Улсын төсөв бол төрийн мөнгө биш. Төрийн нэрээр хураагдсан, бидний өөрсдийн төлсөн татварын мөнгө. Алдарт эдийн засагч Милтон Фридманы хэлсэнчлэн "төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө л гэж бий".
Тиймээс бид төсвийг бусдын хэрэг, төрийн ажил гэж ойлгож хөндий хандахын оронд, өөрсдийн мөнгөө юунд зарцуулагдах гэж байгааг мэдэх, хянах, шаардлага тавих, санал өгөх бүрэн эрхтэй. Залуучууд бид чанартай боловсрол эзэмшиж, таатай орчинд амьдрахыг хүсдэг. Гэхдээ тэр бүх хэрэгцээг төсөвт тусгахын тулд оролцох ёстой.
Монгол Улсад иргэд төсвийн төлөвлөлтийн шатанд оролцох эрхтэй байдаг. Тодруулбал, цахим санал хураалт, олон нийтийн хэлэлцүүлгээр дамжуулан санал өгөх боломж бий. Төсвийн тухай хуульд энэ оролцоог тусгасан байдаг.
ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС ЦАХИМ САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ!
Засгийн газрын/2025.07.30/ өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч, хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 01-нээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд иргэд, олон нийтээс ирэх 2026 оны төсвийн төсөлд тусгагдах саналыг цахимаар буюу И-Монголиа аппликэйшн, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв болон яамдын цахим хуудсаар хүлээн авах юм.
Сангийн яам наймдугаар сарын 15-нд төсвийн төслийг өргөн барих ёстой. Тэгэхээр энэ хүртэл олон нийтээс тодорхой саналуудыг хүлээн авч, тусгасан байх шаардлагийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болгосон байна. Тэрбээр "Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод нээлттэй хийнэ.
Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэнэ.
2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстой" гэдгийг онцолсон юм. Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн орлого нэмэх, нийгмийн ач холбогдолтой төслийг төсвийн төсөлд тусгаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Түүнчлэн үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна.
Ийнхүү төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанд өргөн барьсны дараа буюу ирэх есдүгээр сарын 01-нд УИХ-д төсвийг өргөн барих ёстой. Энэ хугацаанд хоёр дахь шатны хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулах аж.
ХӨНДЛӨНГИЙН АЖИГЛАГЧ БУС, ХӨГЖЛИЙГ БҮТЭЭГЧ БАЙЯ
Төсвийн оролцоо гэдэг бол зөвхөн санал өгөх бус, үүрэг хүлээх, хяналт тавих үйл явц юм. Бидний төлсөн татварын мөнгийг хэн, юунд зарцуулах вэ гэдгийг зөвхөн төрийн өндөр эрх мэдэлтнүүд шийдэх ёсгүй. Харин иргэн бүр мэдэж, оролцож, хянаж, үр дүнг нь үнэлэх ёстой.
Ялангуяа залуучуудын хувьд энэ оролцоо нь ирээдүйгээ өөрийн гараар бүтээх алхам юм. Ирэх оны төсвийн төсөлд та санал өгөх, оролцох, эсвэл өөрийн дуу хоолойг хүргэснээр дараагийн жилд хэрэгжих бодлого, хөрөнгө оруулалт, үйлчилгээний чанарт шууд нөлөө үзүүлэх боломжтой.
Иймд залуус та бүхэн өөрийгөө хөндлөнгийн ажиглагч бус, хөгжлийг бүтээгч гэж хар. Төрийн мөнгө биш, танай гэр бүлийн, чиний төлсөн татварын мөнгө юунд зарцуулагдах гэж байгааг мэд, сонирх, хяналт тавь. Ирэх оны төсөвт санал өгөх боломжоо алдалгүй ашиглахыг уриалж байна.
Та бүхэн ирэх 2026 оны төсвийн төсөлд өөрийн саналаа өгөхдөө энэ оны төсвийн зарцуулалтыг http://publicinvestment.gov.mn хаягаар орж хянах боломжтой.
Нэргүй 2 цагийн өмнө 81.9.119.217
!!!!!! Халуун охид таныг хүлээж байна ~~ Sexy24.mom
Нэргүй 10 цагийн өмнө 103.145.234.17
гаж ойлголт гэж уншина уу
Нэргүй 10 цагийн өмнө 103.145.234.17
татвар төлөгчдийн мөнгө гэдэг нь гэж ойлголт. төр татвар дээр оршин тогтдог.
y; 10 цагийн өмнө 169.133.250.254
dr
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.187.12
Татвар төлөгчдийн мөнгө гэж попрох хэрэггүй. Төр улс үүн дээр оршин тогнодог юм. Тиймээс төр- ард түмний мөнгө. Татвар төлөх нь аль ч улсын иргэний заавал биелүүлэх үүрэг. Иймээс ТАТВАР ТӨЛӨХ, ҮХЭХ ГЭСЭН 2 ҮНЭН Л БАЙДАГ гэсэн хэлц Дэлхий даяар тархсан юм.
Нэргүй 2025-08-01 203.91.115.56
Нэг л зүйлийг хэлье. 2026 оны төсвийн нийт зардлыг 26 их наядаас хэтрүүлж үл болно. Ер нь бол ойрын 3 жилд улсын төсвийн дундаж нийь зардал 26-27 их наяд хавьцаа байхад л бодьтой. 2024 оны төсөв 27 их наядаар батлагдаж байсан. Яг энэ хэмжээгээрээ байсан бол 24 оны төгсгөлд бид гайхамшиг гэгчийг үзэх байсан. Гэтэл Данх хулгайч сонгуульд ялангуутаа шууд Ан-г өвөртөө оруулж, баярын дараа оны төсвийн зардлыг нэг дор 3 их наядаар нэмэгдүүлж байлаа. Энэ бол хулгай. Тэгээд ч зогссонгүй 25 онытөсвийг 35
зочин 2025-08-01 66.181.184.160
Иргэдээс авдаг татваын мөнгийг, юунд зарцуулах, зориулахыг төлөвлөн шийдэх бүрэн эрхийг УИХ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд эзэмшдэг. Татварт өгсөн Таны мөнгөөр Засгийн газар, гишүүн сайд нар тоглож байгаа бол сайд нарыг бүрдүүлсэн УИХ доторх нам, намын саналыг дэмжсэн УИХ – ын гишүүд дам тоглож байгаа хэрэг. Дураараа авирлах гишүүд, сайд нарын буруу бус, дураараа авирлах хүмүүсийг олж сонгосон Таны буруу.
Нэргүй 2025-08-01 43.242.242.59
Төрийн мөнгө биш юм бол яагаад хувиарлаад байгаа юм бэ. Дураараа хэрэглэцгээе.
,Ih hrakiin gishuudiig hahauulidakh boliuo 2025-08-01 103.57.92.123
1 parlament 1 tusv,mongol uls 1 tusubtei baikh yostoi
Нэргүй 2025-08-01 66.181.179.235
Эдийн засагт бэлэн Мөнгөнийн том хомсдрол үүссэн, Оюун-Эрдэнэ сайн хүн болох гээд 100000 төгрөгийг хүн бүрт 4 удаа тараасан, үлдсэн мөнгийн хятадаас зээл аваад тендерт хятад компаниудыг ялуулаад мөнгө урагшаа явсан. Одоо МБ бодлогын хүү гээ бууруулж, ЗГ татвараа бууруулж аан боломж олгож байж эдийн засаг сэргэж экспорт, борлуулөх бүтээгдэхүү тоо нэмэгдэж, ажлын шинэ байр бий болно
Нэргүй 2025-08-01 203.91.115.56
Буруу ярьж байна. Зардлыг хөөрөгдсөн. Бэлэн мөнгийг дуртай цагтаа хэвлэдэг Ман, угаасаа. Гэхдээ энэ мөнгөний бодлогын эсрэг гэмт хэрэг. Харин зардлыг хөөрөгдөөд, орлого тасарвал өнөөдрийнх шиг хямрал үүсэж байгаа юм. Данс улайв. Тийм л учраас 2026 оны төсвийн урсгал биш нийт зардлыг 26 их наядаас бүү хэьрүүлээч ээ гэж хүсээд байгаа юм. Одоо энэ засаг, хулгайч, Жавхлан, Оюун-Эрдэнэ нар ард түмнээс санал авах нэрээр луйвардан, мушгиж дахиад л төсвийг 30 наруй их наядаар батлуулахаар улайрч байна.
зочин 2025-08-01 103.29.144.172
Санал авах ажил эхэллээ л гэнэ. яаж оролцох юм бэ. е монголи-д болон Сангийн яамны сайтад л лав байхгүй байна.
Нэргүй 2025-08-01 202.70.43.34
Монголчууд нийтээрээ л зуны 3 сар ажил хийсэн ч биш хийгээгүй ч биш ингэс тэгэсхийгээл хийцгүйрэх ба хамаг үйл нь Найр Наадам, Амралт Зугаалган дээр төвлөрнө. Улсын э/з эрчтэй агшиж бна