Путин "хэт даврагч" агуулгатай контент үзэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2025.08.01-нд нийтлэгдсэн

Путин "хэт даврагч" агуулгатай контент үзэхийг хориглов

Путин "хэт даврагч" агуулгатай контент үзэхийг хориглов

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт (2025.07.31) цахим сүлжээнд хэт даврагч гэх үгийг ашиглах, хайх, тийм төрлийн контент руу нэвтрэхийг хориглосон хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Кремлийн үнэнч зүтгэлтэн болон сөрөг хүчний зүтгэлтнүүдийн шүүмжилсэн хууль тогтоомжид дурдсанаар, хэт даврагч гэх үг ашигласан контентыг санаатайгаар хайх, нэвтэрсэн тохиолдолд 5000 рубль буюу ойролцоогоор 64 ам.доллар хүртэл торгууль ногдуулна. Энэхүү үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих талаар тодорхой заагаагүй байгаа нь хууль сахиулах байгууллагуудын хяналт шалгалтыг өргөжүүлэх, хүний хувийн мэдээлэлд халдах эрхийг олгож байна гэж хуулийн мэргэжилтнүүд санаа зовж байна. Уг хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Кремлийн дэргэдэх Аюулгүй интернэтийн лигийн тэргүүн, онлайн цензурийг дэмжигч Екатерина Мизулина энэ сарын эхээр хуулийн төсөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Энэ нь тус байгууллагын ажилд саад учруулж болзошгүй гэж тэрбээр анхааруулсан. Хэрэв үүрэгт ажлын хүрээнд хэт даврагч гэх утга агуулсан контент үзэх юм бол тухайн цагдаагийн ажилтан торгуулах эрсдэлтэй тулгарч байна. Лондонд төвтэй Эмнести Интернэшнл төрийн бус байгууллага мөн хуулийн төслийг хүний эрхэнд халдаж буй нь "тодорхой бөгөөд хэтэрхий өргөн цар хүрээтэй" гэж буруутгажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж