Б.Батчулууны ном дахь хамгийн хачирхалтэй, “гаж” гэмээр бүлэг. Амиа бодохуйг хамгаалжээ. Нийгэмд хамаг сайн сайхныг хувь хүний өөрийгөө гэсэн сэтгэл, ө.х. амиа бодсон байдал авчирдаг аж. Хэчнээн дургүй хүрэм ч гэсэн юу үнэн гэвэл энэ л үнэн. Хамгийн парадокс зүйл гэвэл энэ мөн биз, аан?
Бүлэг эхлэхэд эгоизм, альтруизм хоёрыг сөргөлдүүлсэн зураг байна. Энэ ч яах вэ, ойлгомжтой. Энэ хачирхалтай бүлгээ Өөрийгөө золиослохуйн эсрэг өөрийгөө бодохуй хэмээн гарчиглажээ. Энэ “хачин” бүлгийн агуулга: Либертари үзэл дэх хамгийн хүнд сэдэв; Эгоизм ба альтруизм: өөрийгөө болон бусдыг бодохуйн талаарх социалист хийгээд либертари тайлбар; Рациональ эгоизм буюу ухаалгаар өөрийгөө бодохуй; Монголчууд ба Өрнийн хүмүүсийн амиа бодохуй; “Эх сурвалж”-ийн Роарк; “Нийт нь нэгийн төлөө” биш, “Нэг нь нийтийн төлөө” бас биш, харин “Өөрөө, өөрийнхөө төлөө!”; Амжилт, алдаа хоёр бол хоёулаа бидний багш гэсэн агуулгын дор багтаажээ.
Бүлэг ЭГО гэдэг бол латинаар “Би” гэсэн үг хэмээн тайлбарласнаар эхлэнэ. Энэ бүлэг их этгээд, тэр хэрээрээ сонирхолтой, бүр хачирхалтай нь, үндэслэгээг нь уншаад үзэхэд зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон гээч. Сэтгэлдээ хөтлөгдвөл эсэргүүцэхийн дээдээр эсэргүүцмээр, оюун ухаандаа хөтлөгдвөл зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэв.
Энэ нь их эмзэг сэдэв. Либертари үзэлтнүүдийнхээр туслах ёстой хүмүүс ч байна, түүнээс гадна туслах ёсгүй хүмүүс ч бас байх аж:
- Либертари үзэлтнүүд хэзээ, хэнд туслах хийгээд эс туслахаа өөрсдөө мэднэ.
- Өөр шигээ хэнээс ч тусламж авах ёсгүй хэмээн боддог хүмүүст тусална.
- Тусалъя гэсэн хүмүүстээ л тусална.
- Ялхайж хэвтэж байснаа хэрэг болохоор тусламж авах гээд байдаг хүмүүст туслахгүй.
- “Надад тусалсангүй” гэсэн хүн бүрд туслахгүй.
- Бүхэл ертөнц өөрийнх нь төлөө байдаг хэмээн бодож явдаг хүмүүст туслахгүй.
- Орчин тойрныхоо бүх хүнийг “надад туслах ёстой” хэмээн бодож байдаг хүмүүст туслахгүй.
- Тусламжаар амьдрах нь гутамшигтай гэдгийг ойлгодоггүй хүмүүст бүр ч туслахгүй.
- Хэн нэгний тушааснаар, эсвэл хэн нэгнээс айж, бусдад муу хэлүүлэхээс эмээхдээ бусдад туслахгүй.
Номын дунд онцолж, томоор бичсэн нөгөөх эшлэлүүдээс ганц хоёрыг дурдвал:
либертари үзлийг эзэмшсэн жинхэнэ эгоист хүн бусдыг хэзээ ч өөрийнхөө төлөө золиосолдоггүй. ийм зүйлийг “нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” хэмээн хашхирагсад л хийдэг.
манай монголчууд аман дээрээ “амиа бодох муухай” гэх авч амьдрал дээр хамгийн арчаагүйгээр амиа боддог. тэгвэл барууны соёлт орны иргэд амиа боддог, гэхдээ хэзээ ч бусдыг хохироодоггүй.
Батчулууны энэ бүтээлд хамгийн олон дурдагдсан, эш татсан сэтгэгч бол Айн Рэнд. Энэ бүлэгт мөн л эш татаж. Түүний Эх сурвалж шиг эгоизм, индивидуализмыг зоригтой, логиктой, философи үндэслэлтэй магтан дуулж, коллективизм, альтруизмын харгис, хуурмаг талыг нэвт шувт харуулсан бүтээл байхгүй аж. Мундаг роман. Энэ романыг уншчихвал эгоизм ямаршуухан рациональ үзэл болохыг ойлгоно гэжээ. Зөвхөн энэ роман биш, Сайтар эргэцүүл! жүжиг, Магтуу дис-утопи туужийн алиныг нь ч уншсан болно. Гурвууланг нь уншвал бүр ч сайн.
Энэ бүлгийн дүгнэлтийг их сэтгэгч Адам Смит Үндэстний баялаг зохиолдоо хэлчихсэн юм билээ: “Бидний өмнөх ширээн дээр буй элбэг дэлбэг хоол унд бол махны худалдаачин, шар айраг исгэгч, талхчины сайхан сэтгэлийн биш харин тэдний хувиа хичээсэн (онцлов. Зохиогч) үйлдлийн үр дүнд бий болдог.”
Нэргүй 5 цагийн өмнө 203.91.115.53
Төрийн албан хаагч, төрийн түшээд, нийтийн албан тушаалтан л амиа бодож болохгүй!
Рациональ эгоизм гэж мэдэх болов уу 6 цагийн өмнө 103.212.118.25
Энэ улсууд юу ч уншаагүй, уншсан ч ойлгохгүй байж нэрээ нууж байгаад мөн ч их хараацгаах юм даа. Харанхуй, дээр нь юм боддоггүй байж энэ амьтасыг. Рациональ эгоизм гэж сонссон болов уу, сонссон ч ойлгохгүй дээ. Ядахад Адам Смитийн "Үндэстний баялаг "-таа амиа бодохуйн цаад ач холбогдлын талаар хэлсэн үгийг юу гэж ойлгодог бол! Хөөрхийс дөө, юу ч уншдаггүй, боддоггүй, сэтгэдгүй, мөн ч хол байна даа.
Нэргүй 6 цагийн өмнө 81.9.119.238
) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Buyan 8 цагийн өмнө 157.15.7.128
arhichin batchuluun
Namsrai 8 цагийн өмнө 157.15.7.128
budaach budaach geheer sahlaa budav gedeg shig amia bodoh yum bol nàad uzlee uurtuu shingee busdad bitgii nom bolgoj zar
Намсрай, Буян гэгчидэд 5 цагийн өмнө 103.212.118.25
Мөн ч өнгөц сэтгэж байна даа, та нар.
Delgermaa 8 цагийн өмнө 157.15.7.128
baldandorjiin batchuluun guai baga dongosooroi
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.42
Өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгаж болохгүй. Бусад хүн Батчулуунтай адил сэтгэх учиргүй. бас Батчулуун бусдын өмнөөс ярьж бичиж болохгүй. Амин хувиа бодсон үзэл хол явахгүй. Монголын ахмад үеийнхэн нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж бас хөдөлмөрлөж ирсэн. Капиталистууд бол зөвхөн амин хувиа бодож ирсэн нь үнэн. Амин хувиа хичээхгүй байх тухай Монгол ардын олон сайхан зүйр үгийг Батчулуун үгүйсгэж байна. Элбэгдорж амиа л бодож ирсэн.
Нэргүй 2025-07-31 103.168.34.139
Дэлхийн орнуудаас хамгийн аминчхан улсаар АНУ, 2-р байрт МУ шалгарсан судалгаа байдаг. Эртнээсээ Жалгын үзэлтэй жилдээ цагаан сар, наадмаар нэг уулзахаас өөрөөр ойр явбал бие биендээ халтай гэж манай мэргэн өвөгчүүд үзэж байсан нь юутай үнэн. Бас үнэт зүйлийн судалгаагаар өөрөө, гэр бүлээ, хөрөнгөө хамгийн өндөр оноо өгч цээжээ дэлдэг эх орон, тусгаар тогттнол, Чингис хаан гэх мэт асуудлууд сүүлийн 3 байранд орсон нь аргагүй л амиа бодсон арчаагүй улс болохыг баталжээ
Ард 2025-07-31 103.10.22.176
Нэг их цэцэрхэж гэнэ, Б.Батчулуун тусламжийг шингээж чаддагт, цаг нь болсонд л тусалдаг гээд аль дээр үед /2-3 зуун жилийн өмнө/ хэлсэн монгол хүний ном байна олоод уншичихвал ямар бол. Зүгээр л буцалтгүй тусламж, хайрын тусламж гээд олон ойлголт байна лээ.
Ухаантай даа юу, тэнэг дээ юу? 2025-07-31 103.212.118.25
Монголчууд ийм үзлийг хүлээн авч чадахгүй л дээ, Харин ухаантай даа юу, тэнэг дээ юу? Сайн хүмүүс болоод тэр үү, муу хүмүүс болоод тэр үү? Аль эсвэл юмыг өнгөц дүгнэдэг болоод тэр үү, нухацтай боддог доо тэр үү? Ямар ч байсан монголчуудад ахдах үзэл юм байхаа даа. Гэхдээ энэ үзлийг хүлээн авдаг хүмүүс байдаг юм билээ, голдуу юм боддог, сэхээтэнлэг хүмүүс
Нэргүй 2025-07-31 103.10.22.152
Энэ хүн ч болоогүй байна даа хөөрхий. Шуналд суурилсан бүхэн зовлон шүү. Чи л өөрөө тэр тамдаа амьдар!!!
Demjij bna 2025-07-31 124.158.122.242
Ene uzliig demjij ehellee
Бусдад хэрэгтэй зүйл хийж байж л 2025-07-31 124.158.122.242
Жинхэнэ парадокс мөн байна..Бусдад хэрэгтэй зүйл хийж байж л мөнгө олох гэсэн амиа бодсон хүсэл чинь биелэгдэнэ. Либертари философи анх сонсоход хачин боловч бодоод байхад яах аргагүй үнэн байдаг.
Халамж гэхэд л 2025-07-31 202.21.106.213
Халамж хэтэрлээ гэж яриад байдаг. Үүнтэй холбоотой биз дээ.
Хачин гэхдээ зөв 2025-07-31 202.21.106.213
Уншаад бодоод үзээрэй. Зөв юм байна
Нэргүй 2025-07-31 202.55.188.84
АМИА БОДОХ бус БУСДАД ГАЙ БОЛОХГҮЙ гэсэн үзэл л нийгмийг амар амгалан болгодог юм даа. Юунд уриалж байгаагаа өөрөө ч ойлгоогүй л яваа байх. Яана даа энэ тэнэгүүдийг
Тийм хүмүүс байдаг шүү 2025-07-31 202.131.251.116
Үнээн үнэн. Энд бичсэнээр БҮХ ЕРТӨНЦ ӨӨРИЙНХ НЬ ТӨЛӨӨ БИЙ БОЛСОН ЮМ ШИГ дандаа бусдыг өөрийнхөө тусын тулд ашиглах гэж оролдож байдаг, тэгээд тэр нь бүтэхгүй болохоор гадуур муулж явдаг хүмүүс байдаг
Нэргүй 2025-07-31 43.242.242.59
Юу бичиж бусдыг мунхрууулаад байна вэ.
21 2025-07-31 202.126.91.112
TA NARIIN UHCHIH GEED UMUURUUD.BAIDAG ARDCHILAL CHINE UNUUDUR MONGOLD BAIGAA BUH BOLOHGUI BUTGUIGIIN EKH N GEDGIIG HEZEI OILGOH VE
Ээж 2025-07-31 59.153.114.99
Санаа нь зөв ч массын ихэнх нь ойлгохоор энгийн тайлбарлаагүй байна. Зүгээр л бусдад төвөг болохгүй амьдрах тухай дунд сургуулиас нь заах хэрэгтэй.