Японы сансрын нисгэгч Юи Кимия "Crew Dragon" нэртэй сансрын хөлгөөр шинэ даалгавраа эхлүүллээ. Энэхүү хөлөг нь "NASA" болон "SpaceX" компанийн хамтарсан төсөл юм. Төслийн гол зорилго нь Юи Кимиягийн багийнхан Олон улсын сансрын станц (ОУСС)-д ажиллаж буй одоогийн багийнхантай солигдох юм.
"Crew Dragon" сансрын хөлөг АНУ-ын Флорида мужийн Кеннедигийн Сансрын төвөөс орон нутгийн цагаар Баасан гаригийн үд дөхөмд хөөрч, хэдхэн хормын дараа тойрог замд гарсан байна. Улмаар тус капсул "Falcon 9" зөөгч пуужингаас салжээ.
Токиогийн хойт хэсэгт орших Юигийн төрөлх Нагано мужид оршин суугчид түүний дахин сансарт хөөрч буйг хамтдаа үзэж бахархсан байна. Түүний хувьд энэ нь 2015 онд олон сар үргэлжилсэн анхны аяллаасаа хойш сансарт эргэн очиж буй анхны тохиолдол юм. Амжилттай хөөрсний дараа Юи хэлэхдээ "Маш их баярлалаа. Японы ард түмэндээ хандаж хэлэхэд, би 10 жилийн дараа дахин сансарт ирлээ. Өөрт оноогдсон үүргээ нэр төртэй биелүүлж, Японы гайхамшгийг таниулахын төлөө хамгийн гэрэлтсэн од шиг гялалзах болно" хэмээн мэдэгджээ.
"Crew Dragon"-ийн багийн гишүүдэд АНУ-ын сансрын нисгэгч Зена Кардман, Майк Финке, Оросын сансрын нисгэгч Олег Платонов нар багтаж байна. Тэд гуравдугаар сараас хойш ОУСС-д ажиллаж буй япон сансрын нисгэгч Оники Такуя болон бусад гишүүдтэй солигдож, ойролцоогоор зургаан сарын турш сансрын станц дээр туршилт, судалгаа хийнэ. Энэ нь Сар болон бусад алс холын даалгавруудад бэлтгэх чухал алхам болох юм. Сансрын станц руу хийх аялал нийтдээ ойролцоогоор 15 цаг үргэлжлэх юм.
Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.120
)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom