“The Chosun Daily”-д мэдээлснээр, Өмнөд Солонгосын 2000 гаруй иргэн Камбожид, ялангуяа Сиануквилл боомт хотод төвтэй цахим луйврын схемд ажилладаг байна. Энэхүү схемийг гэмт хэргийн бүлэглэлүүд зохион байгуулж, удирддаг бөгөөд ихэвчлэн орхигдсон казино, дуусаагүй барилга дотор үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн үед Солонгосын гэмт бүлэглэлийн гишүүд олноор цахим луйвар явуулж буй газарт ирэх болсон гэж бүс нутгийн цагдаагийн байгууллага, иргэд анхааруулсан байна. Өмнөд Солонгосын иргэд, тэр дундаа хялбар орлого олохыг эрмэлздэг залуус гадаадад энгийн ажил хийх нэрийдлээр уг схемд ажилд ордог байна.
Олон хүн өөрийн дураар ажиллаж, сар бүр 2000-3000 ам.долларын урамшуулал авдаг гэх албан бус мэдээлэл байна.
Мөн тухайн схемийг зохион байгуулж буй этгээдүүд ажилчдаа алдахгүйн тулд паспортыг хураан авдаг байна. Камбожийн цагдаа нар албадан элссэн гэх хүмүүсээс илүү сайн дураараа уг схемд ажиллах болсон хүний тоо эрс нэмэгдэж байна гэж мэдэгдсэн байна. Луйврын төвүүд нь корпорац шиг бүтэцтэй бөгөөд зохион байгуулагч гэмт бүлэглэл үйл ажиллагааг нь хянадаг. Харин тус схемд ажилладаг солонгосчууд солонгос хэлээр харилцаж, техникийн ажлыг хариуцдаг. Тухайлбал, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, вирустэй программ түгээх, мөнгө шилжүүлэх, мөнгө угаах зэрэг хэд хэдэн хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг.
АНУ-ын Энх тайвны хүрээлэнгийн мэдээлснээр, Камбожид онлайн гэмт хэрэг 2023 онд 12.5 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ий 27 хувьтай тэнцэж байна.
Эдгээр синдикатын өсөлт нь тэдний эргэн тойронд албан бус эдийн засаг хэдийн бий болсныг илтгэж буй. Асуудлыг хянах оролдлогыг үл харгалзан эдгээр схемд хүчээр орсон буюу хулгайлагдсан солонгосчуудын тоо нэг жилийн дотор арав дахин нэмэгдэж, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааны дорвитой алхам хийх ёстойг сануулж байна.
Нэргүй 7 цагийн өмнө 81.9.119.238
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.161.212
Монгол хүүхнүүд ор дэрний үйлчилгээний ажлыг нь атгадаг байх
з 2025-07-31 202.126.90.140
со нар нэг тиймэрхүү шүү