Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг долдугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилжээ.
Дээрх этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”,“Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан бусдыг залилсан бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогдоод байна.
Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн, эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллүүдийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.217
)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 9 цагийн өмнө 103.229.120.126
Эрдэнээ гэдэг хаягтай нэгэн англи хэлний багш эмэгтэй ийм байдлаар олон хүнээс 500 мянгаас 900 мянга хүртэл төгрөг залилж, хохирогчид змөнгөө олж чадалгүй олон жил болж байгаа
зочин 2025-08-01 103.229.123.83
Ямар олон үйлдэлтэй нөхөр вэ. Цагдаа сайн ажиллажээ.