“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хагас жилийн гүйцэтгэл, эдийн засгийн үр ашиг, нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төслийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Ган боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, газар зохион байгуулалт болон бусад холбогдох асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлийг үйлдвэрийн удирдлагад өгч, ЗГ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллана. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК янз бүрийн бэрхшээл туулж ирснийг бид бүхэн мэдэж байгаа. Гэвч тус үйлдвэрийн ажил Б.Чагнаадорж захирлыг ирснээс хойш сайн ажиллаж эрчимжиж байгаад таатай байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн, Канад маягийн загвар менежментийг хэрэгжүүлж, нэгдсэн бодлогоор явдаг зарчим руу шилжиж ажиллана. Анхнаасаа зарчмаа тохироод ажлаад явчихад болох байх” гэсэн юм.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Энэ оны эхний хагас жилд энэхүү гарч буй үр дүн нь өмнөх оны хоёрдугаар хагас жилээс эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэснээс шууд хамааралтай” гэв.

Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд татварын дараах үзүүлэлтээр 21.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 37.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 51.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж бизнес төлөвлөгөөний зорилтот түвшингийн голлох үзүүлэлтүүдийг бүрэн хангажээ.

 Ингэснээр “Чингис хаан” Үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр 2024 оны 12 дугаар сард 13.6 тэрбум төгрөг, 2025 оны 02 дугаар сард 25.9 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлж, баялгийн сан дахь иргэдийн хуримтлалын хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулжээ. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компанийн хувьд толгой компанитай байгуулсан менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу уг үйлчилгээний төлбөрт 5.8 тэрбум төгрөгийг толгой компанид төвлөрүүлсэн байна. Төмөртэй ордын нөөцөд тулгуурлан гангийн үйлдвэрлэлийг барьж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Үүний хүрээнд хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллаж, 2028 он гэхэд үйлдвэрийн эхний шатыг ашиглалтад оруулахаар төлөвлөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.187.198

Аль ч үйлдвэр аж ахуйн газар эмх цэгц журам дүрэм мөрдөж хүчин чадлаас хамаарч тооцоо төлөвлөлт хийж ажиллах байлгүй ,,

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 81.9.119.217

! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.168.34.138

Chagnaa geed aav n River gardenii gazariig zarsan bas neg tom luivariin garuddaa

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.168.34.138

Hamar buzar Ganbo gee nuhur naan chn mash ih mungu ugaasan teriin bvgdiin gargaj irj shorondon hiih heregte

Avatar

Нэргүй 2025-08-01 103.229.120.126

Төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ч гэх шиг. Ху үеийнх шиг юм болох нь шив. Эрэлт хэрэгцээнд нийцүүлж үйлдвэрлэдэг юм биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж