Тойм: Готам Улаанбаатарын ПАЛАНЦАГ ӨДРҮҮД

Тойм: Готам Улаанбаатарын ПАЛАНЦАГ ӨДРҮҮД

Тойм: Готам Улаанбаатарын ПАЛАНЦАГ ӨДРҮҮД

Монгол Улсад сүүлийн жилүүдэд инфляцийн түвшин тогтворгүй, өрхийн амьжиргаанд дарамт учруулсан хэвээр байна. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэж, дундаж орлоготой иргэдийн худалдан авах чадвар буурчээ. Цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа ч амьжиргааны өртөг түүнээс давсан өсөлттэй байгаа нь эдийн засгийн бодит өсөлтөөс илүүтэй үнийн өсөлт давамгайлж буйг харуулж байна. Энэ нь ядуурал, орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлж, олон нийтийн амьжиргааны түвшинд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнийг цаасан дээр хэвлэгдэх тоо өсөлттэй, сайжирч байна гэж бодож, баярлах дарга нар талхны үнэ мэддэггүй шиг ээ мэддэггүй болоод удаж байна. Тэгвэл бидний амьдарч буй нийгэм ямар хэмжээнд байгааг "NEWS"агентлаг энэ долоо хоногийн онцлох  сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна.


УЛААНБААТАР УТГААРАА ГОТАМ БОЛЖЭЭ

Энд тэндгүй шороо овоолж, хавтан овоолсон гудамж талбай хаа сайгүй. Эвдэрч муудаагүй зам, талбайг хуулж, хятад хавтангаар солих "ажиллагаа" Улаанбаатарт ид өрнөж байна. Үүний цаана татварын төлөгчдийн чамгүй мөнгө урсаж байгаа даа гэсэн харамсангүй бодол толгойд зурсхийнэ.

Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбайг хүртэл явган хүний замыг хуулж, шинээр сольж эхэлжээ. Нэгэн ижил өнгөтэй, хятад хавтангаар нийслэлийн гудамж талбайг сольсноор Улаанбаатар гоё харагдана гэж ямар чөтгөр нь хотын дарга Х.Нямбаатарт шивнэчихснийг мэдэхгүй. Ямар ч байсан асар их мөнгөөр нийслэлийг гудамж талбайг шинэчилж байгаа нь илэрхий харагдах. Том том шуудайтай цемент, онгорхой муу усны нүх, овоолсон шороон дундуур алхах иргэд амандаа хараал урсгах нь сонсогдоно. Авто машины замаар ч алхаж яваа хүмүүс цөөнгүй байлаа. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ОНЛАЙН ХУДАЛДАА "НАРАНТУУЛ"-ЫНХНЫ ОРЛОГЫГ БУУРУУЛЖЭЭ

Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар, энэ жил худалдан авагчийн хөл хөдөлгөөн өмнөх жилүүдээс 50-60 хувиар буурсан байна. Наймаачид хөзөр, даалуу тоглож, гар утсаараа кино үзэж, бүр лангууныхаа араар унтаж өдрийг өнгөрөөдөг болсон гэнэ.

"Нарантуул" зах дээр бэлэн хувцасны худалдаа эрхлээд таван жил болж байгаа гэх П.Оюун-Эрдэнэ "Сүүлийн үед борлуулалт харьцангуй муу болсон. Түрүү жилүүдийнхийг бодвол худалдан авалт багасаад байгаа. Үнийн хувьд өсөөгүй, харин ч хямдарсан. Гурван жилийн өмнө зардаг байсан ханшаараа л, тэрнээсээ тав, 10-аар хямдруулаад доошоо яриад өгдөг. Манай бараануудын үнийн хувьд дэлгүүрийнхээс хямд. Жишээ нь, манайх эрэгтэй, эмэгтэй нимгэн цамц 25-35 мянга, сорочкон цамцыг 40-45 мянгаар зардаг. Эмэгтэй тамирын хослол 65-75 мянгын үнэтэй" гэлээ.  Түүний хэлснээр өвлийн хүйтэнд "Нарантуул"-аар үйлчлүүлдэг хүн улам л багасах болсон. Цагаан сарын үеэр орлого нь бага зэрэг нэмэгддэг гэнэ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

УРТ ЦАГААНЫ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ 44 ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖ БАЙНА

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр байсан буюу олны нэрлэн заншсанаар Урт цагаан нь 1958 онд хоршоологчдын хөрөнгөөр баригдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн ахуй үйлчилгээний төв байсан. Тус төв нийт 8000 м2 талбайд 30 иргэн нийслэлтэй гэрээ байгуулан 200 гаруй иргэнд дамнан түрээсэлдэг байв. Урт цагаан нийслэлийн өмчит гуравдугаар байрыг 1958 оноос хойш засвар хийгээгүй аж. Энэ нь нэг талаараа хотын өнгө үзэмжид шууд нөлөөлж байсан учир иргэд буулгаж цэцэрлэгт хүрээлэн барихыг олноор дэмжсэн юм.

Урт цагааны суурин дээр одоо баригдаж буй үйлчилгээний төв нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх аж. Нэгдсэн гараашны нийт талбай 7484 метр квадрат байхаар төлөвлөсөн байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ЦАГДАА СҮР ҮЗҮҮЛЭХ БИШ СҮЛЖЭЭГ ИЛРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ!

Манайханд нэг том дутагдал бий. Аливаа ажлыг хийхдээ сүрийг үзүүлж, хүчээр шийддэг гэж хэлэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Дээр нь хүний эрхийн мэдрэмжгүй гэхэд хилсдэхгүй. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хяналт шалгалт ялын бодлого гээд сайжруулах зүйлс бий. Гээд ингэж ил цагаан хяналт шалгалт явуулах нь энэ хэргийг улам далд хэлбэрт оруулах эрсдэлийг нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй. Ингэж илрүүлж байна, хар тамхитай тэмцэж байна гээд дуулиан дэгдээгээд, зарлаад байхаар уг үндэстэй нь тэмцэж чадах уу. Гэтэл дан ганц хэрэглэгчийг илрүүлснээр үнэхээр мансууруулах бодисын хэрэглээ буурах боломжтой юу.

Угтаа сүүлийн найман жилийн хугацаанд гадаадын 12 улсаас Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар нэвтрүүлсэн 76 гэмт хэрэг бүртгэгдснээс 37.9 хувийг газраар, 12.1 хувийг агаараар үлдсэн 50 хувийг шууд илгээмжийн үйлчилгээ ашиглан илгээсэн байна. Энэ мэт хэрэглэгчээс гадна тээвэрлэгч, борлуулагч гээд олон хүн цаана нь бий.

Дээрээс нь хар тамхитай тэмцэж байна гээд мөрөөрөө яваа залуусыг хүчээр шалгах нь зөв үү гэдгийг бодож үзэх л хэрэгтэй. Гэлээ ч 1000 гаруй хүнээс тест авахад 23 хүнээс урьдчилсан байдлаар мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэжээ. Тэгвэл энэ жишгээр хэргийг илрүүлэхэд хэдэн зуун хүнийг шээлгээд зогсох хүн хүч цаг цав манай цагдаагийнханд бий юу. Тэгээд үр дүн нь ямар байхыг тооцоолсон уу, хүний эрх чөлөөнд халдаад эхлэхээр эсэргүүцэлтэй тулгарвал хүч хэрэглэх үү. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

НААДМЫН ДАРААХ "НАМ ЖИМ"

Баяр наадмын өдрүүд шувтарч, хөдөө хээр амарч, зугаалсан иргэд буцахтай зэрэгцэн их хот эргэн амьсгалж эхэлдэг. Харин тэрхүү амьсгалыг хамгийн түрүүнд мэдэрдэг газар бол Нарантуул зах. Долдугаар сарын сүүлийн долоо хоногт Нарантуул зах чимээ багатай, хүн цөөн байгаа нь харагдав. Захын гол гудамжуудаар цөөн тооны иргэд холхих ба өнгөрсөн жилтэй харьцуулахад иргэдийн хөл хөдөлгөөн саарч, худалдан авах чадвар буурсан гэдгийг наймаачид хэлж байлаа. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх ч борлуулалт төдийлөн нэмэгдэх хүлээлтгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг өдрөөс өдөрт доройтож, иргэд өрнөөс өрний хооронд амьдарч буйг үүнээс дүгнэж болохоор байна. Дэлгэрэнгүй фото сурвалжлагийг эндээс үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.120

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.162.213

удахгүй хүйтрээд ирнэ. Далан задгай жаран хагархай байдаг. Нэг ч ажил хугацаандаа биелсэнгүй бүгд наадамлаад завгүй. Гишүүд баяр далимдуулж баахан өөрсөддөө ашигтай хууль баталсан байдаг. Мэдэхгүй ээ. Бүгд цуглахаар нэг дуу газар нөгөө дуу тэнгэрт хадаж бөөн юм болохдогээ…

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 192.82.92.42

Дуу чимээ унэхээр гамшгийн тувшинд хурсэн. Мотоциклийг яаралтай хориглох хэрэгтэй!!!

Avatar

И 7 цагийн өмнө 66.181.161.32

Нарантцул хөдөөнийхний л ордог газар юм бишүү нөгөөдүүл нь наадамдаад завгүй, удахгүй хичээлийн бэлтэл гээд бүгд ирж бужигнана

Avatar

Хохь чинь 7 цагийн өмнө 59.153.113.36

Удахгүй бүүр сүйрнэ

Avatar

Зочин 8 цагийн өмнө 66.181.176.143

Нарантуул хүн очихоо больсон юм бол буулага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж