Дэлгэцийн донтолт нь шинэ төрлийн өвчин юм

Дэлгэцийн донтолт нь шинэ төрлийн өвчин юм

Дэлгэцийн донтолт нь шинэ төрлийн өвчин юм

Хүүхдийн өсөлт, сэтгэлзүйн хөгжилд ноцтой нөлөөлж буй дэлгэцийн донтолтын талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Тус төвийн мэдээлснээр, дэлгэцийн донтолт нь дэлхий нийтийг хамарсан нэгэн шинэ төрлийн өвчин юм. Энэ нь гар утас, компьютер гэх мэт техник хэрэгслийг байнга үзэх хүсэлтэй болсноор өөрийгөө хянах чадвараа алдсан хүмүүсийг хэлнэ. Та өдөрт дөрвөөс таван  цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэцийг үзэж байгаа бол  донтох эрсдэл орж байна гэсэн үг.

Мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг өгч байна.

Дэлгэц ашиглах цагийг хязгаарлах, насны онцлогоос нь хамааран тохиромжтой хугацааг тогтоож өгөх., мөн дэлгэцийн цагийг нь хянаж хүүхэд хэзээ, хэдий хугацаанд дэлгэц ашиглаж байгааг нь хянаж хязгаарлах хэрэгтэй.

Үүнтэй холбоотой зөвлөмж:

  • Дэлгэцийн оронд үйл ажиллагаа санах болгох. Жишээ нь номын клубд элсүүлэх, спортоор хичээллүүлэх гэх мэт.
  • Гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөх. Жишээ нь ярилцах, тоглох, алхах зэргээр хамтдаа байх.
  • Өрөөнд дэлгэц байрлуулахгүй байх. Хүүхдийн өрөө, унтлагын өрөөнд дэлгэц байлгахгүй байх.
  • Хүүхэдтэйгээ хамт дэлгэц үзэн юу үзэж байгааг хянаж, тайлбарлаж өгөх
  • Дэлгэцийн хэрэглээний дүрэм тогтоох ба хоолны ширээнд дэлгэц ашиглахгүй байх гэх мэт дүрэм гаргах.
  • Хүүхдэд зөв үлгэр дуурайл үзүүлэх өөрсдөө ч эцэг, эх нь ч бас дэлгэцийн хэрэглээгээ хянах.
  • Шаардлагатай бол мэргэжлийн тусламж авах. Хэрэв донтолт ноцтой болсон бол сэтгэл зүйчид хандах.

Эдгээр алхмуудыг тууштай хэрэгжүүлснээр хүүхдийг дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлж, эрүүл саруул хөгжил, өсөлтийг дэмжих боломжтой юм.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.120

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж