IEM Cologne 2025 тэмцээний плей-офф өнөөдөр эхэлнэ

IEM Cologne 2025 тэмцээний плей-офф өнөөдөр эхэлнэ

IEM Cologne 2025 тэмцээний плей-офф өнөөдөр эхэлнэ

"Counter-Strike"-ийн сүм гэгддэг Кёльн хотын зүрхэнд орших LANXESS аренад дахин нэг удаа Intel Extreme Masters /IEM/ аваргаа тодруулах гэж байна. 2014 оноос хойш жил бүр IEM Cologne тэмцээнд дэлхийн шилдэг багууд, агуу тоглогчид, гайхалтай үзэгчдийн өмнө өөрсдийн ур чадварыг гайхуулж, амнаас ам дамжин яригдах түүх, дурсамжийг бүтээж ирсэн. LANXESS арена ч галзуу үзэгчид, гайхамшигтай уур амьсгалаар алдартай.

IEM Cologne 2025 нь долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 3-ны хооронд үргэлжилж байгаа бөгөөд дэлхийн 24 шилдэг баг 1,250,000 ам.долларын шагналын сан дээр өрсөлдөж байна. Дээрх өрсөлдөөнөөс шалгарсан шилдэг зургаан баг нь наймдугаар сарын 1-3-ны хооронд дүүрэн үзэгчтэй LANXESS аренад аваргын төлөө тулах болно. Энэ жилийн онцлог нь ESL-ийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд цахим спортын хөгжлийг 25 жил манлайлан удирдаж, гайхалтай тэмцээн зохион байгуулдаг болохоо тэмдэглэж байна.

IEM Cologne 2025 тэмцээний плей-оффын тоглолтуудын тасалбар зарагдаж, дуусчээ.

Плей-оффт шалгарсан зургаан баг

  • The MongolZ
  • NaVi
  • MOUZ
  • FURIA
  • Spirit
  • Vitality

💰 Шагналын Сан

Нийт: $1,250,000

БайрНийт ШагналТоглогчдодБагт
🥇 1-р байр$460,000$400,000$60,000
🥈 2-р байр$216,000$180,000$36,000
🥉 3-4-р байр$118,000$80,000$28,000
5-6-р байр$61,000$40,000$21,000
7-8-р байр$38,000$24,000$14,000
9-12-р байр$23,000$16,000$7,000
13-16-р байр$10,000$10,000
17-20-р байр$4,500$4,500
21-24-р байр$2,500$2,500

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 81.9.119.217

) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-08-01 43.242.242.59

За Чингисийн үр сад минь хэрхэн тэмцэлдэж чаддагаа үзүүлээд өгөөрэй. Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж