Монгол, Хятадын цэргийн хамтын ажиллагаа "ШИНЭ ШАТАНД" хүрлээ

Монгол, Хятадын цэргийн хамтын ажиллагаа "ШИНЭ ШАТАНД" хүрлээ

Монгол, Хятадын цэргийн хамтын ажиллагаа "ШИНЭ ШАТАНД" хүрлээ

Хятад, Монголын батлан хамгаалахын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна. Тодруулбал, Пүрэв гаригт (2025.07.31) БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми (АЧА) байгуулагдсаны 98 жилийн ой, мөн Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд болон дэлхийн фашизмыг эсэргүүцэх дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань, Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан Сюлян тэргүүтэй хоёр улсын зэвсэгт хүчний төлөөлөгч, ахмад дайчин, дипломат ажилтнууд болон нэр хүндтэй зочид оролцсон нь арга хэмжээний ач холбогдлыг улам тодотгож байв.

ТҮҮХЭН БАХАРХАЛ, БААТАРЛАГ ТЭМЦЛИЙН ДУРСАМЖ

Хүлээн авалтыг нээж Элчин сайд Шэнь Миньжюань хэлсэн үгэндээ “Хятадын Ардын Чөлөөлөх Арми нь өнгөрсөн 98 жилийн хугацаанд Хятадын ард түмнийг чөлөөлөх, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан” хэмээн онцоллоо. Тэрбээр АЧА нь "үгүйгээс үүсэн бий болж, сул доройгоос хүчирхэг болсон" замналд Ши Жиньпин даргын “Хүчирхэг арми” үзэл баримтлал чиг баримжаа болон замчлагч болсон гэдгийг дурдсан юм.

Тэрбээр мөн Хятадын ард түмэн 14 жилийн туршид үргэлжилсэн цуст тэмцлийн эцэст Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд ялалт байгуулсан нь зөвхөн нэг үндэстний хувь тавилан бус, хүн төрөлхтний энх тайвныг хамгаалсан түүхэн эргэлт байсныг тэмдэглэв.

Ялангуяа Хятад, ЗХУ, Монголын хамтарсан цэргийн ажиллагаа, Жанжякоу хотод сүндэрлэн буй ялалтын хөшөө нь уг нөхөрлөлийг мөнхжүүлэн гэрчилж буйг онцолж байв.

Түүнчлэн “Тайвань нь Хятадын салшгүй хэсэг байсан, хэвээрээ байгаа, байх ч болно” хэмээн тэмдэглэж, олон улсын дэг журмын хүрээнд Хятадын бүрэн нэгдмэл байдлыг хөндөх аливаа үйлдлийг эрс эсэргүүцэж буй байр сууриа дахин нотолсон юм.

ХОЁР ОРНЫ НӨХӨРЛӨЛИЙН БЭЛГЭДЭЛ

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг хэлсэн үгэндээ Монголын Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс Хятадын талд баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагааны түүхэн агуулгыг эргэн санууллаа.

“Монгол, Хятад хоёр улс уул усаар холбогдсон найрсаг хөршүүдийн хувьд түүхийн ээдрээт он жилүүдийг хамтдаа туулсан. Өнөөдөр бид хоёр улсын харилцааг гүн гүнзгий ойлголцол, харилцан хүндлэл, ашиг сонирхлын тэнцвэрт байдалд тулгуурлан улам хөгжүүлж байна” хэмээн онцлов.

Хошууч генерал Д.Ганхуяг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах хамтарсан сургуулилтад Хятадын АЧА анх удаа салааны бүрэлдэхүүнээр оролцсон болохыг дурдсан. Түүнчлэн тус улсын зүгээс Монголын Зэвсэгт хүчинд үзүүлж буй техник, хүмүүнлэгийн тусламжийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр удахгүй БНХАУ-д болох Сяншаний форумын үеэр Батлан хамгаалахын сайд нарын уулзалт зохион байгуулагдаж, цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм.

Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан Сюлян энэхүү тэмдэглэлт үйл явдлын үеэр хэлсэн үгэндээ, Хятад улс энх тайван, хамтын хөгжилд чиглэсэн батлан хамгаалах бодлогыг тууштай баримталж ирснийг онцолсон юм. Тэрбээр “Армийн шинэчлэлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, олон улсын хариуцлагатай хүчин байх зорилт тавин ажиллаж байна” гэв.

Жан Сюлян “Хүчирхэг арми байгуулах” стратегийн хүрээнд Хятадын арми нь зөвхөн улсын тусгаар тогтнолыг хамгаалахаас гадна, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг дэмжих үүрэг хүлээж буйг тэмдэглэв.

Тэрбээр “Даян дэлхийн гурван санаачилга”, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг” зэрэг Ши Жиньпин даргын үзэл санаануудыг хэрэгжүүлэхэд Хятадын Зэвсэгт хүчин бэлэн байна гэдгийг илэрхийлсэн юм.

СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ УЛАМ ГҮНЗГИЙРНЭ

Энэхүү арга хэмжээний хүрээнд хоёр тал хоорондын харилцаа, ялангуяа цэргийн салбарын хамтын ажиллагаа нь зөвхөн харилцан итгэлцэл дээр үндэслэж буй төдийгүй, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэж буй нь тодорхой байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ирэх наймдугаар сард БНХАУ-д хийх айлчлал болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт нь хоёр орны стратегийн харилцаанд шинэ хуудсыг нээж, олон улсын түвшинд хамтын ажиллагааны цар хүрээг улам тэлэх болно гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэхүү түүхэн ойг хамтдаа тэмдэглэснээр хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нь зөвхөн бодит үр дүнтэй төдийгүй, энх тайван, хөгжил дэвшлийг эрхэмлэсэн ирээдүйн суурийг тавьж буйг хүлээн авалтад оролцогч талууд санал нэгтэйгээр илэрхийллээ.

Хятад, Монголын батлан хамгаалах хамтын ажиллагаа нь зөвхөн бүс нутгийн бус, дэлхий дахины энх тайвны үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулах боломжтой стратегийн чухал түншлэл гэж хуран цугласан олон үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 154.20.139.169

хятад улстай ойр байх хэрэгтэй. орос хэзээ ч цэрэг оруулж мэлнэ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.229.122.47

sdaaa baildah geed beldeed bdag ochood tevereldeed bdag

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.217

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-08-01 103.212.119.177

Хятадууд манай галт тэргэнд суу цуг хөгжье гэдэг оросууд нь суувал хохьчино шүү гэдэг

Avatar

Нэргүй 2025-08-01 202.126.88.68

Нэг галт тэргэнд сууж нэгэн дээвэр дор нэгэн гэр бүл болоё гэсэн далд санаа байхгүй юу ойлгож ядаад байх юу байна

Avatar

Монгол 2025-08-01 202.126.89.68

хятадын нэгдсэн улс болох, гүрэн улс болоход Хубилай хаан маш том үүрэг гүйцэтгэсэн, за бараг л хятад гүрнийг байгуулах суурийг тавьсан шүү
нэг үгээр одоогийн том хятад гүрний эх үүсвэр монголчуудтай холбоотой шүү

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 46.135.20.85

Хубилай хаан Хятадыг, Бат хаан Оросыг нэгтгэж өгчдээ

Avatar

Нэргүй 2025-08-01 103.212.118.111

Хятадын нөхөрсөг халуун тэврэлт улам чангарсаар.

Avatar

Нэргүй 2025-08-01 66.181.170.87

Amjilt husie elchind saidad hamgiin mundag ajillaj bga elchin said shvv

Avatar

Нэргүй 2025-08-01 202.131.225.242

нохойн баас. 2016 оноос монголын сэтгүүлчдийг сургалт нэрээр урагш нь аваачиж юуг ярьж бичих юуг бичихгүй байх талаар тархийг нь угааж аманд нь 5 халтар юань чихээд одоо монгол сэтгүүлчид хятадыг магтан дуулж сурталддаг л ажилтай болсон доо.

Avatar

Нэргүй 2025-08-01 202.126.88.68

Тхх энэ исүү гээд сэтгүүлч ялангуяа өмнөд хөршийн давуу талыг байнга суртчилж байдаг хятадын коммунист намын гишүүнчлэлтэй байж магадгүй л байх

Avatar

Нэргүй 2025-08-01 103.212.162.146

Хятадын нөлөө маш ихэссэн байна шүү. Өдөр бүр л хятадыг магтсан мэдээ бичдэг болждээ

Avatar

** 2025-08-01 202.9.47.47

Боль!

Avatar

Нэргүй 2025-08-01 103.229.120.210

энэ мэдээ чинь хятадын хүчинд бид чөлөөлөгдсөн мэтээр гуйвуулсан байна. ингэж худлаа мэдээ бичээд яахад вээ. муу сайн ч орос монгол хоёрын жанчхүүгийн даваа хүртэл японоос чөлөөлсөн байдаг. Хятадуудыг тусгаар улс болоход монголын арми туслалцаа үзүүлж дайрсан болохоос хятадын элчингийн ярьсан шиг тэд чөлөөлөгдөөд бид хожсон юм биш ээ. түүхийг гуйвуулахаа боль, Хятадын ардын чөлөөлөх армийн 98 жилийн ойд Монголын БХЯ-ны ТНБД Ганхуяг хятадын сүлдний урд очиж ярьдаг нь юу вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж