НЭМЭЛТ:
Хоёр мап үргэлжилсэн тоглолтын ялагч нь Украины "NaVi" байлаа. Эхний "Inferno" мап дээр "The MongolZ" багт хожих боломж байсан ч гурван нэмэлт цаг сунгасны эцэст харамсалтай хожигдсон.
Удаах "Ancient" мапыг "The MongolZ"-ийнхон өөрсдөө сонгосон ч хүссэнээрээ тоглож чадсангүй. "NaVi" тоглолтын эхнээс тэргүүллийг авч, илүү явсаар 11-1 гэсэн харьцаатай эхний хагасыг өндөрлүүлсэн. Улмаар "The MongolZ" баг эргэн ирэх гэж оролдсон ч туршлагатай, Мэйжорын аварга баг боломж олгосонгүй.
"NaVi"-ийн шинэ цэрэг "makazze" эхний мап дээр тааруу тоглосон ч хоёр дахь мап дээр тун чухал үеүдэд онцгойрч чадлаа. Тоглолтын дараа "Techno4к"-ийн хэлснээр "makazze"-ийн сайн тоглолт бус "The MongolZ"-ийн алдаануудаас болж, хожигдсон гэв.
Мэйжорын дэд аваргаар тодорсныхоо дараа Монголдоо амарсан тэд ямар ч бэлтгэл хийлгүйгээр Германыг зорьсон билээ.
Энэ оны хоёрдугаар хагасын эхний том тэмцээн болох IEM Cologne 2025-ийн плей-оффын тоглолтууд өнөөдөр/2025.08.01/ Германы Кёльн хотноо эхэлж байна. Дэлхийн шилдэг 24 багтай эхэлсэн аялал өдгөө зургаан багтай үргэлжилж буй. Тэдний нэг нь Монголын "The MongolZ" баг.
"The MongolZ" тун удахгүй 21:45 цагаас Украины "NaVi" багийн эсрэг тоглох гэж байна. Хоёр багийн тухайд нийт зургаан удаа учраа таарсан бөгөөд үүнээс "NaVi"-д дөрвөн удаа хожиж байжээ. Харийн сүүлийн тоглолтод "The MongolZ" баг 2-0 гэсэн харьцаатай илүүрхсэн үзүүлэлттэй.
Сүүлийн тоглолтоос хойш өөрчлөгдсөн нэг зүйл нь "NaVi" баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, "jL"-ийн оронд академийн багаасаа "makazze"-г авчирсан. Өдгөө 18 настай, косово гаралтай хүү хараахан өөрийн батлан харуулж, гялалзаагүй л байна.
Ийнхүү монголчуудын бахархал, омогшил болсон "The MongolZ" багийн эсрэг украинчуудын нэр төр "NaVi" тулах болно.
Хоёр багийн хожсон нь хагас шигшээд "Spirit" багийн эсрэг тоглоно.
Нэргүй 2025-08-01 203.91.115.53
Мапь гэж бич.
Нэргүй 2025-08-01 122.201.23.83
Энэ ер нь хэнд хэрэгтэй эд вэ хүүхдийн хүмүүжилд.
Нэргүй 2025-08-01 81.9.119.217
Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Зочин 2025-08-01 103.212.162.85
Монголын нэрийг гаргасан та бүхний амжилт гэхдээ энэ олон хүний итгэлийг дааж явна гэдэг үнэхээр хэцүү та нар нэг хэвийн байна хайрцагнаасаа гар өөрөөр сэтгэ дэлхийн чансааны багийн адил тоголдог шиг тэд нар шиг тактикаар тогол өөрсдөөрөө тоглоод одоо амжилт үзүүлэхгүйн нэгэнтээ батлагдлаа өөрчлөлт хий зүгээр нэг хэвийн байж болохгүй
Нэргүй 2025-08-01 66.181.188.39
тэд нар чамд ч, хэнд ч өргүй. өөрсдийнхөө төлөө, өөрсдийнхөө дуртай юмыг хийж яваа хүмүүс. Худлаа хөөргөж, далдаганаж замд нь саад болохоо больцгоо.
Нэргүй 2025-08-01 202.9.41.42
Дүү нартаа амжилт хүсье. Украйны ерөнхийлөгч Зеленский саяхан мэдэгдэл хийхдээ "Монгол улс тусгаар улс биш" гэсэн байгаа юм. Тийм болохоор тэдэнд Монгол тусгаар улс мөн болохыг ойлготол нь хожиж өгөх хэрэгтэй байна. Чингисийн үр сад ямар байдгийг мэдрүүлээрэй
Нэргүй 2025-08-01 133.106.181.150
хувхай орос чинь яс хаяж байх шив
Зеленский гэж наймаачин 2025-08-01 66.181.188.208
Тэр гөлөг Монголд өсч өндийчөөд их юм хуцаж дээ. Ард иргэдээ боддоггүй удирдагч гэсэн нэртэй алиа салбадай сонгууль явуулахаас хүртэл айж байгаа. Монгол Орос Украйн ер нь адилхан авилгалд идэгдсэн өсөхийн өлөн арилаагүй алиа салбадайнуудаар дүүрэн дээгүүрээ.
Бодит байдал 2025-08-01 14.1.81.130
золбин оросын зориудын хатгаасыг ойлгох ухаан байхгүй юу