News.mn сайтын сурвалжлах баг Германы Кёльн хотоос "IEM Cologne 2025" тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр сурвалжилж байна. Та бүхэн энд дарж, манай инстаграм хуудсанд нэгдсэнээр тэмцээний талаарх мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авах боломжтой.
НЭМЭЛТ:
Ширүүн өрсөлдөөнтэй, гайхалтай тоглолтын эцэст "Spirit" баг гранд финалд шалгарлаа. Тэд "NaVi"-г 2-1 гэсэн харьцаатай буулган авав. Шийдвэрлэх "Ancient" мап дээр тоглолтын эхнээс "Spirit" илүүрхэж, өрсөлдөгчдөө боломж олгосонгүй.
Donk: NaVi биднээс айж байгаа
Тоглолтын өмнө өгсөн ярилцлагадаа donk:
-Тэд(NaVi) бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, шинэ тоглогч авчирсан. Тэд биднээс айж байгаа. Миний санаж байгаагаар тэд биднийг нэг л удаа хожсон байх. Тэдний эсрэг хожлын цувралаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна.
Ийнхүү тоглолт эхэллээ. Эхний мап "NaVi"-ийн сонгосон "Mirage" бол түүний дараа "Spirit"-ийн "Nuke" тоглоно. Харин шийдвэрлэх мап нь "Ancient" байх болно.
Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг "IEM Cologne 2025" тэмцээний плей-оффын шатны хоёр дахь өдрийн хагас шигшээн тоглолтууд өнөөдөр/2025.08.02/ Германы Кёльн хотын "Lanxess" аренад үргэлжилнэ.
Энэ өдрийн гол тоглолт Украины "NaVi" болон Оросын "Spirit" багуудын хооронд өрнөх учиртай. Хоёр баг хоёулаа өнгөрсөн амралтаар бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн залуу тоглогчдоор хүчээ зузаатгасан. "NaVi"-ийн шинэ цэрэг, косово хүү "makazze" өчигдөр "The MongolZ"-ийн эсрэг "Ancient" дээр хэргээ гаргаж, шүүмжлэгчдийн амыг бага зэрэг ч атугай таглаж чадсан.
Харин "Spirit"-ийн шинэ цэрэг "zweih" хараахан "donk"-ийн сүүдрээс цухуйж чадахгүй л байна.
Дээрх хоёр баг түүхэндээ нийт 19 удаа учраа таарсан бөгөөд "Spirit" арав хожиж, "NaVi" ес хожсон үзүүлэлттэй. Сүүлийн гурван учраанд "Spirit" бүгдэд нь 2-0 гэсэн харьцаатай хожжээ. "NaVi"-ийн ахлагч "Aleksib" ч "Spirit"-ийг үнэхээр дийлээгүй тухайгаа ярьсан.
Өнөөдөр хоёр баг хоёулаа бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсэн дүр зурагтай учраа таарах гэж байна. Хоёр багийн тоглолт 21:45 цагаас эхэлнэ.
Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.120
! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom