Этиоп: Нэг өдөрт 700 сая мод тарьжээ

Этиоп: Нэг өдөрт 700 сая мод тарьжээ

Этиоп: Нэг өдөрт 700 сая мод тарьжээ

Этиоп улсын ерөнхий сайд Абий Ахмед 2019 онд “Ногоон өв” нэртэй үндэсний хөтөлбөрийг санаачилжээ. Энэ хүрээнд тус улсын иргэд нэг өдрийн дотор 700 сая мод тарьсан тухайгаа Пүрэв гаригт (2025.07.31) зарлалаа. “Ногоон өв” нь байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах зорилготой зөвхөн нэг удаагийн кампанит ажил биш, харин соёлыг төлөвшүүлэх тухай гэж Абий Ахмед өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Мөн цаашид борооны улирал дуусахаас өмнө 48 тэрбум мод тарих зорилт тавин ажиллаж байна. “Ногоон өв” санаачилга нь олон улсын анхаарлыг татаж, жил бүр гадаадын улс орнуудын удирдагч, дипломат төлөөлөгчид оролцдог болжээ. Энэ жилийн арга хэмжээнд НҮБ-ын Хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалтын төлөөлөгчид болох Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Кенийн ерөнхийлөгч Уильям Руто, Сомалийн ерөнхийлөгч Хассан Шейх Мохамуд нар мод тарих үйл ажиллагаанд нэгдэж, өндрөөр үнэлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: AFRICANEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.46.179

Харин монголд мод тарих нэрээр хэдэн мянган мод уулнаас авчирч үхүүлсэн. Одоо ч тэр моднууд нь үхсээр байна.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.130

Монгол, Этиоп гэсэн ядуу орны дарангуйлагч нарын заль л даа.

Avatar

Зочин 9 цагийн өмнө 202.126.91.57

Хаха, эдэнд манай Хүкийн тэрбум мод бол хоёр өдрийн л ажил юм байна

Avatar

** 6 цагийн өмнө 202.9.47.47

36 tsagiin ajil yum baina, getel manaih barag 36 jil hiih baihaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж