Сэлбэ дунд гол дагуу үерээс хамгаалах бетонон хана барих ажил 2023 оноос эхэлсэн. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны зун бороо их орсноос үүдэж дунд гол далангаа даван үерлэж ойр орчмын байрууд үерт автсан байдаг. Тиймээс S’Outlet дэлгүүрийг буулгаж натурын гүүр хүртэл 1.4 км урттай үерээс хамгаалах түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Хэрэв үерийн хамгаалалтын далангийн ажил дуусвал, тухайн орчимд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэх ёстой. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард дуусах ёстой байсан тус ажил хойшилж, үүний дараа хийгдэх тохижилтын ажил үлгэр болов.
Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа.
Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байна. “Билгүүн Монгол констракшн" ХХК одоогоос бараг жилийн өмнө буюу 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв.
Тухайн ажлын явцыг хянах, шалгах үүрэг бүхий нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тодруулснаар, ”Бид Түшиц ханатай холбоотой ажлыг хариуцан гүйцэтгүүлж байна. Харин тохижуулалтын ажлыг хариуцахгүй” гэх тайлбар өглөө.
Харин нийслэлийн Хот тохижуулалтын газраас, “Ногоон байгууламжийн ажлыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар давхар хариуцан хяналт шалгалт хийж байгаа. Тухайн хэсэгт тохижуулалтыг ажил хийгдэнэ. Тухайлбал, Сэлбэ-Дунд голын хэсэгт явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, сандал болон бусад зүйлсийг тусгаж өгсөн. Бидний зүгээс нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт түшиц хананы ажлыг хурдан дуусгах талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл дуусаагүй ажил явагдсан хэвээр байна” гэх мэдээллийг өглөө. Харин тохижилтын ажил хэзээ эхлэх талаар мэдээлэл байхгүй байгаа аж.
Төслийн хүрээнд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр төмөр бетон далан баригдаж байгаа бөгөөд энэ нь Натурын гүүрнээс төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн голын голдирол тохируулахад зориулсан баруун талаараа 3 метр, зүүн талаараа 3 метрийн чулуун бэхэлгээ, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээгээр малгай хийх аж. Мөн түшиц хананы ажил дууссаны дараа Сэлбийн эргээ дагасан 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг хийх юм байна.
Тухайн орчимд амьдардаг иргэдийн зүгээс ажил удаашралтай байгааг шүүмжилсэн учраас сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө буюу энэ наймдугаар сарын 20-ны дотор багтааж ажлаа хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-д мэдэгджээ.
А.ТАМИР
Болд 2025-08-01 122.201.31.180
Өвгөн эмгэн 2 хүрзээ бариад хийчих ажилыг бүхэл бутэн эксватортой ажилаад хийж дуусгаж чадахгү Яагаад вэ гэвэл мөнгө идэх гэсэн бодол байхаа болхоос биш хийх бодол байхгүй
Mongol 2025-08-01 107.116.255.59
yamar nimgen hashlaga ve. yuch haaj chadahgui shig l haragdaj bna sh tee.
Нэргүй 2025-08-01 66.181.178.217
МАН-ынхан ингэж цаасан дээрх өөрсдийнхөө карманы компанид өгснөөр мөнгийг идээд дуусна
Нэргүй 2025-08-01 202.9.46.0
Энэ улсад ямар нэг юм хийхэд, огт технологи, зураг төсөл, стандарт гэж байдаггүй.
ИРГЭН 2025-08-01 66.181.178.235
Нянбактер зүгээр урсаж байсан голыг Авилга хорооллыг хамгаалахын тулд Сэлбэ, Дунд голын *эко* бүсийг сүйтгэж Байгаль орчны эсрэг Гэмт хэрэг үйлдсэн,,,,,,Ялтай,
Хараа 2025-08-01 202.179.3.111
МАН ОюунЭрдэнэ нарын хийж чадаж байгаа зүйл нь төсөвийг цөм хулгайлах, түүний дараа нийлж хаахууль авсанаас үүдэлтээ ямарч хариуцлага тооцож чаддаггүй. Зүгээр л хариуцлагагүй байдал хууль хяналт, дарга цэрэг бүгдэд нүүрэлсэн. Энэ бүгд сонгогчидын буруу л даа. Хариуцлагагүй байдалд хариуцлага тооцох ганц арга нь СОНГУУЛЬ
Нэргүй 2025-08-01 81.9.119.217
)) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-08-01 66.181.184.39
Нямбаатар хулгайч огцор
Хулхи компани 2025-08-01 66.181.176.71
Ажил хийж байгаа хүн хүч огт байхгүй шүү 6 сараас хойш. S Outlet ийн тэнд ганц 2 ковш тавьсан харагддаг. Хотынхон шалгана гээд ирэхээр нөгөө ковшоороо овоолсон шороогоо нааш цааш жоол шилжүүлж хуурдаг ш дээ. Хотынхон камер зоогоод л хянаа ч дээ.
Хантүрүү 2025-08-01 66.181.180.77
Ажил хүлээж авахдаа гүйцэтгэлийг нь шалга. Гэртээ орхохдоо гутлаа арчдаг бол хийсэн ажлынхаа үр дүнг шалгаж сур
Нэргүй 2025-08-01 38.42.106.107
Гетто болгочлоо хотоо. Хүн харххд гайхмаар л юм бн
И 2025-08-01 66.181.161.32
хотын доторх голын эргийг амралт зугаалгын газар болгож тохижуулдаг байтал бетон хашаа барьчих юмаа ? Нянгийн толгой бөөстэй байхаа ! Хотын захиргааныхных хуурстай юмаа
Нэргүй 2025-08-01 103.212.162.44
азаар энэ жил гандуу хур бороо багатай байна. Ирэх хоёр сар гайгүй шиг байвал унгал зангал хийж байгаад нэг юм дуусгах байлгүй дээ…
Мөнх 2025-08-01 66.181.183.222
Үерээс хамгаалах түшиц хананы зураг тооцоог хийсэн инженерийн нэр ус албан тушаалыг зарлаач. Ямар дурак нь ийм байгууламж бодож олдог бна аө. Монголын инженкрүүдийн гутамшиг.хоцрогдолын бодии жишээ болж бна даа.
Зочин 2025-08-01 59.153.114.122
Манайхны хийж байгаа юм цагтаа дуусна гэж байдаг юм уу, хийж байгаа нь ч хийлгэж байгаа нь ч таарсан таар шуудайнууд, угаасаа танил талаараа, авилгалдаж өгсөн, авсан ажил нэг иймэрхүү л байдаг ш дээ
asd 2025-08-01 180.149.80.134
Нөгөө 6 сард барьж дуусаад 6 сар хоосон явуулаад 12 сард ашиглалтад оруулна гэсэн дүүжин тээвэр яасан? Хоцорсон. Бүгд хоцроно. Метро, тарамбай, хурдны замууд, нефийн үйлдвэр, сэлбэ дэд төв, 5р ЦС бүгд олон жилээр хоцроно доо..
зочин 2025-08-01 66.181.190.35
Яаруулж тэвдүүлж байж чанаргүй юм хийлгэж болохгүй, Хоттой тохирсон график хугацаандаа л хийгэ, Бороо орох бүр хонхор газар ус тогтоно,, Худал үнэн нь мэдэгдэхгүй зураг харуулж бусдыг бүү хуур, Гэхдээ борооны ус зайлуулах щугамыг маш сайн хийх хэрэгтэй Ус тогтохоор юм хийж хэрхэвч болохгүй
Нэргүй 2025-08-01 66.181.178.217
МАН-ын цүнхний компаниуд ажлыг үнэн халтуурдана
Нэргүй 2025-08-01 103.212.163.224
Сэлбэ байтугай Дунд гол, хотын замуудын засвар гэж балгас болгож байгаа орк Нямбаатарыг халтаруудтай нь хамт зайлуулж хотоо аврая!!!