"Шүрэн бугуйвч кинонд тоглоод жүжигчин болохгүй гэдгээ ойлгосон"

"Шүрэн бугуйвч кинонд тоглоод жүжигчин болохгүй гэдгээ ойлгосон"

"Шүрэн бугуйвч кинонд тоглоод жүжигчин болохгүй гэдгээ ойлгосон"

Жүжигчин, бүжигчин, сахилаггүй нөхрийн дүрээр олонд танигдсан уран бүтээлийн олон салбарт амжилттай ажиллаж яваа хөтлөгч, контент найруулагч Б.Чинсанаатай ярилцлаа.


-“Шүрэн бугуйвч” кино сүүлийн үед эргэн тэсрэлт хийсэн гэж хэлэхэд буруудахгүй байх. Тус кинонд тоглож байсан үеийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

-"Шүрэн бугуйвч" кинонд би арван жилээ дөнгөж төгсөөд оюутан байхдаа тоглож байсан. 18 настай, амьдрал гэж юу байдгийг ч мэдэхгүй жаахан байж. 25-р суваг телевизийн дор харьяалагддаг “С.А.С pictures” гэдэг студи байсан юм. Тухайн үед ээж маань 25-р суваг телевизэд ажилладаг байсан. Тэгээд "кинонд дүрийн сонгон шалгаруулалт хийж байна чи шалгуулаад үзээч" гэдэг зөвлөгөөг анх өгч байсан. Ингээд л ээжийнхээ зөвлөгөөний дагуу шалгаруулалт орж, тэнцээд "Шүрэн бугуйвч" кинонд тоглож байсан түүхтэй.

Тийм учраас жүжиглэх, кинонд тоглох талаар ямар ч ойлголтгүй байх үедээ тоглосон гэсэн үг. Тэр үед найруулагч Д.Амараа ах маань надад итгэл хүлээлгэж, зоригжуулж байсан.  Эргээд харахад миний амьдралын бас нэгэн сайхан дурсамж болж үлдсэн байна. Өөрийнхөө залуу нас, хүүхэд насыг дэлгэцэд мөнхөлж үлдээсэндээ баярладаг.

Кинонд тоглосныхоо дараа би цэвэр жүжигчин хүн биш юм байна, цаашдаа дан ганц кино урлагаар явахгүй юм байна гэдгээ ойлгож авсан. Нэг ёсондоо миний мэргэжил сонголтод маш чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Гэхдээ кинонд тоглох гоё юм байна гэдэг мэдрэмжийг авсан учраас боломж гарсан үедээ өөртөө таалагдсан эсвэл тохирох, чадах дүрдээ тоглох сонирхолтой гэдгээ ойлгосон. Тэгэхээр миний хувьд цэвэр жүжигчин гэдэг мэргэжлээр яваагүй ч гэсэн хааяа кинонд дүр бүтээх кайфтай, сонирхолтой санагддаг.

-“Шүрэн бугуйвч” кинонд таны бүтээсэн дүр бодит амьдрал дээрх тантай хэр зэрэг адилхан эсвэл ялгаатай гэж боддог вэ?

-Дүрийн хувьд миний өөрийн хувь хүний зан чанар, бодит байдал дээр байгаа Чинсанаатай нэлээд төстэй дүр гэж боддог. Тийм болохоор ч тэр үү, дүр маань надад тохирсон юм болов уу гэж хардаг. Миний дүр ээж дүүтэйгээ амьдардаг. Би бас ээж дүйтэйгээ амьдардаг. Найзуудтайгаа хамт бизнес эхлүүлээд, амьдарлын төлөө зүтгэж байгаа л залуугийн дүр шүү дээ. Хайр дурлалын хувьд ч гэсэн нэг сонгосон хүндээ үнэн ч байдаг тууштай залуугийн дүр. Би ч мөн амьдрал дээр яг тийм. Бас адилхан машинд сонирхолтой тийм болохоор надтай нэлээд ойр дүр гэж хэлнэ.

-Таныг хүмүүс хөтлөгч, жүжигчин гэдгээр нь илүүтэй мэддэг. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан болохоор жүжигчин гэж хардаг байх. Гэхдээ миний үндсэн мэргэжил бол бизнесийн удирдлагаар сурч, төгссөн. Одоогоор марктенгийн салбарт ажилладаг. “Unitel” группын марктенгийн албанд 10 дахь жилдээ ажиллаж байна. Харин хоёр дахь мэргэжил маань хөтлөгч гэж явдаг. Би МҮОНТ-ийн Отгоо багшийн шавь, мөн “SBN TV”-д ажилладаг байсан. Одоо бол үндсэн ажлынхаа хажуугаар хөтлөгчөөр ажилладаг. Хос мэргэжилтэй гэх юм уу, хос ажил хийдэг хүн байна даа.

Мииий хувьд кино урлагт маш сонирхолтой, дуртай тийм учраас хааяа гоё киноны санал ирээд, аз нь таарах юм бол кинонд дүр бүтээхийг зорьдог. Харин чөлөөт цагаараа фитнессийн спортоор хичээллэх дуртай. Анх оффисын ажил хийж эхлээд жоохон гэдэс суусан, тиймээс турахын тулд анх фитнессд явж эхэлсэн. Яваандаа биед үр дүн үзүүлээд гоё биетэй болоод эхэлсэн чинь ер нь гоё биетэй байх гоё юм байна, Six-pack, том булчинтай байх гоё юм байна гэж бодох болсон.

Гэхдээ одоо бол харах өнцөг өөрчлөгдсөн. Хүүхэдтэй болсноос хойш эрүүл байх хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс үр хүүхэдтэйгээ урт удаан амьдрахаын тулд, гэр бүлийнхээ төлөө фитнесс хийж байна.

"МИНИЙ ХУВЬД НОМЕР НЭГ ЗҮЙЛ БОЛ ГЭР БҮЛ"

-‘Ододтой бүжиглэе’ шоунд оролцсоноор өөрийгөө өөр өнцгөөс нээсэн болов уу гэж бодлоо. Танд бүжиг хэр ойр байдаг вэ? Ер нь бүжиглэх ямар мэдрэмж төрүүлдэг вэ?”

Бүжигтээ бол ойр гэж хэлэхгүй ээ. Бүжигт бол маш дуртай, хайртай. Гэхдээ  өөрөө бүжиглэх гэхээс илүү бүжгийг харж, үзэж таашаал авах дуртай. Бүжигтэй холбоотой кино, янз бүрийн контент, энтертаймент шоу гээд бүгдийг нь үзэх дуртай. Бүжгийг шимтэж үздэг төрлийн хүн. "Ододтой бүжиглэе" шоу, нэвтрүүлэгт орсон нь миний хувьд амьдралын бас нэгэн гоё аялал байсан. Маш гоё дурсамж үлдээсэн. Гоё хамт олонтой болсон. Хамгийн гол нь гоё мэдрэмжүүдийг би авч чадсан.

Эхэндээ бол тайзан дээр гарахдаа нэлээд сандарч, айж байсан. Харин сүүлдээ гоё таашаал мэдэрч эхэлсэн. Түүнчлэн шоуны оролцогч болоод олон гоё бүжгүүдийг сурч, мэдэж авсан. Тэр бүжгүүдээрээ дамжуулаад дотроо байгаа сүнсээ сэрээсэн гэх юм уу. Жишээлбэл, пасо добл бүжгийг хамтрагчтайгаа цуг бүжиглээд өөрийнхөө эршүүд, эрэмгий мэдрэмжийн сүнсийг сэрээсэн бол дараа нь аргентин танго бүжгийн үеэр эмэгтэй хүнтэй яаж харьцах, эмэгтэй хүнийг яаж хайрлах, энхрийлэх гэх мэт тэр гоё мэдрэмжүүдийг илүүтэй гаргаж ирсэн. Бүжгийн төрөл болгон хүний дотор байгаа өөр өөр мэдрэмжүүдийг уудалж гаргаж ирдэг юм байна.

Бас нэг ойлгож авсан зүйл гэвэл хүмүүс би бүжиглэж чаддаггүй, бүжгийн эвсэлгүй, би дэмий байх гэдэг. Энэ бодол шал дэмий юм билээ. Яагаад гэвэл хүн болгонд өөрт нь таарсан, тохирсон бүжиг гэж байдаг юм шиг санагдсан. Маш олон төрлийн бүжиг байгаа. Тиймээс сонирхоод, хичээллээд үзэх юм бол магадгүй амьдралд чинь маш гоё дэвшил авчрах байх. Хосын харилцаа чинь жоохон хөрсөн гэж бодвол эхнэр, нөхөр хамтдаа нэг өдөр аргентин тангоны бэлтгэлд яваад болзоод үзээрэй. Магадгүй та хоёрын харилцаа өөрчлөгдөх байх гэж зөвлөмөөр байна.

-“Гэр бүлтэй болсноор амьдралын тань хандлага өөрчлөгдсөн тухай түрүүн дурдсан шүү дээ. Таны хувьд гэр бүл гэж юу вэ?

-Би багаасаа өнчин өссөн. Багадаа аавыгаа алдаад ээжтэйгээ хоёулхнаа өссөн. Тийм болоод ч тэр үү гэр бүлийн үнэ цэнийг илүү мэддэг, ойлгодог байх. Миний хувьд өөрийнхөө бий болгосон гэр бүлээ урт хугацаанд хадгалж, аз жаргалтай авч явахын тулд хичээдэг.

Гэр бүлдээ бүх зүйлээ зориулахыг хичээдэг. Миний хувьд номер нэг зүйл бол гэр бүл.

Эргээд харахад миний гаргасан том, жижиг аливаа шийдвэрүүд гэр бүлийнхээ л төлөө байдаг даа. Нөгөө талдаа гэр бүлээ нэгт тавчихаар зарим зүйлсийг золиослох хэрэг гардаг. Гэхдээ үүнд харамсдаггүй. Яагаад гэвэл би гэр бүлээсээ хамгийн гоё аз жаргалыг мэдэрдэг.

аны Габи гэх найзыгаа шоглосон, бие биедээ хандсан хөгжилтэй постууд чинь хүмүүст их таалагддаг. Та хоёр хэр удаан найзалж байна вэ?

-Бид хоёр бараг 14 жил найзалж байна. Анх ажлын шугамаар танилцаад, найзалж эхэлсэн. Одоо бол амьдралын найзууд болсон. Ажлын шугамаар танилцсан болоод ч тэр үү, хамтарч ажиллахад түшигтэй байдаг. Би Габигаа байнга цаашлуулдаг л даа. Гэхдээ найз гэдэг үгний үнэ цэнийг сайн мэддэг, ойлгодог хүмүүсийн нэг. Миний найз маш сайхан сэтгэлтэй, хүний дээд гэж бодож явдаг.

-Энэ зун хэрхэн өнгөрч байна вэ? Аялах боломж гарсан уу? 

-Би аялах маш дуртай. Монголдоо аялахаар бие ядраад ирдэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Гэхдээ нөгөө талаасаа тархи маш гоё амраад, сэргэлт аваад ирдэг.

-Хамгийн сэтгэлд үлдсэн аяллын дурсамжаа хуваалцаач? 

-Гоё дурсамж олон бий. Санаанд орж байгаа хамгийн гоё дурсамж гэвэл хүүгээ нэг настайд нь Архангай аймаг руу аялж байсан үе гоё санагддаг. Хүүхэдгүй байхдаа ихэвчлэн өөрийнхөө зугаа цэнгэл, кайфыг бодоод аялдаг байсан. Харин хүүхэдтэй болчихоор хүүдээ гоё дурсамж үлдээх юм сан, хүүхэдтэйгээ хамт дурсамж бүтээх юм сан гэж боддог болчхож.

Яагаад гэвэл хүүхдүүд жаахан том болоод ирэхээрээ тоохоо болино. Өсвөр насанд хүрээд найз, нөхдийгөө илүү чухалчилдаг болох байх. Тиймээс одоо яг аав ээжтэйгээ цуг байхыг хүсэж байгаа дээр нь аль болох хүүтэйгээ, гэр бүлтэйгээ цуг аялах нь хамгийн гоё дурсамжуудыг бүтээдэг юм байна гэж боддог.

Би аяллаар явахдаа зураг, бичлэг их хийдэг. Хүмүүс "утаснаасаа салахгүй юм, юм л бол зураг аваад байх юм, зүгээр гоё мэдрээч" гэдэг. Яг үнэндээ аяллын гоё дурсамжууд зураг, бичлэг болж үлдэнэ. Аяллын нэг хөгжилтэй дурсамж гэвэл бид найзуудаараа Алтай таван богд руу аялж байсан юм. Манай Габи чинь студийн салбарт олон жил ажилласан, мэргэшсэн хүмүүсийн нэг. Тэгээд би Габид аяллын гоё бичлэг хийе, чи тоног төхөөрөмжөө бэлдчих гэсэн чинь "тэгье, найз нь ийм ч төхөөрөмж авъя, тийм ч дрон авъя гээд л тухайн үедээ хамгийн үнэтэй, сүүлийн үеийн дрон аваад явсан юм. Аялал эхлээд чи нөгөө дроноо гаргаж ирээд бичлэг хийхгүй юм уу гэсэн чинь энэ онцгүй газар байна, Алтай таван богд дээр бичнэ гээд л байсан юм. Тэгээд Алтай таван богд дээр очоод, "одоо жинхэнэ аяллынхаа бичлэгийг хийнэ та нар тойроод зогсож бай" гээд дроноо дээшээ нисгэлээ. Бид нар ч хөөрөөд л даллаж байсан чинь, дроноо унагачихсан. Тэгээд нэг дроны өрөнд ороод, ямар ч дүрсгүй аяллаасаа буцаж байсан.

-Кино урлагт хайртай хүн өөрөө маш гүн мэдрэмжтэй байдаг шүү дээ. Таны сэтгэлд хоногшсон, дахин дахин үздэг дуртай кино юу нь вэ?

-Би төрөл бүрийн кино үзэх дуртай. Ялангуяа спортын кинонууд их үздэг. Хэцүү үедээ спортын кино үзэхээр яагаад ч юм босгоод, зориг оруулдаг, урам өгдөг. Яг хоёр киног онцолж хэлмээр байна. Эхнийх нь “Creed” гээд боксын спортын тухай өгүүлдэг Micheal B Jordan гол дүрд нь тоглодог кино байдаг. Энэ киноноос би урам зориг авдаг. Дараагийнх нь бүгд мэдэх байх Will Smith хүүтэйгээ тоглодог, аав хүү хоёр амьдралын хэцүүг даван туулж байгаа тухай кино бий. Энэ киноноос эцэг хүн гэдэг ийм байх ёстой юм байна. Амьдралд шантарч болдоггүй юм байна. Хүүгийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө нугаршгүй, шантардаггүй хичээдэг байх ёстой юм байна гэдэг зүйлийг олж харсан.

Мөн сүүлд газрын теннисний домогт эгч дүүс Williams sisters болон түүний аав ямар мундаг хүн байсан юм бэ гэдгийг мэдрүүлсэн киног үзсэн. Энэ киног та бүхэн ч бас үзээрэй гэж хэлмээр байна.

-Залуу гэр бүлүүдэд амьдралын эхний жилүүдэд янз бүрийн сорилт тулгардаг. Таны хувьд энэ үеийг туулж явахад юу хамгийн том сургамж болсон бэ? Үеийн залууст болон дүү нартаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?”

-Юун түрүүнд гэр бүл болохоосоо өмнө, хамт амьдарч, хүүхэдтэй болохоосоо өмнө бие биеэ сайн таниасай гэж хүсмээр байна. Хамтдаа аялалд явж, олон зүйлийг хийж үз, тэр болгондоо нэгнийгээ илүү таньж ав. Нэгнээ таниагүй байж хүүхэдтэй болчихдог асуудал бий. Хүүхэдтэй болсны дараа хүмүүсийн доторх жинхэнэ зан чанарууд ил гарч эхэлдэг. Үүнэээс болж гэр бүл салалт их байна уу даа гэж би хардаг.

Харин нэгэнт хос болсон хүмүүс өөрсдийнхөө хосын харилцааг алдахгүйн тулд хичээдэг байгаасай гэж хүсмээр байна. Хосын харилцааг түүдэг гал гэж үздэг юм байна лээ. Тэр түүдэг галыг хоёр талаасаа түлээгээ нэмээд, асааж улам бадамлуулах ёстой. Гал бөхөх гээд ирэнгүүт түлээгээ нэмдэг шүү дээ. Түүн шиг хоёр талаасаа түлээгээ нэмэх ёстой юм.

Галыг асааж байгаа түлээ бол бие биедээ өгч байгаа хайр, халамж анхаарал, бүх зүйлийг илэрхийлдэг. Тэр нь нэг талаасаа дутчихаар хосын харилцаа мөн чанараа алддаг. Тэр нь удахаараа гал нь бөхөөд унтарчихдаг. Нэгэнт унтарсан гал дахиж асдаггүй. Тэгэхээр бие биедээ тавих хайр, халамж, анхаарлаа битгий багасгаасай. Бас ярилцдаг байх нь чухал. Би яг юу хүсэж байна, чи надаас яг юу хүсэж байна гээд л.

Эхнэрийн маань хэлж өгсөн, бид хоёр хэрэгжүүлж байсан арга байдаг юм. Юу вэ гэхээр хосууд бие бийнээсээ хүсдэг хамгийн чухал таван зүйлээ жагсаагаад бич. Тэгээд тэр таван зүйлээ эхнэр/ нөхөр/ чинь заавал өгч байх ёстой гэдэг юм байна. Тэрийгээ өөрсдөө тодорхойлоод эсрэг хүйстэндээ хэлэх ёстой. Жишээлбэл, эхнийх нь хайр халамж, хоёр дахь нь бэлгийн харилцаа гэх мэт хамгийн чухал таван зүйлээ жагсаагаад биччих. Тэрийгээ нөгөө хүндээ хэлээд надад яг энэ таван хэрэгцээг хангаад өгөөрэй. Би бас энэ таван хэрэгцээг чинь хангаад өгье. Тэгээд энийгээ алдахгүй бол хоёулаа удаан хугацаанд хамт байна шүү гэдгийг сайн тодорхойлдог. Тэгээд тэрнийхээ төлөө хичээдэг юм шиг санагдсан.

С.Учрал

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.55.188.43

🐒 Monkey d banna og tgd z**l mongols

Avatar

Yxseni BOOVNi+gyilagchnixyy 11 цагийн өмнө 169.133.250.254

badamlana ch \ geex shig

Avatar

Нэргүй 2025-08-04 103.168.34.43

Ene har shees yagaad mongold bgaag oilogohgui bga aav ni africad baigaad bdag ene shees mongold yu ch hij bdin zlaache g**** minee

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 203.91.115.42

ergvv mine bagadaa өнчирсөн gej bn.ataarhaad vheh geed bga bol zvgeer vhen dald.cham shiv yumnuud bga tsagt ork gdg vg alga bolkv.malaa

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.55.188.43

ats mine uil or go Africa

Avatar

Нэргүй 2025-08-04 59.153.112.147

Bujigchin ch bolkum bnlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж