Өхөөрдөм дүрүүд тоглоом биш МӨНГӨ болжээ

Өхөөрдөм дүрүүд тоглоом биш МӨНГӨ болжээ

Өхөөрдөм дүрүүд тоглоом биш МӨНГӨ болжээ

Өмнөд Солонгост амьдардаг Ким Ён Ми АНУ-аас зуны амралтаараа ирсэн 16 настай зээ дүүтэйгээ уулзах болсондоо баяртай байлаа. Гэхдээ түүний дүү охин нагац эгчтэйгээ уулзахаас илүү Сөүл дэх "PopMart" дэлгүүрээр зочлохыг илүү их хүсч байжээ. Ким энэ талаар дурсахдаа, "Тэр нэг онцгой төрлийн Labubu хүүхэлдэй олж авахыг маш их хүсч байсан. Бид нэг дэлгүүрээс нөгөө дэлгүүрт нь очиж бараг Солонгосын бүхий л "PopMart" дэлгүүрээс тэр хүүхэлдэйг нь хайсан. Энэ тоглоом алдартайг мэдэж байсан ч дүүгийн минь сэтгэл хөдлөл үнэхээр өөр түвшинд хүрсэн байсан" гэжээ.

Эдгээр өхөөрдөм дүрүүд зөвхөн хүүхдийн тоглоом төдий байхаа больжээ. Жижиг баримал, түлхүүрийн оосор, олон төрлийн дагалдах хэрэгсэл бүхий өхөөрдөм тоглоомууд нь "Gen Z" төдийгүй дараагийн "Gen Alpha" үеийнхний сонирхлыг ихээр татаж, цуглуулах сонирхлыг нь төрүүлэх болсон байна. Өөрөөр хэлбэл өхөөрдөм тоглоом цуглуулах нь нэгэн төрлийн соёлын үзэгдэл болсон бололтой. "PopMart"-аас гадна амжилттай яваа нэг компани бол "Kosdaq" дээр бүртгэлтэй "SAMG Entertainment" юм. Тус анимейшн компани өөрсдийн гол оюуны өмч болох "Teenieping" брэндээрээ их хэмжээний орлого олж байна.

Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард нээлтэй хийсэн "Heartsping: Teenieping of Love" хэмээх хүүхэлдэйн кино нь сүүлийн 12 жилд нэг сая хүн үзсэн анхны Солонгос анимейшн болсон.

Tомоохон хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр "SAMG"-ийн хувьцааны үнэ нэг жилийн дотор 635 хувиар өсч, "JPMorgan"-д 5.16 хувь, "Morgan Stanley"-д  5.28 хувь эзэмшиж байна. Өөр нэг "Kosdaq" бүртгэлтэй компани болох "Aurora" ч бас амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн зөөлөн тоглоомын "Palm Pals" цуврал АНУ болон Европт алдартай болж, хувьцааны үнэ нь нэг жилийн хугацаанд 172 хувиар өссөн. Энэ өсөлтөд цахим сүлжээний маркетинг ихээхэн нөлөөлжээ. "Eugene" хөрөнгө оруулалтын шинжээч Ли Хёнжи хэлэхдээ “Анимейшн дүрийн хэрэглээ хүүхдүүдээс давж, өргөн цар хүрээтэй болж байна. Хүмүүс цуглуулах, дурсамж сэргэх, сэтгэл ханамж авах гэсэн шалтгаанаар эдгээр бараанд дахин дахин мөнгө зарцуулж байна. Энэ нь компанийн амжилтын гол хөдөлгүүр болж байна” гэжээ.

Ийм хандлага Хятад, Япон улсад ч ажиглагдаж байна. Хятадын "Pop Mart"-ийн "Labubu" дүр нь хамгийн алдартай жишээ юм. Учир нь худалдан авагчдын хэт их эрэлтээс болж байнга дуусдаг. "BLACKPINK" хамтлагийн Лиса зэрэг K-pop оддын дэмжлэгтэйгээр компанийн хувьцаа өнгөрсөн жилтэй харьцуулахад 600 хувиар өссөн байна. Мөн Японд "Hello Kitty"-гийн эзэмшигч "Sanrio" компани дахин алдаршиж, хувьцааны үнэ нь 92 хувиар өсжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-01 81.9.119.217

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

- yndm everyCE 2025-08-01 169.133.250.254

– 12:00 y/xo cynjy #

( infg tyshgs a keje)

Avatar

Нэргүй 2025-08-01 103.168.34.162

hugshin avgaigaas togloom iluu huuhdiin sonirhol tatna l daa.

Avatar

y ; 2025-08-01 169.133.250.254

keni

Avatar

gadni galzyy #; 2025-08-01 169.133.250.254

tagtaa barilt #\ saitaar GAY xorgodx

Avatar

- naigymgn Nitrash xogoor yarij, negtei shaaltayylax- 2025-08-01 169.133.250.254

b)gadni delgyyrt galzyy CJN yndaa ysaarn medseer
saitaar zasaglyylj Aimshigtai gadni galzyytaiNyeaaj

Avatar

Нэргүй 2025-08-01 103.168.34.162

erguu shizotoi p***a shuu. 2 ug holbood bichij chadku

Avatar

+yabyylsan zochin, xylgaichduin gisF saitaar ind+ 2025-08-01 169.133.250.254

gadni dord ni #; I| deed

CJN OCr; bloklj gay tasdagchgalzyy; imtrakni

Avatar

Нэргүй 2025-08-01 103.168.34.162

gaj pisdaaa

Avatar

Нэргүй 2025-08-01 103.229.121.61

SEXSEER VANXANDI80955867BOOW XXNO ANUSDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж