2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр “Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу “CO”-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхий эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэлжлүүлэх”-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ. Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.

3,576.03






















































ЗОЧИН 2025-07-31 103.10.22.162
ЕС ХАГАС КОКС ХЯТАДААС АВАХГҮЙ ГЭСЭН. БҮҮ ТЭНЭГТЭЦГЭЭ. КОКСЖИХ НҮҮРСЭЭ УРАГШАА ЗАРААД ЭРГҮҮЛЭЭД ХУДАЛДАЖ АВДАГ ХЭНИЙ БИЗНЕС, ШАХАА ВЭ. ЭНЭ ИЛТ ХУЛГАЙ ШҮҮ. ХАГАС КОКСОН ШАХМАЛ ГЭЭД ӨМНӨХ ХОРТОЙ ШАХМАЛАА ӨНДӨР ҮНЭЭР ШАХНА. ОДОО НАЛАЙХЫН УРДАХ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЭЭС ХУУЧИН ХОРТОЙ, УТААТАЙ ШАХМАЛАА ӨДӨР ШӨНӨГҮЙ УБ-руу ЗӨӨЖ БАЙХ ЮМ. ХАГАС КОКСОО БОЛИО. ТҮҮНИЙ ОРОНД "АЙЛ БҮР АРГАА ОЛ" ГЭЭД ХАЯ. ХИЙН, ЦАХИЛГААН, НАРНЫ, УТААГҮЙ ЗУУХ ГЭЭД ОЛОН АРГА БУЙ БОЛСОН. АМЬД ХҮН, АЙЛ БҮР АРГАА ОЛНОО.
Зочин 2025-07-31 66.181.188.59
Манайхны зууханд тохирохгүй зуух хайлуулна, дээр нь илч муутай гэр халахгүй
Нэргүй 2025-07-31 66.181.176.121
эргүү нямбаа энэ өвөл хэдэн хүн ушаартуулж а**х зорилго тавьж бна вэ
ХУУЛЬЧ 2025-07-31 202.9.46.7
УГ НЬ МОНГОЛ ХҮН ТӨРЖ, ӨССӨН НУТАГТАА,,, ХАМГИЙН САЙН НҮҮРС ,,ХҮНС ХЭРЭГЛЭЖ АМЬДРАХ УЧИРТАЙ . БИДНИЙ МУУ ХЭЛДЭГ НӨГӨӨ ХОЙД СОЛОНГОС /БНАСАУ/ ЧИНЬ ТҮҮНДЭЭ ИХ САНАА ЗОВЖ ,,ЧАНГА БАЙДАГ УЛС ДАА .ТЭД ИРГЭДЭЭ СОЛОНГОСЫН ХӨРСӨНД УРГАСАН ЭРҮҮЛ ХҮНС ХЭРЭГЛҮҮЛЖ ,,,ГАДАНААС ХОГ ХОВШ УГЛУУЛДАГҮЙД БАЙДАГ ШҮҮ.,,,,
Bujin 2025-07-31 88.183.144.162
Za bolio boli, bas henii shahaa be,
Нэргүй 2025-07-31 66.181.179.212
хэ нүүрсээ хямд зарчхаад урдаас өндөр үнээр буцааж худалдаж авч гэр хороололд хүчээр шахах нь хэр ариун явдал юм бол
Иргэн 2025-07-31 14.1.81.31
зөв .нэг туршигдаад үзэцгээе
зочин 2025-07-31 66.181.190.35
Юун турших, Энэ түлшийг гэр хороололд хангалттай туршаад ,үр дүнтэй нь нотлогдоод ийм шийдвэр гарч байгаа биз
Нэргүй 2025-07-31 81.9.119.238
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Зориг 2025-07-31 66.181.188.193
Зөв шүү , туршаад үзэх хэрэгтэй
Нэргүй 2025-07-31 202.9.41.42
Гэр галладаг байшин байсан цагт утаа буурахгүй. Нямбаатрын санаачлагаар Сэлбэ дэд төв ашиглалтанд орж олон мянган гэрийн яндан алга болох гэж байгаа нь сайын юм. Гэтэл гэр хорооллыг барилгажуулах ажилд зарим хүмүүс саад болсоор байна.
Зочин 2025-07-31 66.181.176.57
угаартаж үхэж байснаас хэрэглээд үзсэн дээр гэр хорооллын иргэд маань түлээд сурчихноо
Ккк 2025-07-31 202.55.188.88
Хамгийн богино онигоо- Монгол эрдэмтэн
Зочин 2025-07-31 59.153.87.54
их илчтэй бол зуух шатаагаад байх болов жу яах бол
Нэргүй 2025-07-31 202.126.91.193
нямбаатмр гдг эрдэмтэн үү????999 мэргэжилтэй!!!!!
Нэргүй 2025-07-31 202.126.91.193
ёстой гайхалтай монголд эрдэмтэд гэж бдг юмуу????анх удаа сонслоо яг юу хийсэн эрдэмтэд юм болоо….хортой нүүрснээс болж өч хүн амь насаа алдахад эрдэмтэн хүн дуугарсан билүү???урааны хорны талаар ямар эрдэмтэн дуугарч бнаа…
Нэргүй 2025-07-31 103.57.93.10
хүкийн бизнесд пялдагтаж хортой түлшээ гаднаас оруулж ирнэ гэж бна
Нэргүй 2025-07-31 202.55.188.93
zovoo 1jil heregleed uzie. uneheer ur duntei baival ireh jilees dotooddoo uildveriig ni bariya. saijruulsan tulsh tuleheer harshil hodlood baidag. ih hortoi baih
Нэргүй 2025-07-31 66.181.191.105
Үнэндээ Монголын ШУА-ын салбар хөгжсөн байсан бол өнөөдөр Нийслэлийн захирагч…… нар болон тэдгээр хүмүүс юу гээд л гадаадаас түлш авчирч түлж амь залгуулж болно гээд ийм бичиг хийгээд сууж байхав дээ
Нэргүй 2025-07-31 66.181.188.193
нэг нүүрсчин инжнаар алж өгнө гээд гишүүн болсон дог