Баяр наадмын өдрүүд шувтарч, хөдөө хээр амарч, зугаалсан иргэд буцахтай зэрэгцэн их хот эргэн амьсгалж эхэлдэг. Харин тэрхүү амьсгалыг хамгийн түрүүнд мэдэрдэг газар бол Нарантуул зах. Долдугаар сарын сүүлийн долоо хоногт Нарантуул зах чимээ багатай, хүн цөөн байгаа нь харагдав. Захын гол гудамжуудаар цөөн тооны иргэд холхих ба өнгөрсөн жилтэй харьцуулахад иргэдийн хөл хөдөлгөөн саарч, худалдан авах чадвар буурсан гэдгийг наймаачид хэлж байлаа. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх ч борлуулалт төдийлөн нэмэгдэх хүлээлтгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг өдрөөс өдөрт доройтож, иргэд өрнөөс өрний хооронд амьдарч буйг үүнээс дүгнэж болохоор байна.










































3,595.38















































