Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гаргасан мэдээллээр, наймдугаар сарын 2-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13,118 болсон байна.
Харин эмчилгээ хийлгэж эдгэрсэн хүний тоо 12,992 бол гэрийн ажиглалтад 60 хүн байна. Эмнэлэгт 56 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нийт өвчлөгчдийн дийлэнх нь буюу 4992 тохиолдол 10–14 насныхан байгаа бол 0–4 насны 2910, 15–19 насны 1657 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тун вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.
Улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ.
- Халуурах
- Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
- Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бех биеэр туурна
- Нүдний салст улайх, үрэвсэх
- Хамраас нус гоожих
- Ханиалгана
Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай юм. Мөн энэ өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. Вакциныг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хийлгүүлэх боломжтой.
С.УЧРАЛ
Нэргүй 2025-08-02 81.9.119.120
!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom