Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл ноцтой хэргүүдэд буруутгагдаж, одоо шоронд хоригдож байна. Прокуроруудын мэдэгдсэнээр, тэрбээр шоронгийн шалан дээр сууж, асуултад хариулахаас татгалзаж байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч байсан Юн Сок Ёлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласан хэргээр буруутгаж, дөрөвдүгээр сард тус улсын Дээд шүүхийн шийдвэрээр огцорсон байдаг. Өдгөө тус улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ли Жэ Мёны тусгай прокурорын баг Юн Сок Ёлын хэргийг шалгаж байгаа юм. Прокурорууд Юн болон түүний эхнэрийн оролцсон байж болзошгүй авлигын хэрэгтэй холбоотойгоор түүнийг байцаахаар оролдсон.
Гэвч тэрбээр хорих хувцсаа өмсөөгүй, зөвхөн дотуур хувцастайгаа хорих өрөөнд сууж байсан. Мөн шалан дээр сууж эсвэл хэвтэн, байцаалт өгөхөөс татгалзаж байгаа.
Хэрэв энэ байдлаараа үргэлжилбэл Юнд хүч хэрэглэж магадгүй гэж прокурорууд мэдэгдээд байна. Харин Юны өмгөөлөгч прокурорын мэдэгдлийг буруутгаж, 40 хэмийн дулаан хорих өрөөнд хагас нүцгэн суухаас аргагүй гэж өмөөрсөн төдийгүй олон нийтэд ерөнхийлөгч асныг санаатайгаар гутаан доромжлохыг хичээж байна гэжээ.
Юн одоогоор тусгаарлагдсан өрөөнд хоригдож байгаа бөгөөд төрийн эргэлт хийх оролдлогын улмаас шүүхийн шийтгэл хүлээх шатандаа явж байна. Энэ нь насан туршийн хорих ял, эсвэл цаазын ял авч болзошгүй хүнд хэрэг юм. Түүнчлэн тэрбээр эхнэрийн хамт сонгуульд хууль бус нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэх тусдаа хэргүүд мөрдөн шалгагдаж байна. Юн бүх буруутгалыг үгүйсгэж, өөрийг нь улс төрийн зорилготойгоор онилж байна гэж мэдэгдсэн.
Өмгөөлөгч нар нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар байцаалтад оролцож чадахгүй байгаа бөгөөд хараагаа алдах эрсдэлтэй гэх эмчийн дүгнэлт бий гэж мэдэгдээд байгаа юм.
Нийгэм энэ хэрэгт онцгой анхаарал хандуулж байна. Учир нь Юн өмнө нь Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор ажиллаж байсан бөгөөд хууль, шударга ёс, зарчимч байдлыг чухалчилдаг байсан гэдгээрээ танигдсан.
USA - Ah Tom baina 2025-08-02 202.9.40.28
Tun Udahgui Ene Hun Yhen , Tegeed Nuguu Olon Yhsen Erunhiilugchiin too Negeer nemegden !
Erunhiilugch gesen Heden Huniig Ene " Uls Heden Alaj Ustagsan bilee ! 2025-08-02 202.9.40.28
Umnud Solongost ( Erunhiilugch gesen Tiim Alban Tushaal Baidagui yum , Ter Erunhiilugch ,
Geed baigaa Alban _ Mujiin Aban Zahirchiin Erh Medeltei Baidag yum , Ajiliin Tailangaa / Yu hiisen buh yumaa " USA – Yavuuldag )
Erunhiilugch bol Zegeer Logo ner Tutdii !
Нэргүй 2025-08-02 103.168.34.110
bayan ailiin erh huuhed shig erguu teneg gar shuu.
Хантүрүү 2025-08-02 66.181.191.52
НАМ-ЛАМ даа хайртай нь ажилтайгаа үлдэг хөөрхий. Мэдэхгүй нь гэртээ мангайгаад сууж байг.
Нэргүй 2025-08-02 81.9.119.120
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-08-02 202.55.188.106
manaih bol somsohgu bn gd chihee daraad shaagaad bsn. odoo ur udam n said hiigeed saihan l bn.