АНУ-ын тарифын нэмэгдлийг багасгах үүднээс дэлхийн улс орнууд хүчин чармайлт гаргаж байна. Энэ хүрээнд Өмнөд Солонгосын засгийн газар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийж, экспортын бараа бүтээгдэхүүнийхээ тарифыг 25 хувиас 15 хувь болгож чаджээ. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосоос импортолдог бараа бүтээгдэхүүнд 15 хувийн тариф тогтоох болсон байна. Мөн Дональд Трамп тарифаа багассан учир Өмнөд Солонгос хариу болгон, хөрөнгө оруулалт эсвэл ашиг оруулах ёстой гэж шийдвэрлэсэн байна.
Улмаар тус улс АНУ-аас 100 тэрбум ам.долларын үнэ бүхий эрчим хүчний бараа бүтээгдэхүүн худалдан авах болжээ.
Түүнчлэн Дональд Трамп өнөөдөр (2025.07.31) гаргасан мэдэгдэлдээ, өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой хоёр долоон хоногийн дараа дээд хэмжээний уулзалт хийх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр "Truth Social" дээр мэдэгдэхдээ, "Өмнөд Солонгос улс АНУ-ын эзэмшдэг, хяналтдаа байлгадаг, ерөнхийлөгчийн хувиар миний сонгосон салбарт 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт олгохоор болсон. Өмнөд Солонгос улс мөн АНУ-тай ямар ч төрлийн худалдаа хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэд Америкийн автомашин, ачааны машин, хөдөө аж ахуйн зэрэг бараа бүтээгдэхүүнийг хүлээн авахаар тохиролцсон" гэсэн байна. Тус мэдэгдэл гарсны дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён хэлэлцээнд хүрсэн гэдгийг баталсан байна.
Ли Жэ Мён фэйсбүүкээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ АНУ-тай хийсэн хэлэлцээ нь олон улсын ээдрээтэй нөхцөлд хийгдсэн өндөр эрсдэлтэй ажил байсан гэдгийг онцолжээ. Тэрбээр "Солонгосын экспортлогчдод тулгарч буй гол тодорхой бус байдлыг арилгаж, Солонгосын бараа бүтээгдэхүүнд ногдуулах АНУ-ын тарифын хэмжээг Солонгосын экспортын гол өрсөлдөгчидтэй ижил буюу түүнээс доогуур байлгахыг гэрээгээр баталгаажуулж байна" гэж онцлон тэмдэглэжээ.
Ли Жэ Мён мөн 350 тэрбум ам.доллар нь шууд хувьцааны хөрөнгө оруулалт хэлбэрээр АНУ-д орж ирэхгүй гэдгийг мэдэгдэв.
3,569.17





















































Нэргүй 2025-07-31 88.183.144.162
Solongost Amérique machin l dutav gj ,
Нэргүй 2025-07-31 81.9.119.238
!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 2025-07-31 103.229.122.118
Долгионож байгаа царайг нь ээ.
зочин 2025-07-31 66.181.190.35
АНУ, одоогоор дэлхийн 200 гаруй улсыг тарифт хамруулсанаас, Англи л хэлэлцээ хийж зарим зүйл дээр тохирсон гэсэн, Өмнөт солонгос нэмэгдэж байгаа юм байна Тариф тогтоосноор байдал тийм их нөлөөлөх юм уу , Бусад орон бараагаа зах зээлийн үнээр л борлуулна, Алдагдалтай зарна гэж байхгүй, Тарифийн нөлөө америк хэрэглэгчдийн нуруун дээр л бууна, Тарифаас болж харин АНУ их хүндрэлд орж буй сурагтай, Хятадуудтай зөрчилдсөнөөс,байгалын ховөр элемент хэрэглэдэг бүх үйлдвэр саатаж асар их хохирол амссан
зочин 2025-07-31 66.181.190.35
Гадаад хөрөнгө оруулалт эрс буурч, бүтээн байгуулалт,үйлдвэрүүдийн өргөтгөл шинэчилэлт бараг бүрэн зогслоо гээд л байсан,Үүнийг төсвөөр биш гадаад хөрөнгө оруулалтаар л хэрэгжүүлдэг орон юм билээ, Лав л хятадууд нэг их наяд ч гэлүү асар их хөрөнгө оруулалтаа гэнэт зогсоосон мэдээлэл байсан, Трампийн энэ бодлого үр дүн өгөх юм уу Эсвэл одоо эмзэг байгаа эдийн засгаа улам хүндрүүлэх юм уу Бүү мэд,Харж л байя