Сурвалжлага: Улаанбаатарын шинэ замууд ч усанд автаж байна

Сурвалжлага: Улаанбаатарын шинэ замууд ч усанд автаж байна

Сурвалжлага: Улаанбаатарын шинэ замууд ч усанд автаж байна

Монголын борооны улирал эхэллээ. Өнгөрөгч зун Улаанбаатарт хур бороо харьцангуй бага орсон. Харин энэ сард ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороо багагүй орохыг Ус цаг уур орчны шинжилгээний газар/УЦУШГ/-аас анхааруулжээ. Улаанбаатарт бороо орохоор тоос, шороо дарагддаг нь үнэн ч хамгийн хүндрэлтэй асуудал нь зам, талбай нь усанд автаж, зарим газар нуур, цөөрөм тогтох нь хэвийн үзэгдэл болсон.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-аас энэ онд цөөнгүй байршлын зам, талбайг засч, борооны ус зайлуулах шугам шинээр барихаа мэдэгдсэн.  Тухайлбал, явган хүний замыг засахад татвар төлөгчдийн 32 тэрбумыг зарцуулж байгаа юм. Харин борооны ус зайлуулах шугам шинээр угсрах ажлыг  хамгийн их ус тогтдог 10 гаруй байршилд хийхээ мэдэгдсэн. Энэхүү ус зайлуулах хоолой нь нийт 16 км үргэлжилнэ гэж албаны хүн мэдэгдсэн. Тодорхой газруудад ус зайлуулах шугам барьж, ашиглалтад оруулсан ч Улаанбаатар усанбаатар хочноосоо салж чадсангүй.

Ус цаг уурын мэдээгээр Улаанбаатарт  өнөөдөр /2025.08.04/ өдөржин бороотой. Хэдийгээр бороо зөөлөн, намуухан шивэрч буй ч зам талбайд ус хэдийнэ тогтсон юм. Иргэд зам дээрх "тогтоол" усыг тойрон алхаж, авто замд борооны улмаас ачаалал багагүй үүсээд байна. Энэ бол бороо орох бүрд харагддаг нийслэлийн нэгэн дүр зураг. Хэдхэн минутын аадар бороонд Улаанбаатар усандаа живэх нь холгүй болдог нь хэвийн үзэгдэл болсон.

Жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр ус зайлуулах шугам хоолойн засвар, үйлчилгээнд багагүй мөнгө зарцуулдаг. Харамсалтай нь, тэр мөнгө устайгаа хамт "урсаад" явчихдаг уу. Эсвэл зам засах, бродюр солих, ус зайлуулах шугам шинэчлэх нь хотын дарга нарын хоолоо олж иддэг бизнес болж хувирсан уу гэлтэй нийслэлчүүд өмнөх жилийнх шигээ ус туучин ажлаа амжуулж байна. 

Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 3, 11, 15-р хорооны ус зайлуулах шугам сүлжээг засах компанийг сонгон шалгаруулахаар 2024 оны зургадугаар сард зарлагдсан тендерийн нийт төсөв 80 сая төгрөг байжээ. Гэвч уг замууд өнөөдөр ч усанд автсан хэвээрээ. Харин улсаас гаргасан мөнгө нь усанд хаясан чулуу мэт "ор сураггүй" болжээ. Учир нь, энэ талаар асууж тодруулсан боловч, төрийн дарга нарын дийлэнх нь амралтаа авсан тул эзэнгүй хаалга, үүд л мөргөлөө.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Энхтайвны гүүр орчим

 УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫГ НЭГДСЭН БАЙДЛААР БУС ӨӨР ӨӨР ХУВИЙН КОМПАНИУД ХИЙЖ, ГҮЙЦЭТГЭДЭГ

Нийслэлд ус зайлуулах шугам дутагдалтайн дээр хамгийн гол стандартын шаардлага хангадаггүйгээс жилийн жилд асуудал үүсдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хот төлөвлөлт, судалгааны институтээс тодруулахад “50 метр тутамд нэг ус зайлуулах сараалж байх ёстой гэсэн ерөнхий стандарт бий. Гэхдээ тухайн газрын нугалаа, налуу, урсацын хурд, мөн замын өргөн, авто хөдөлгөөний эрчим зэргээс мөн шалтгаалан зураг төслийг гаргадаг.

Хэдий зураг төсөл зөв байх нь чухал боловч суурилуулах ажил түүнээс илүү чухал. Гэтэл нийслэлийн хэмжээнд ус зайлуулах шугам хоолойг нэгдсэн байдлаар бус олон өөр хувийн компаниуд хийдэг.

Үүнээс үүдэн, зарим газрын суурилуулалт чанарын шаардлага хангахгүй байна. Мөн ус зайлуулах шугам бол зөвхөн зам дээрх усыг л авах зориулалттай байдаг. Өндөрлөг хэсгүүд буюу уулын ам зэргээс бууж ирж буй усыг үерийн сан гэдэг зүйл хуримтлуулж авах ёстой байтал Улаанбаатарт харамсалтай нь тийм зүйл байхгүй. Тиймээс уулнаас бууж ирж байгаа ус болон замын усыг бүгдийг нь ус зайлуулах хоолой шингээж дийлэхгүйд хүрдэг. Үүнээс болж зам дээр ус ихээр тогтож, гудамж талбай үерт автаж байгаа юм. Түүнээс гадна, Улаанбаатар хотын хүн амын даац хэтэрснээс болж “цементэн ширэнгэ” болсон. Уг нь борооны усны тодорхой хувь нь байгальдаа шингэх ёстой байдаг боловч тэгэх сул газар үлдээгүй нь ус зайлуулах шугам ачааллаа дийлэхгүй болсон нэг шалтгаан. Өмнө нь хот харьцангуй сийрэг хүн амтай байсан тул одоогийнх шиг үерлэдэггүй байсан нь үүнтэй холбоотой” гэж албаны хүн тайлбарлав. 

Албаны хүн ийн тайлбарласан бол иргэдийн зүгээс "Ус зайлуулах хоолой байсан ч стандартаар нь хийхгүй, буруу газарт нь байрлуулаад байхаар чинь ямар хэрэг байх вэ дээ. Хотын дарга нар мөнгө идэх л зорилготой болохоос хотын асуудлыг шийдэх нь чухал биш байх. Хэрэв чухал байдаг бол зүгээр байсан явган хүний замаа хуулаад мөнгө угаагаад байх уу. Үүний оронд ус зайлуулах хоолойг стандартын дагуу тавьсан нь дээр шүү дээ. Шинээр тавьж байгаа авто замд ус зайлуулах шугам суурилуулдаг гэдэг ч ялгаагүй л ус нэвтрүүлэх чадваргүй байгаа" гэлээ.

Сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон орон сууцны хотхон орчмоор ус тогтдог үзэгдэл түгээмэл болсон. Тэр ч бүү хэл саарал ордон тойрсон замууд нь хүртэл усанд автдаг. Гэсэн ч хотын дарга нарт ус зайлуулах хоолойноос илүү Улаанбаатарт жил бүр бродюр солих нь чухал ажил болж хувирсан.

ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМУУДЫГ СУУРИЛУУЛЖ ДУУСГАНА

Нийслэлийн хэмжээнд ус зайлуулах шугамыг суурилуулах ажил үргэлжилж буй. Геодези, Усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас “Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 220 км орчим урттай ус зайлуулах хоолой бий. Хэрэв бөглөрч эсвэл гэмтсэн тохиолдолд цэвэрлэх, засварлах зориулалттай 4000 шүүрт худаг, 3800 орчим үзлэгийн худаг байдаг.

Гэвч ихэнх ус зайлуулах шугам болон үерийн далангууд насжилт хэтэрсэн. Тиймээс сүүлийн 1-2 жилийн хугацаанд эрчимтэйгээр шинэ ус зайлуулах шугамуудыг суурилуулж эхэлж байна.

Энэ жилийн хувьд зургадугаар сарын 1-ээс суурилуулах ажил эхэлсэн бөгөөд чадвал есдүгээр сарын 1 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.  

Нарны гүүрний урд хэсэгт 1003 км-ийн урт бүхий хоолой мөн "Алтай хотхон" орчимд 450 км-ийн урттай хоолойнуудыг тус тус суурилуулж дуусчээ. Үргэлжлүүлэн, “Ажилчны гудамж, вокзал, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс "Мишээл экспо" хүртэл, Энхтайваны гүүрний доор, "Алтжин бөмбөгөр"” зэрэг газруудад ус зайлуулах хоолой суурилуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Өмнөх ус зайлуулах хоолойнууд ихэнх нь 200-300 диаметр бүхий хуванцар хоолойгоор хийсэн байдаг бол одоогийн хоолой нь 600-1000 диаметр бүхий төмөр хоолой  тавьж байгаа аж. Энэ нь багтаамж, шүүлтүүр, даацын хувьд өмнөхөөсөө эрс ялгаатай гэнэ.

Гэвч, энэ бол албаны хүмүүсийн яриа. Харин иргэдийн хувьд одоогоор хотын ус зайлуулах хоолой шинэчилсэн ажил харагдахгүй байгааг ч шүүмжилсэн. Харин ч эсрэгээрээ хот хогондоо дарагдаж, нийслэл нь тосгоны дүр зурагтай болсонд олон нийт ч бухимдлаа илэрхийлж байгаа. Хэдий болтол бороо орохоор л байшин барина даа гэх болжморын үлгэр шиг Улаанбаатар усанд автах бүрт ус зайлуулах хоолойгоо санадаг, бусад үед нь мартаж, шинээр суурилуулсан ч шаардлага хангахгүй ажил хийж аргалах вэ.  Эвдэрч хэмхрээгүй явган хүний талбайг цементлэхээс илүүтэй стандартад нийцсэн ус зайлуулах шугам барих нь тулгамдсан асуудал болж хувирсныг иргэд хотын даргад дайж байна.

Энэ онд хийх борооны ус зайлуулах шугамын ажлууд:

  1. Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил, Шугамын голч: 400-1500 мм, шугамын урт: 1793 метр,
  2. Энхтайвны гүүрний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
  3. Алтай хотхоны 14 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил Шугамын урт: 412 метр,
  4. Энгельсийн гудамжны борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:400-600 мм, шугамын хүчин чадал: 0.102 м3/с, шугамын урт: 1003 метр,
  5. ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:300-1000 мм, шугамын хүчин чадал: 1398 метр, шугамын урт: 1398 метр,
  6. Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам,
  7. Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам,
  8. БЗД, 14 дүгээр хороо, Нарт хотхон орчмын борооны ус зайлуулах шугамын ажил,
  9. ХУД, 1 дүгээр хороо Наран хотхон, Петровисын ШТС орчмын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил, шугамын голч: 300-600 мм, шугамын урт: 1200 метр,
  10. СХД, 29 дүгээр хороо, "Драгоны арын 22б байр орчмын замын  борооны ус зайлуулах шугамын угсралтыг 2025 онд тус тус хийнэ.

М.Намуун

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-04 122.201.31.20

Шинээр хийгээд л байх юм. Ус зайлуулах хоолойгоо давхар хийж болдоггүй юм байхдаа.

Avatar

Нэргүй 2025-08-04 202.9.46.247

ус зайлуулах шугамгүй замыг зам гэдэггүй юм луйварчидаа

Avatar

Зочин 2025-08-04 66.181.184.174

ус зайлуулах тагаа зөв байруулмаар байна.хонхорхой хэсэгт ус тогтдог болохоор ус өгсөж урсдаггүй биз дээ.ядаж ийм ойлголтгүй хүмүүс энэ ажлыг хийж байгаа нь харагдаад байхы.харамсалтай юмаа.өөрсдөө чадахгүй бол яддаг хүмүүсээс нь тусламж аваачээ

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.184.26

Зам тавихдаа ус зайлуулах суваг шуудууг хамт хийдэг юм энэ замын инженерүүдээ аттестачлаад дахиж замын ажилд битгий оролцуул ус зайлуулах суваг шуудуу хийж мэдэхгүй малнууд замын инженер хийх ёсгүй. Одоохон ус тогтсон цэгүүдээ бүртгэж хурдан тэнд нь ус зайлуулах суваг шуудуу хий МАНгаруудаа

Avatar

И 2025-08-04 66.181.161.32

зөвхөн бродюр шахах зорилгоор зүгээр замуудыг давхарлаж хучиж байгаа юм чинь ус тогтдог нь хэвээрээ л байлгүй яахавдээ.

Avatar

Нэргүй 2025-08-04 122.201.31.46

нянбакер дарга болоод зам засвар ч гх шг татвар хд дахин нэмчээд хийхгүй гд яхвдэ муу гөлөг, мм н дайны хучилт хж бж тэрийгээ зам зассан шинээр тавьсан гж шаагаад яхвдэ , усны хаялагаа стандартын дагуу ххгүй хииж чдхгү юм чинь дээ , зүгээр л мөнгө идэх л гсн хулгайчууд энэ х***а нянбактерын баг

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.176.148

Ядаж зөв биччих тамын тогооны адгуус минь!

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.182.107

Монголын борооны улирал эхэллээ гэнэ үү. борооны улирал гэж болдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.176.223

Алтай хотхон хавьцаа 450км хоолой тавьлаа гэнэ үү? энэ чинь Архангай орох зай шдээ. бас тэгснээ нарны гүүрний урд хэсэгт 1003 км гэнэ үү? Ховд орох зай бдаг шаасан. Арай юу сэтгүүлчээ

Avatar

Ip 2025-08-04 103.168.34.38

Сэтгүүлч нэртэй малууд дүүрэн.

Avatar

Л.Лхагва 2025-08-04 66.181.191.115

Өнөөх их гүрний нийслэлүүд усанд автаж зарим хотуудад 30 гаруй хүн нас барлаа. Хэн байгалийг эрхшээлдээ оруулж чадаж байна аа.

Avatar

Зочин 2025-08-04 103.212.163.220

Манай хүмүүсийн мэдлэг, сэтгэл хоёр бусад орны хүмүүсээс хол дутаж байна. Харин найр, наадам, зугаа цэнгэлээр бол хол илүү шүү

Avatar

Нэргүй 2025-08-04 202.55.188.109

нямбаатар огцор.чаддаг хүнд нь ажлаа өг

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.176.148

Чи л лав чадахгүй

Avatar

Нэргүй 2025-08-04 103.57.92.211

Миний таны бид бүгдийн төлсөн татварын мөнгө. Хийсэн ажлийг нь ерөөсөө хянахгүй байна. Нөгөө тэгээд яачихаав гэдэг газрийн нөхдүүд шүү дээ

Avatar

Drevnia 2025-08-04 202.9.47.37

Бэрх древнь-ээс хол илүү шавар шавхайны дэрээвэн болжээ. Адуучин нь боржуурын цавчааг бүр сайтар хийх болжээ.

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.179.195

МАЛА МОГОЛД БОРОНЫ УЛИРАЛ ГЭЖ БАИХГҮИ ӨВӨЛ ХАВАР ЗУН НАМАР ГЭЖ БИ

Avatar

иргэн 2025-08-04 103.57.95.174

тэнэг новшийн Нянгийн хийлгэж бгаа нь дандаа шинэ хучсан зам

Avatar

Нэргүй 2025-08-04 103.212.118.9

Wалнууд

Avatar

зочин 2025-08-04 66.181.181.202

нянбактерийн хийсэн ажлууд нэг иймэрхүү лбна даа.

Avatar

Нэргүй 2025-08-04 202.5.202.130

ТҮЦ-ны хархнууд

Avatar

Нэргүй 2025-08-04 103.168.34.224

Нянгарын хамаарал бүхий би чадна компаниудын зам засна гэж жинхэнэ гурилдаж байх шиг

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.185.80

Хотын даргыг Нямбаатараас илүү хийж чадах хүн хичнээрээ байгаа. Хятадын Эрээн хотоос нэг хүн ирэхэд жилийн дараа хот цоо шинэ болно. Ийм төсвөөр би ч хамгүй гоё хот болгож чадна. Харин мөнгө идэж бол чадахгүы

Avatar

Нэргүй 2025-08-04 202.21.109.30

хархнууд

Avatar

Нэргүй 2025-08-04 103.229.120.178

БЭрх тоёгоноос ирсэн хэдэн өсөхийн өлөн арилаагүй хулгайч нар ирээд хотыг самраад л хийгээд бордюр солиод л байдаг. Тэр стандарт , ус зайлуулах шугам хоолой гэж мэддэггүй нянгар юм… Усандаа живбэл хэнд ч хамаагүй бололтой… МАнгар малнууд…

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.185.80

Шиврээ бороонд ус тогтоод байхдаа яахав дээ!!!!!! Ямар үер асгарч ббайгаа биш. Ус зайлуулах шугам хийж чадахгүй байна. Арайч дээ. Нохой заяатай ой тэмдэглэж хулгай хийхээс өөр чадах юмгүй. Даг жорлонгууд!!!!!!

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.167.18

yamar ch chadvargui mungu idehee l bodson

Avatar

Нэргүй 2025-08-04 202.131.242.131

Ганхцан Монголд Улаанбаатар үерт автаад байгаа бишдээ Дэлхийн өндөр хөгжилтэй улс Дубай, Хятад-Бээжин, Солонгос зэрэг улсууд саяхан үерт автаж үерийн улмаас хичнээн хүн амь эрсэдсэнийг мэдэж байна уу УБ үерт автлаа Нямка ажлаа хий гэж солиороод байхын Тэр хүн үүнд буруугүй

Avatar

Нэргүй 2025-08-04 103.168.34.222

Нямбаатарыг ажлаа сайн хийж байна гээд магтаад байсандаг

Avatar

зочин 2025-08-04 66.181.190.35

Хэн нэг хүн гарч ирэнгүүт л бүх ажил өргөс авах мэт сайжрана гэж байхгүй, Удаан хугацаанд, уйгагүй хөдөлмөр ажиллагааны үр дүнд засрана, Амжилт олно,Ардчилагч гэх бүлэг хулгайчууд хотын ажлыг сайжруулахад тус болохоосоо илүү ус болж байна, Бусдыг гүтгэнэ араатан мэт дайрна, нэр төрийг унагахыг хичээнэ, Сэтгэл санаагаар унагана Хийсэн бүтээсэн бүхнийг харлуулна, Үнэн байдлыг гуйвуулна, Эх оронч дүр эсгэнэЗөвхөн улс төрийн хонжоо олохыг л хичээнэ Тэдний хувьд улс орон ,ард иргэдийн эрх ашиг падгүй

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.185.80

Дусал ус тогтох ёсгүй. Ус зайлуулах хийсэн л баймаар юм Урт цагааныг хийж байгах талбай дээр ус тогтсон байна. Монгол хүн юм хийж сурах болоогүй юу? Гамшиг нямбаатараа ирж хар !!! Ус тогтоод байна. Ийм ажлыг хэн хүлээж авах вэ?

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.185.80

Болж байгаа юм нэгч алга. Хариуцлага ярьж болохгүй юу? Ажил хийж байна гээд элбэгпорждоод байх юмдаа. Хүн доромжлоогүй шүү. Бодит байдал хэлхээс өөр алга. Их даруухан зөөлөн хэлж байгаа шүү.

Avatar

зочин 2025-08-04 66.181.190.35

Учир байдлыг судлаж, юунаас болоод байгааг анхаарч хүмүүстэй тулж ажиллахгүй , хоосон захиргаадаж,дарга удирдлагуудыг нь дур зоргоороо хольж солих нь энэ мэт хүнд байдалд хүргэдэг, Хуучнаас нь дор хүмүүс гарч ирээд нураана, Дахиж сэргээж босгоход хэцүү, Сайн удирдагч зохион байгуулагч газар сайгүй хөглөрөөд хэвтэж байдаггүй, Гэтэл хэвлэл, мэдээлүүдээр хүмүүсийг халж солиод л байвал ажил сайжрах мэт юм ярьна,Мэрэгжлийн хүмүүс ялангуяа удирдлага тогтвор суурьшилтай ажиллаж байж л амжилт гарна

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.185.80

Ус зайлуулах шугам Монгол хүн хийж чадахгүй. Энийг хийхэд мэдлэг шаардана инженер хүн налуу гаодус тааруулдаг юм. Хэн нэгэн цавчаа хийх гэж зам засадаггүй юм. Хэрэв Хятад улсад ийс юм хийсэн бол цаазаар авхуулна. Монгол хүн идэж уухын шуналын дон шүгэлсэн шүү. Шуналт хүний гараас ажил гарахгүй.

Avatar

Хотын хүү 2025-08-04 203.91.115.41

Бэрхийн хулгайч өлөн өссөн н**ш стандарт гэж үг мэдэхгүй

Avatar

Zochion 2025-08-04 202.131.225.197

Huviin company hiij baigaa n asuudliin gol n bisheeee hamgiin gol asuudal n heden ch company tus tusdaa ajiul hiih baisan ch bugdengiin 1 standard bariulah ajliig zurag tusluus n ehluuleed nariin hyanaj bugdengiin 1 standard barimtaldag boltol n ajillaj n niisleld baigaa ym shuu deee tednii gol ajil n ter

Avatar

ИРГЭН 2025-08-04 66.181.178.235

Нямбаатар Зам хааж зам заслаа гоё боллоо л гэдэг Ус зайлуулах шугам юу ч байхгүй зам ахиад л эвдрэнэ,,,,*дарангуйлагч* Нянбактер ийм л ажил хийж яваа дарга,

Avatar

Зочин 2025-08-04 66.181.190.59

Зүгээр замын голоо ухаад шороог нь гаргаад л ус зайлуулагч хийж байгаан гэнээ. Яанадаа нээрээ 😵‍💫

Avatar

ЧАНАР БА ХЯНАЛТ, УДИРДЛАГА 2025-08-04 202.70.43.34

Заавал Үндэсний Үйлдвэр гэж туйлширмааргүй байнаа, СТАНДАРТ гэж байх ёстой, Нэгэнт хийсэн ажил яагаад жил бүр засвар хийгээд байгааг ойлгохгүй бна. Зам талбай тохижилтын ажил ядаж 30-40 жилийн настай баймаар бнааа

Avatar

ОЮУН САНАА 2025-08-04 202.70.43.34

ХОТЫГ УТГААР НЬ БАЙГУУЛЖ ХЭЗЭЭ СУРАХ ВЭ МОНГОЛЧУУД БИД ? НҮҮДЭЛЧИН СЭТГЭХҮЙГЭЭС ИРГЭНШСЭН СОЁЛЖСОН СУУРЬШМАЛ АЖ АМЬДРАЛТАЙ ХҮНИЙ СЭТГЭХҮЙ

Avatar

Нэргүй 2025-08-04 202.55.191.130

хэзээ ч биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж