтлах, төсвийн төлөвлөгөө тайлагналыг нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар мэдээлэх, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хангаагүй байна. Төсвийн зардлыг бууруулах, улс төрийн намуудыг сонгуулийн амлалтыг биелүүлэхийг шаардаж буй нь зүй ёсны шаардлага юм.  Төсвийг үр ашигтай, төлөвлөж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, дахин тодотгох шаардлагатай гэсэн тогтоол баталсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэснийг УИХ-аас хүлээж авсан билээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ГАЛЫН УЛМААС ХҮН ГЭМТЭЭГҮЙ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ

БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт өчигдөр /2025.07.28/ гал гарсан. Тодруулбал, БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 14:11 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтраасан.  Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.07.29/мэдэгдэл гаргажээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

УНТЭ: УРСГАЛ ЗАСВАР ХИЙЖ БАЙГАА Ч ХААГДСАН ТАСАГ БАЙХГҮЙ

Цахим орчинд Б.Бямбабаяр эмч гэх хаягнаас улсын эмнэлгийн нөхцөл байдал хүнд, өвчтөнүүдэд квот тогтоож үзэж байгаа талаар шүүмжлэлтэй пост оруулсан. Тэрбээр "Зарим тасгуудыг хаасан гэх мэдээллийг нийтэлсэн. Тодруулбал, “иргэдийн эрүүл мэндийг боловсролыг сайжруулах тал дээр юу ч хийж эхлээгүй байж, иргэдэд квот тогтоох талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Шууд архаг хууч өвчтэй хүмүүсийг хэвтүүлэхгүй, эмнэлэгт эм тариа байхгүй, зарим тасгуудыг хаасан. Хагалгаандаа квот тогтоож байгаа нь иргэдийг шууд хохироож байгаа хэлбэр. Эмнэлэгт ирээд үйлчилгээ авч чадахгүй иргэд эмчийг буруутган биед нь халдана. Тусламж үзүүлэлгүй явуулаад гэрийн нас баралт гарвал эмч, эмнэлэг буруудна. Дундаас нь иргэн эмнэлгийн байгууллага хохирно. Иргэнээ ч эмнэлгийн ажилчдаа боддоггүй удирдлагатай. Угаасаа улсын эмнэлэг дампуурч байгаа. Ингэж л үйлчилгээ авах эрхгүй юм бол иргэд ЭМД-ын шимтгэл төлөх хэрэггүй юм” гэж бичжээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

"ТӨСВИЙН ТӨСӨЛД ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС САНАЛ АВНА"

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог дээд зэргээр хангаж, олон нийтийн хэлэлцүүлгийг наймдугаар сарын 01-нээс эхлэн цахимаар хоёр үе шаттай зохион байгуулна.

Сангийн яам наймдугаар сарын 15-нд төсвийн төслийг өргөн барих ёстой. Тэгэхээр энэ хүртэл олон нийтээс тодорхой саналуудыг хүлээн авч, тусгасан байх шаардлагатай. Ийнхүү төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанд өргөн барьсны дараа ирэх есдүгээр сарын 01-нд УИХ-д төсвийг өргөн барих ёстой. Энэ хугацаанд хоёр дахь шатны хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ДЦСV-ЫГ БАРИХ КОМПАНИ ИРЭХ САРЫН 6-НД ТОДОРНО

Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байхад огт ашигладаггүй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, эрэлт буурч байна. Энэ цаг үед бид цахилгаан станцуудаа байгуулж, нүүрсээ жинхэнэ хар алт болгох боломж байна. Гадаадаас маш өндөр үнээр худалдаж авдаг импортоо бууруулах боломжтой. Манай улс үндсэндээ 200 сая ам.доллараар гадаадаас цахилгаан эрчим хүч импортолж байна. Энэ мөнгөөр V цахилгаан станц барих бүрэн боломжтой байхад шүүхдээд унагаачихдаг. Үүний цаана ямар асуудал байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ИРЭХ ӨВӨЛ ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ

2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 45 минутын өмнө 66.181.190.34

МАН – Хулих Хурандаа Хүрэлсүх тэргүүтэй мафиууд иргэдийн эсэргүүцэл, бухимдалыг намжаахын тулд ээлжит заль мэхээ хийхээр төлвлөж байгаа юм бн иймээс монголчуудаа сэрэмжтэй байж иргэн бүр өөрсдийн гэрлийхээ зөрчигдөж байгаа эрхийн төлөө энэ намар тэмцэнэ шүү!!! Арай л дэндүү доромжлож бн!!! ерөнхийлөгч нь төмөр тарааж хуураад МАН мафиууд нь иргэдээ сонсоно гэж хуураад!! ккк

Avatar

Irgen 3 цагийн өмнө 202.126.91.172

5 stanciig barih compani khyatad: 100 % batalgaa. Nyamaag khyataduud hamgaalj baina

Avatar

Зочин 4 цагийн өмнө 66.181.176.143

Нямбаатар дарга л 5р цахилгаан станцыг бариулах байсан юм бна хичнээн жил гацсан билээдээ гишүүд нь дэмжих байх нямбаа эрчим хүчний сайдын давхар хашаад бгаач юм шиг Чойжоо нь хаана байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж