АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гаригт (2025.07.30) Канадын зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулах тарифыг 25 хувиас 35 хувь болгох зарлигт гарын үсэг зуржээ. Энэхүү тариф нь өнөөдрөөс эхлэн хэрэгжих болсон байна. Түүнчлэн Цагаан ордны мэдэгдсэнээр, 2020 онд байгуулсан АНУ, Мексик, Канадын хэлэлцээрт багтсан барааг тарифаас чөлөөлөх болсон. Учир нь Канад улс АНУ-ын чухал худалдааны түнш хэвээр байгаа учир гурван орны хэлэлцээрийг хүндэтгэнэ гэж онцлон тэмдэглэжээ. Трамп энэ оны эхээр Мексик, Канадын бараанд 25 хувийн татвар ногдуулсан. Учир нь тус хоёр улс АНУ руу чиглэсэн фентанилын урсгалыг хязгаарлах чиглэлд хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн мэдэгдсэн байдаг.
Улмаар Цагаан ордон Пүрэв гаригт гаргасан мэдэгдэлдээ, "Канад улс фентанил болон бусад хууль бус эмийн урсгалыг зогсоох чиглэлд хамтран ажиллаж чадаагүй. Мөн АНУ-д учирч буй аюул заналхийллийг арилгахын тулд ерөнхийлөгчийн хийсэн үйлдлийн хариуд АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авсан" гэж онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Трамп Лхагва гаригт "Truth Social" дээр ""Хөөх! Канад улс Палестиныг тусгаар улс болгохыг дэмжиж байгаагаа саяхан зарлалаа. Энэ нь биднийг тэдэнтэй худалдааны хэлэлцээ хийхэд маш хэцүү болгоно. Ай Канад!!!" гэж тохуурхсан байна. Канад нийт экспортынхоо 75 орчим хувийг хилийн өмнөд хэсэгт илгээдэг. Энэ оны гуравдугаар сараас хойш Трамп Канадын бараа бүтээгдэхүүн, эрчим хүчний нөөцөд хэд хэдэн татвар ногдуулсан. Үүнд калийн болон эрчим хүчний бүтээгдэхүүнээс бусад бүх бараанд 25 хувийн татвар ногдуулж, эрчим хүчний нөөцөд 10 хувийн татвар ногдуулсан. Мөн ган, хөнгөн цагааны импортод 50 хувийн татвар, автомашин, сэлбэг хэрэгсэлд 25 хувийн татвар ногдуулсан байдаг.
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.217
))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Америк улс Канадад ээлгүй боллоо. 2025-08-01 84.225.181.175
Канадын гол худалдаа хийдэг улс нь Америк шүү дээ.