Айл өрхийг үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ

Айл өрхийг үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ

Айл өрхийг үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ

Нийслэлээс утааг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд 2028 оныг хүртэлх хугацаанд гэр хорооллын янданг цөөлөх, нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор LNG, LPG газын хэрэглээг нэвтрүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ирэх намар гэхэд Чингэлтэй дүүргийн Гандангийн дэнж орчмын 5000 айлыг LPG газад шилжүүлнэ.

Галладаг биш газаар халаалт бусад хэрэглээгээ зөв зохистой шийдэх боломжийг эрэлхийлж байгаа энэ үед НИТХ-ын дарга А.Баяр ОХУ, БНХАУ-ын зочдыг хүлээн авч уулзан, харилцан санал солилцлоо. Зочдын дунд ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев,  ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Станислав Сергеевич Безруков, Эрхүүгийн газрын тосны компанийн ерөнхий захирлын орлогч Никита Константинович Поздняков, БНХАУ-ын “Шандон Шинке” Холдинг компанийн Ерөнхий захирал Ин Бээжин,  Хятадын төмөр замын 25-р товчооны хөрөнгө оруулалтын газрын дарга, Ерөнхий менежер Зао Сиюуан, Шинэ бүсийн Хэнгчин Наняанг химийн үйлдвэрийн дарга Дэнг Шиаминг-Зухайя  зэрэг албаныхан байв.

НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот утааны асуудлаа шийдэхийн тулд тодорхой бодлого гаргаад, үе шаттай хэрэгжүүлээд эхэлж байна. Үүний нэг хэсэг нь гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдээ орон сууцжуулах, хатуу түлшний хэрэглээг бууруулах, хийн түлшний хэрэглээ рүү шилжих. Өнгөрсөн өвөл гэхэд л 172 мянган айл нүүрс түлж утаа гаргасан. Тиймээс 2028 он хүртэл айл өрхийг үе шаттай газын хэрэглээнд шилжүүлнэ” гэв.

ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев “Манай Иркутск бүс нутагтаа  газын хэрэглээний томоохон төлөвлөгөө гаргаад, тасралтгүй ханган нийлүүлэлт хийж ажилладаг. ОХУ, Эрхүү мужаас гадна гуравдагч улс руу газ нийлүүлэх зорилготой. Тиймээс Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд хамтарч ажиллах, хийн газ нийлүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ. НИТХ-ын дарга А.Баяр “Хийн газын аюулгүй, зөв хэрэглээтэй холбоотой мэдээллийг иргэдэд өгөх, айл өрхүүдээ мэдээлэлжүүлэхэд бид  анхаарна. Хийн газыг нэвтрүүлэхэд ямар түвшинд хамтарч ажиллах, ойлголцох, хэрхэн тасралтгүй, аюулгүй тээвэрлэх, төхөөрөмж, дэд бүтцэд холбоход инженерүүдээ сургах вэ зэрэг асуудал бий” гэлээ. Зочид хийн газын аюулгүй хэрэглээ болон бусад асуудлаар бүхий л түвшинд хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж,  Иркутск-Эрхүү-Москва хот дахь хийн газын үйлдвэртэй газар дээр нь очиж танилцаж, туршлага судлахыг урилаа.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 59 минутын өмнө 202.131.225.197

1 L IH AMLALT TULUVLUGUU AJIL BOLOOD DUUSAJ BAIGAA ZUILGUI 20 NJIL BOLOLOO

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.188.39

Хийн газ сонин хэллэг байна. Газ гэж хий гэсэн үг л дээ. шатдаг хий гэж урьд нь нэрлэдэг байсан. зөв хэрэглэхгүй бол бас д их аюултай эд

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 81.9.119.217

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

тт 12 цагийн өмнө 202.9.41.47

муу новшнууд монголыг газаар оросын савараас гархаагүй болгох гэж бна ГУРВАН ТЭСИЙН ордоо ашиглаач урвагчид аа

Avatar

Нэргүй 2025-08-01 202.126.89.156

Монголчууд ер нь Халх, Ойрадгүй Найр Наадам Зугаа цэнгэл л их сайн хийхийн…….Ажил Амьдрал гэхээр л цөмөөрөө СУГА юмдооо

Avatar

Нэргүй 2025-08-01 202.9.41.42

Монгочууд өөрийн нутаг дээгүүр Оросын газын хоолойгявуулахыг эсргүүцсэн учир тэр төсөл зогссон. Гэтэл одоо болохооргазаар айл өрхийг хангаж гал түлээний асуудлыг шийднэ гэж байгаа нь тэнэглэл мөн. Наанадаж үнэтэй тусна. Тэгээд Орс газаа нийлүүлэхгүй тасалдвал айл өрх өвөл яах болж байна. Хэрвээ манай нутаг дээгүүр газ явж байсан бол бид хямд газаар хангагдах байлаа. Гэтэл дийлэнх монголчууд түлээгээ түлэхийг чухалчилсан.

Avatar

хөх 2025-08-01 66.181.164.23

Хятадын Химийн үйлдвэрийн захирал гуай тгд ямар химийн бодисоор биднийгээ хордуулах талаараа санал солилцоо юм биздээ, 3-н тэсд их хэмжээний газ илэрчээд байхад Хуужаа руу хямд гаргаад хойноос үнэтэй авна, нүүрсээ урагшаа хямд гаргаад эргээд үнэтэй авна, зориуд эдийн засгийн хорлон сүйтгэлт гээд Нянгарыг буудаж а**х ялтай хулгайч даа

Avatar

зочин 2025-08-01 103.168.34.157

Хөдөө аймгууд руу нүүлгэсэн нь өлзийтэй байх аа даа. аз хэрэглэж сураагүй нүүдэлчид түймэр тавих эрсдэл их биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж