Хөндөх сэдэв: Нуугдмал аюул буюу хөрсний бохирдол

Хөндөх сэдэв: Нуугдмал аюул буюу хөрсний бохирдол

Хөндөх сэдэв: Нуугдмал аюул буюу хөрсний бохирдол

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2025 оны зургаадугаар сард хийсэн хөрсний шинжилгээгээр, Улаанбаатар хотын 9 дүүргийн 23 байршлын 60 гаруй хувьд нь хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байна. Шинжилгээгээр хар тугалга, цайр, мөнгөн ус гэх зэрэг хүний эрүүл мэндэд хортой бодис илэрчээ.

Эдгээр бодис нь мэдрэлийн тогтолцоог гэмтээж, үргүйдэл, хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Баянхошуу, Дамбадаржаа, Зүүн салаа зэрэг гэр хорооллын бүсүүдэд ахуйн бохир ус асгах, жорлон, угаадас хольж хөрсөнд шингээх явдал түгээмэл байсаар байна. 

“UNEP” (НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨР)-ӨӨС МОНГОЛД ХИЙСЭН ОРЧНЫ БОХИРДЛЫН ҮНЭЛГЭЭНД (2022–2024);

  • Монгол Улсын уул уурхайн бүс, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшинг үнэлсэн.
  • Хорт металлын (Pb, Cd, As) агууламж уул уурхайн бүсүүдэд өндөр байгаа бөгөөд эдгээр нь хөрсний чанар, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
  • Тус тайлан нь Монголын төр засагт бохирдлын хяналт, нөхөн сэргээх арга хэмжээг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгсөн.

Өмнөд Германы RWTH Aachen болон GMIT хамтран хийсэн судалгаанд;

Улаанбаатар хотын Налайх болон Багануур дүүрэг мөн Эрдэнэт хотын хөрснөөс дээж авч, Ni, Cu, Zn, As, Cr, Pb зэрэг хорт металлуудын түвшинг олон улсын стандарттай харьцуулжээ.

  • Багануур дүүрэг: Цайр (Zn) 2.8 дахин, As 3 дахин их
  • Эрдэнэт: As 2.4, Хром (Cr) 1.7, Зэс (Cu) 8.1, Цайр (Zn) 1.2 дахин их агууламжтай байсныг тогтоосон.
  • Хөрсний хамгийн хүнд бохирдолтой хэсэг нь тухайн газрын нийт талбайн 3–5%-ийг эзэлж байжээ.

2025 оны байдлаар Улаанбаатар хотод 180,000 гаруй өрх бохир усны төвлөрсөн шугамд холбогдоогүй байгаа бол тэдний дийлэнх нь гэр хороололд амьдарч байна. Соруулдаг автомашин хүрэлцээгүйн улмаас бохир нь худагт нэвчиж, ундны усыг бохирдуулж байна. Энэ нь хүн амын дунд гэдэсний халдвар, хеликобактер, элэгний өвчлөл нэмэгдэх шалтгаануудын нэг болж буй юм.

Үүний эсрэг Монгол улсын зүгээс эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Бохир усны цэвэрлэгээ, дэд бүтцийн шинэчлэл: 

  • Дэлхийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хот болон бусад бүс нутагт бохир усны төв цэвэрлэх байгууламж барьж, хөрсний бохирдол, усыг хамгаалах дэд бүтцийг өргөтгөж байна.

“Ногоон хөгжлийн бодлого”:

  • Монгол Улс “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд хөрсийг нөхөн сэргээх, бохирдолыг багасгах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж, олон улсын санхүүжилт болон технологийн дэмжлэг авсаар байна.

Эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ: 

  • ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хорт металлын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн хяналт, сургалт хийх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Хөрс бол эрүүл амьдралын үндэс. Хэрэв Улаанбаатарт хөрсний бохирдлыг үл тоон орхигдсоор байвал ирээдүйд хүн амын эрүүл мэндийн хямрал нүүрлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

М.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 81.9.119.120

)) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

-zbxun- ##; 2 цагийн өмнө 169.133.250.255

amitan

Avatar

gsfn y yadargaatai keni ###; at 2 цагийн өмнө 169.133.250.255

judo as a

Avatar

ystgal #; bny; -zbxn , gadnigl byrxeg 2 цагийн өмнө 169.133.250.255

– loobyyn
ysaar
shyrshij o/n KAMEr+ Motorola ; ###;

Avatar

www.ijf.org 3 цагийн өмнө 169.133.250.255

b) (shyrshijzn CJN ynert 😉 bysad zailkf #;—#

gaigy; -###;

Avatar

gadni Nyraagcha OCJNr XUUXt #; ? pokzxli 3 цагийн өмнө 169.133.250.255

yanxan zanai XYN teregch saitaar erunxuilugchuu

Avatar

deeshlsenj 3 цагийн өмнө 169.133.250.255

ariykag daalyyh

Avatar

Tom b*** GAJIG URGALT sh 3 цагийн өмнө 169.133.250.255

gadni gyilagchin saitaar zasaglyylji

Xavdaltaar UBDULTUUr Yns + Negrn A vurus at y XOLBOJ; shyrshijaimshegt

Avatar

gajigdalt alyyejini in ypix medeelel optylj xylgzo tam 3 цагийн өмнө 169.133.250.255

TOM BOOUV

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.179.26.232

АГААР ГАЗАР ХӨРС УС ЗАМ ТЭЭВЭР НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЭД АВАХ БҮТЭХ ЮМ ЭНЭ ХОТОД БАЙНА УУ

Avatar

Соко 9 цагийн өмнө 202.131.227.134

Оросоос оруулж ирдэг Евро-3 стандартын бензин, дизелийн түлш нь Pb – хар тугалга ихээр агуулдаг. Энэ нь УБ-ын хөрсний бохирдлын болон хүүхдүүдийн бие, үснээс хар тугалга ихээр илэрсний шалтгаан. Хар тугалгатай Евро-3 шатахууныг бусад улс оронд хориглосон байдаг ба аль 2000 оноос хар тугалга, хүхрийн агууламжгүй Евро-5 бензин, дизель түлш хэрэглэдэг болсон. Манай засаг хямдыг нь бодож Евро-3 импортлохыг дэмждэг ба ингэснээр иргэдийнхээ эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хийж бна. Нефть импортлогч нар

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.229.120.99

ЗГ-аас 2018 онд Хөрс хамгаалах, газрын доройтолтой тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан боловч санхүүжилт байхгүйгээс хэрэгжиж чадалгүй дуусгсан. Одоо л хөрс хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахгүй бол оройтноо. Төсөвт бохирдсон хөрсийг эрүүлжүүлж нөхөн сэргээх, хөрсийг хуулж хаяж байгаатай тэмцэх хэрэгтэй байнаа

Avatar

зочин 10 цагийн өмнө 66.181.190.35

Нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг хязгаарлах, гэр хорооллыг багасгах, дагуул хотууд буй болгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээс нааш энэ байдал засрахгүй ,Ардчилагч гэх бүлэг этгээдүүд хүний эрх ,эрх чөлөө нэрийн дор,бүх зүйлийн дэг журмыг бараг устгаж ,самуун өдөөж улс орон ард иргэдэд үндсэндээ аюул үүсгэж байна, Цаашид энэ байдал үргэлжлэх юм бол нийслэлийн хөрс тэр чигээрээ жорлон болно, Хоол унд бохирдоно Иргэдийн эрүүл мэнд алдана, Үүнийг анхаарч ёстой өнөө бүх нийтийасуулга яриагаа өрнүүл

Avatar

Л.Цээеэ 2 цагийн өмнө 203.91.115.37

Уучлаарай.
Ардчилалд ямарч буруу байхгүй.
Үхсэн МАН ынхан өөрсдөө Япон улсаас эргэн төлөгдөхгүй санхүүжилт нэртэй их хэмжээний хээл хахууль авч өөрсдөө тансаглаад ард түмнээ ЖEНКОЧИД гэж доромжилдог. Одоо Ухнаагийн Хүрэлсүхийн бүлэглэл Булган (Цагаан Хун) гийн бүлэглэлтэй хамтран бас ард олны дунд болон нийгэмд янз бүрийн гүтгэлэг дэгдээж гэр хорооллын алслагдсан суурин газарт гучин жилийн хугацаанд ямар ч сургууль цэцэрлэг ясли эмнэлэг бариагүй.Тэдэнд хатуу хариуцлага тооцох ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж