Монгол Улсыг тэжээдэг ганц салбар нь уул уурхай. Уул уурхай дундаа нүүрсний салбар улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Харамсалтай нь, энэ жил нүүрсний экспорт нэлээд буурах төлөвтэй байгаа нь гадаад хүчин зүйлээс илүү дотоодын асуудалтай холбоотой аж.
Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой" компани 2025 онд 30 сая тонн нүүрс экспортлохоос хагас жилийн байдлаар 13.7 сая тонныг экспортод гаргасан байна.
Тус компанийн хувьд хүндрэлтэй нэг асуудал үүссэн нь 2024 онд “Бодь групп”-ээс барьж ашиглалтад оруулсан “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-өөр дамжуулан энэ онд 10 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн дөнгөж 145 мянган тонныг гаргаснаас болж, “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд хариуцлага хүлээх дээрээ тулсан.
Атал “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн зарим техник эвдэрч төлөвлөсөн нүүрсээ тээвэрлэх, ачих боломжгүй болсон нь “Эрдэнэс Тавантолгой” компанид төдийгүй улсын нийт эдийн засагт багагүй хүндрэл учруулж байна.
“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” нь төмөр замын тээвэр хийх зориулалттай галт тэргэнд нүүрсийг их хэмжээгээр ачих үүрэгтэй. Гэвч тус төвийн техник, хэрэгсэлд хэд хэдэн эвдрэл гарсны улмаас ачилт удааширч байгаа аж. ТЭЗҮ-дээ дурдсанаар өдөртөө 60 мянган тонн нүүрс ачих ёстой одоогоор өдөртөө 8000 тн нүүрс ачиж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дөрвөн ширхэг трансформатораас гурав нь шатсан, нүүрсний туузан дамжуургад нь цооролт үүссэн, төмрийн гулзайлтаас болж хоёр хамагчийн нэгийг ажиллуулж чадахгүй байгаа гэх мэт эвдрэлүүд гарсан байна.
Дээрх эвдрэлийг засч шинэчлэхийг “Эрдэнэс Тавантолгой” комдани “Тавантолгой төмөр зам”, “Бодь группт” тавьсан ч одоог хүртэл шийвэрлээгүй байгаа аж.
“Тавантолгой нүүрс ачих ложистикийн төвийг барьж байгуулах ажлыг 2021 оноос эхлүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн санхүүжилтийн гэрээг байгуулсан байдаг.
Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс “Тавантолгой төмөр зам”-д хандаж байгуулсан “Бодь” групптэй ажил гүйцэтгэх гэрээ биелүүлэхийг шаардахыг сануулжээ.
Гэсэн хэдий ч “Бодь групп” нь Ерөнхий сайдын үүрэг болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хүсэлтийг үл ойшоож буй аж. Товчхондоо, Х.Баттулга, Д.Баясгалан нарын байгуулсан оффттейк гэрээгээр барьсан мухар төмөр зам нь эдийн засагт асар их хохирол учруулсаар байна. "Бодь" групп нь гүйцэтгэгчийн санхүүжилтээ "Эрдэнэс Тавантолгой"-гоос аль хэдийнэ аваад идчихсэн бололтой. Гэсэн атлаа уг төвийг хамгийн муу материалаар хийсэн байж болзошгүй. Тиймээс “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг барьсан Д.Баясгалан, бариулсан "Монголын төмөр зам"-аас Тавантолгойн нүүрс ачих төвөөс зайлуулахаас гадна зарим нэг улстөрчдийг хууль дуудах цаг болжээ.
Б.БАТ
3,595.72















































