Эмэгтэйчүүд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ | News.MN

Эмэгтэйчүүд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болох “Хүний эрх хөгжил” төвийн захирал Г.Уранцоож, “Иргэдийн Альянс” төвийн тэргүүн Ж.Занаа, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” аяны оролцогч Б.Мөнхчимэг, Л.Пагмасүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 8-нд болсон “Эмэгтэйчүүдийн нүдээр:Үндсэн эрхийн хамгаалалт Монголд” эмэгтэйчүүдийн ээлжит тавдугаар чуулганаар улс төр, эдийн засгийн эрүүл бус тогтолцоо, нийгмийн эд баялгийн шударга бус хуваарилалт, цөөнхий эрхийн хуваарилалт сул байгаа зэрэгтэй холбоотой асуудлаар хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нарт шаардлага хүргүүлж байгаа аж. Энэхүү шаардлагынхаа хэрэгжилтийг ирэх онд зохион байгуулах “Эмэгтэйчүүдийн нүдээр” зургадугаар чуулганаар хэлэлцэж, үнэлгээ, дүгнэлтийг өгөх юм байна. Жендерийн тухай хуулийг батлаагүй байж, Сонгуулийн тухайн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа нь учир дутагдалтай байна гэж энэ үеэр “Иргэдийн Альянс” төвийн тэргүүн Ж.Занаа шүүмжилж байлаа.
Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж