Аялал, амралтын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд гол усны осол, амиа алдсан харамсалтай тохиолдлууд нэмэгдсээр байгааг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Тодруулбал, энэ оны долдугаар сард гол ус болон нууранд живж, амиа алдсан тухай нийт 43 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 14 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Амиа алдсан иргэдийн дийлэнх хувийг сэлэхээр ороод живсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэрүүцэх зорилгоор гол, усанд орсон, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, автомашин болон морьтой гол гаталж яваад эндсэн зэрэг шалтгаанууд эзэлж байна.
Иймд иргэд та бүхэн:
- Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын ойролцоо харгалзах хүнгүй орхихгүй байх;
- Хүүхдэд усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлаж өгөх;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх;
Автомашин болон морьтой гол, нуур гатлахдаа онцгой анхаарал болгоомжтой байж батлагдсан гарам, гүүрээр зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.217
))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-08-01 202.55.191.130
Сэлээд сурчих л даа сдакуудаа
Зочин 2025-08-01 66.181.160.35
ОХУ -д жилд 25 – 30 мянган хүн усны ослоор нас бардаг судалгаа байна. Оросууд усанд сайн сэлдэг ч гэсэн ийм олон хүн нас барж байгаа нь ус галыг басаж бодохгүй гэдгийг хүүхэд залуучуудад сайн ойгуул