Баянзүрх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Баянзүрх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Баянзүрх дүүрэгт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Энэ шинэ хичээлийн жилээс эхлэн Баянзүрх Дүүргийн Хонхорын 115 гаруй хүүхэд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой орчинд чанартай сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой боллоо. Учир нь өнөөдөр тус дүүргийн 64 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга албан ёсоор нээлтээ хийлээ.

Тус цэцэрлэг нь НҮБ-ын Хүүхдийн Сан, БНСУ-ын Имарт, ChildFund Korea болон Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хамтын санхүүжүүлтээр баригдсан бөгөөд төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийн тод жишээ болж байна.

1,800 м² талбайд баригдсан энэхүү гурван давхар барилга нь гэрэл гэгээтэй, уужим анги танхим, дотор тоглох орчин, стандартын гал тогоо, нарны эрчим хүч, орчин үеийн агааржуулалтын системтэй бөгөөд хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ хөрөнгө оруулалт нь хот суурин газрын зорилтот бүлгийн хүн ам, хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн насан туршийн суралцах, хөгжих эрхийг хангах, хэрэгжүүлэх ажлын үндэс, суурь болж байна.

Нээлтийн ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Имарт (Скай Хайпермаркет ХХК)-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, Хамтын ажиллагаа хариуцсан захирал Юн Ён Гиль, ChildFund Korea-гийн төлөөлөгчид, багш, олон нийтийн төлөөлөл оролцлоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 81.9.119.217

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж