Ирэх өвөл хагас коксон шахмал түлш хэрэглэнэ

Ирэх өвөл хагас коксон шахмал түлш хэрэглэнэ

Ирэх өвөл хагас коксон шахмал түлш хэрэглэнэ

2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор “Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн “Дугаар 6” шийдвэрээр “Туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөгчийн дутуу исэл буюу “CO”-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, “Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага” MNS 5216:2016 стандартын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч технологийг горимыг хянах, сайжруулах, цаашид хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх, шахмал түлшний түүхий эдийг өөр эх үүсвэрээр солих ажлыг үргэлжлүүлэх”-ийг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг дэмжжээ. Эдгээр тогтоол болон Эрдэмтдийн зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bujin 1 минутын өмнө 88.183.144.162

Za bolio boli, bas henii shahaa be,

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.179.212

хэ нүүрсээ хямд зарчхаад урдаас өндөр үнээр буцааж худалдаж авч гэр хороололд хүчээр шахах нь хэр ариун явдал юм бол

Avatar

Иргэн 7 цагийн өмнө 14.1.81.31

зөв .нэг туршигдаад үзэцгээе

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.190.35

Юун турших, Энэ түлшийг гэр хороололд хангалттай туршаад ,үр дүнтэй нь нотлогдоод ийм шийдвэр гарч байгаа биз

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 81.9.119.238

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Зориг 8 цагийн өмнө 66.181.188.193

Зөв шүү , туршаад үзэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.42

Гэр галладаг байшин байсан цагт утаа буурахгүй. Нямбаатрын санаачлагаар Сэлбэ дэд төв ашиглалтанд орж олон мянган гэрийн яндан алга болох гэж байгаа нь сайын юм. Гэтэл гэр хорооллыг барилгажуулах ажилд зарим хүмүүс саад болсоор байна.

Avatar

Зочин 2025-07-31 66.181.176.57

угаартаж үхэж байснаас хэрэглээд үзсэн дээр гэр хорооллын иргэд маань түлээд сурчихноо

Avatar

Ккк 2025-07-31 202.55.188.88

Хамгийн богино онигоо- Монгол эрдэмтэн

Avatar

Зочин 2025-07-31 59.153.87.54

их илчтэй бол зуух шатаагаад байх болов жу яах бол

Avatar

Нэргүй 2025-07-31 202.126.91.193

нямбаатмр гдг эрдэмтэн үү????999 мэргэжилтэй!!!!!

Avatar

Нэргүй 2025-07-31 202.126.91.193

ёстой гайхалтай монголд эрдэмтэд гэж бдг юмуу????анх удаа сонслоо яг юу хийсэн эрдэмтэд юм болоо….хортой нүүрснээс болж өч хүн амь насаа алдахад эрдэмтэн хүн дуугарсан билүү???урааны хорны талаар ямар эрдэмтэн дуугарч бнаа…

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.57.93.10

хүкийн бизнесд пялдагтаж хортой түлшээ гаднаас оруулж ирнэ гэж бна

Avatar

Нэргүй 2025-07-31 202.55.188.93

zovoo 1jil heregleed uzie. uneheer ur duntei baival ireh jilees dotooddoo uildveriig ni bariya. saijruulsan tulsh tuleheer harshil hodlood baidag. ih hortoi baih

Avatar

Нэргүй 2025-07-31 66.181.191.105

Үнэндээ Монголын ШУА-ын салбар хөгжсөн байсан бол өнөөдөр Нийслэлийн захирагч…… нар болон тэдгээр хүмүүс юу гээд л гадаадаас түлш авчирч түлж амь залгуулж болно гээд ийм бичиг хийгээд сууж байхав дээ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.188.193

нэг нүүрсчин инжнаар алж өгнө гээд гишүүн болсон дог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж