Зам тээврийн ослын тохиолдол буурахгүй байна

Зам тээврийн ослын тохиолдол буурахгүй байна

Зам тээврийн ослын тохиолдол буурахгүй байна

Тээврийн прокурорын газрын гаргасан судалгаагаар 2025 оны эхний долдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 370 удаагийн зам тээврийн ослын улмаас 420 хүүхэд осолд өртсөн нь тогтоогджээ. Энэ Баянзүрх, Хан-уул дүргүүдэд хамгийн их бүртгэгдсэн байна.

Ослын тоо дүүргүүдийн хувьд дараах байдлаар бүртгэгдсэн байна:

  • Баянзүрх дүүрэгт – 97 хүүхэд
  • Хан-Уул дүүрэгт – 88 хүүхэд
  • Сүхбаатар дүүрэгт – 67 хүүхэд
  • Баянгол дүүрэгт – 65 хүүхэд
  • Сонгинохайрхан дүүрэгт – 62 хүүхэд
  • Чингэлтэй дүүрэгт – 41 хүүхэд тус тус зам тээврийн осолд оржээ.

Тодруулбал, өртсөн 420 хүүхдийн 270 нь явганаар, 68 нь тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа, 82 нь унадаг дугуй болон цахилгаан дугуй унаж явах үедээ осолдсон байна.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэл жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа тул Тээврийн прокурорын газраас дараах анхааруулгыг өгч байна. Үүнд:

  • Эцэг, эхчүүд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасан “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй” гэсэн заалтыг мөрдөх,
  • Хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй, зөв, соёлтой оролцох мэдлэг, дадлыг эзэмшүүлэх,
  • Хүүхдээ замын хөдөлгөөний эрсдэл бүхий газарт явганаар зорчих, тоглох, унадаг дугуйтай явах зэргээс сэргийлж, тогтмол анхаарал хандуулахыг уриалжээ.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 3 цагийн өмнө 76.130.42.82

Humuuciinhee tolgoi,tarhitai,uhaan oyuntai ni huuhed baihaas ni temtseh heregtei bolj bna,neg bol huulia changatga, uur busdaar saijrahgui

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.120

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.198

Энэ бол Тээврийн цагдаа маш муу ажиллаж байгаагийн илрэл.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.46.62

Цагдаа мөргөлд гэхгүй шүү дээ эцэг эх асран хамгаалагч нарын буруу

Avatar

Зочин 11 цагийн өмнө 192.82.92.42

Хуний амь насанд заналхийлж байгаа мотоциклийн дуу, дураар бэлчих дугуй, унэхээр аймшигтай!!! Ийм хот байх уу?!!!

Avatar

Батбаяр 2025-08-02 202.9.40.44

Одоо бүүр давраад гэгээн цагаан өдрөөр ногоон гэрлээр хүн дайрч а**х гэсэн мэт эрээ цээргүй дайрдаг болчихсон байна лээ.. Харин явган зорчигч гэрлээр гардаг хэвшил бол тогтсон байна лээ.. Замын цагдаа нар явган зорчигч нарт анхаарал хандуулахаа бүүр больсон… Согтуу жолооч нар олноороо бий болсон.. Хүчтэй техник барьсан алуурчид л гэсэн үг шүүдээ

Avatar

Нэргүй 2025-08-02 103.57.94.143

Эхлээд энэ авто аллагаа цэгцэл, дараа нь хурдан морьны уралдаанч хүүхдүүдийг гоочилцгоо !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж