Мьянмар 4 жилийн дараа онц байдлаа цуцлав

Мьянмар 4 жилийн дараа онц байдлаа цуцлав

Мьянмар 4 жилийн дараа онц байдлаа цуцлав

Мьянмарын цэргийн хунта Пүрэв гаригт (2025.07.31) дөрвөн жил үргэлжилсэн онц байдлыг цуцлах болсноо мэдэгдсэн байна. Энэ нь удахгүй болох сонгуульд бэлтгэхийн тулд засгийн эрхийг иргэний тэргүүлсэн түр засгийн газарт шилжүүлэхэд зайлшгүй шаардлагатай алхам гэж тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч 2021 оны төрийн эргэлтийг удирдаж байсан армийн командлагч Мин Аун Хлайн үүрэг гүйцэтгэгч хэвээр байгаа бөгөөд одоо өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж нэрлэх болжээ.

Хунтагийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, ирэх зургаан сарыг сонгуульд бэлтгэхэд зарцуулна.

Аун Сан Су Чигийн сонгогдсон засгийн газрыг огцруулж, төрийн эргэлт гарснаас хойш Мьянмарт ширүүн иргэний дайн өрнөж байна. Хунта дэглэм босогчдын бүлгэмтэй тулалдаж, үр дүнд нь олон мянган гэм зэмгүй хүн амиа алдсан юм. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд тус улсын цэргийн дэглэмийг буруутгаж, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж удаа дараа мэдэгдсэн ч Хунта үүнийг үгүйсгэж байна. Түүнчлэн барууны засгийн газрууд Мьянмарын бүх нийтийн сонгууль нь цэргийн дэглэмийн генерал, ахмад албан тушаалтны эрх мэдэлдээ үлдэх гэсэн оролдлого байж магадгүй гэж үзэж байна. Учир нь Хунта сөрөг хүчний үйл ажиллагааг хориглосон эсвэл бойкотлосон хэвээр байна.

Мьянмарын мэргэжилтэн Дэвид Матисон хэлэхдээ, "Тэд яг ижил дэглэмд шинэ нэр өгч байна" гэж буруутгав.

Мьянмарын цэргийн дэглэм өнгөрсөн жил улс орон даяар тооллого хийж, сонгуульд бэлтгэхийг оролдсон. Гэвч тус улсын иргэдийн талаас бага хувь нь тооллогод хамрагдсан байсан нь олон газар хяналт алдагдсаны шинж тэмдэг юм. Аюулгүй байдлаас шалтгаалаад арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын хооронд сонгууль өөр өөр бүс нутагт болно гэж Мин Аун Хлайн мэдэгдэв. Тулалдаан ширүүн байгаа 60 гаруй суурин, ялангуяа хилийн бүс нутагт байлдааны байдал, онц байдлын дэглэм хэвээр байх болно. Төрийн эргэлт гарснаас хойш 6000 гаруй хүн амиа алдаж, 20 мянган хүн шоронд хоригдож, 3.5 сая хүн гэр орноо орхин явсан гэж Эмнести Интернэшнл мэдэгдсэн байдаг. Цэргийнхэн 2021 онд засгийн эрхэнд гарсан бөгөөд өмнөх сонгуулийг луйвардсан гэж олон улсын ажиглагчид мэдэгдэж байжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 81.9.119.217

)))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-08-01 103.212.118.111

Сайхан орон, соёлт ард түмнээ баллаж бн даа. хөрш тайланд хол хаялаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж