Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанбаатар метроны хөдлөх бүрэлдэхүүний техник үйлчилгээ, оношилгоо, засвар, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэх юм. Уг төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Ирэх наймдугаар сард хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг зарлаж, аравдугаар сард гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Ингэснээр барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэх юм. Мөн төслийн хүрээнд байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан бөгөөд депогийн бүтээн байгуулалт хийх газрын гэрчилгээ бэлэн болсон аж.
Метроны төслийн ач холбогдлын талаар Улаанбаатар метро төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр тэрбээр, “улаанбаатар метро төсөл ашиглалтад орсноор цагт 17,200 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна 15 өртөөтэй байх юм. Хийц бүтээцийн тухайд 14 зогсоол газар доогуур туннель хэлбэрээр явах бөгөөд эцсийн зогсоол нь засвар үйлчилгээний депотой залгаа газарт ил байрлана. Түүнчлэн 4.5 минут тутамд метро явахаар төлөвлөсөн” гэлээ.
Түүнчлэн метроны өртөө, зогсоол нь 170 метр урт, 25 метр өргөн, доошоо гурван давхар байгууламж байх юм. Тодруулбал, B1 давхартаа зорчигчдын тав тухыг хангахуйц үйлчилгээний талбай, B2 давхарт үйлчилгээний тоног төхөөрөмж, сервер, дохиолол холбоо, эрчим хүчний удирдлагын самбар зэрэг техникийн хэсэг байх бол B3 давхарт хонгилын хэсэг байрлана. Хөдлөх бүрэлдэхүүний тухайд техникийн тогтоосон хурд 80 км/цаг, дундаж хурд 36 км/цаг төдийгүй дээд хурд 100 км/цаг байхаар тооцоолсон. Ингэснээр метроны шугам нэг эцсээс нөгөө эцэс хүртэл 36 минут явах буюу бүтэн рэйс явахад 72 минут шаардах юм.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Духуа инженеринг” ХК-ийн Механик зураг төслийн инженер Ким Жин Нам тэрбээр, “нийт 19 цуваа метрог төлөвлөсөн. Бүрэн автомат буюу жолоочгүй байна. Засвар үйлчилгээний депогийн тухайд автомат засвар, угаалга, удирдлага, зогсоолын хэсгээс бүрдэнэ.
Зогсоолын хэсгийг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулж битүү байдлаар барина. Удирдлагын хэсгээс метрог бүхэлд нь хянах боломжтой. Мөн урсгал засварыг 2-5 жил тутамд хийх тул засварын төвийг шийднэ.
Метро нь трассын дагуу яваад баруун талын эцсийн зогсоол болох Толгойтоор эргэж, зүүн талын депо дээрээ ирж, угаалга, засвар үйлчилгээндээ ороод зогсоолдоо байршихаар төлөвлөлт хийсэн” гэв.
Улаанбаатар метро төслийн хонгилыг ухах TBM /Tunnel boring machine/ машины тухайд 30 метрийн урттай. Нийт 13 TBM ашигласнаар 2030 онд тухайн төслийг ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Уг машин газар доогуур 25 метрийн гүнд өрөмдлөг хийж, хонгилын хана хийх боломжтой. Мөн хотын суурьшлын бүсэд өрөмдлөг хийх учраас газрын гадарга дээр чичиргээ мэдрэгдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.238
))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Зочин 10 цагийн өмнө 66.181.176.57
улсын нийслэл Улаанбаатар хот маань метротой болох гэж байхад эсэргүүцээд муу амлаад бгаа нөхдүүд түц гээчтэйгээ мөнхрөх юм бишүү
Зочин 10 цагийн өмнө 66.181.176.57
хотын дарга зоригтой бнаа олон том төслүүдийг эхлүүлж чадлаашдээ бусад хотын дарга байсан ноход ичих хэрэгтэй
Нэргүй 11 цагийн өмнө 202.55.188.100
Fake project
-ylcuun +y-; 12 цагийн өмнө 169.133.250.254
xylgaichduinzz
sexs saitni 1000 xyn Tamlagch chaabaas ylcuun 12 цагийн өмнө 169.133.250.254
taramdalt
Xuduuni trakni Negree XUUGUUCHegadniOCJNr 12 цагийн өмнө 169.133.250.254
boliochee Mangaryyd xylgain mungoor blokln
МЕТРО БА ХУЛГАЙ 2025-07-31 202.179.26.232
ИЙМ ИХ ТӨСВИЙН ХУЛГАЙТА ИЙМ ДАМПУУ САНХҮҮТЭЙ БАЙХАД МЕТРО БАРИХ ЗӨВ ҮҮ.. ХУЛГАЙ БУЦАЛЧИХ БАЙХ
Lavlaa 2025-07-31 202.126.89.224
Амьд явбал Улаанбаатарын метронд сууна гээд л хүлээхээс
Нэргүй 2025-07-31 59.153.115.172
ярихаас цаашгүй юмаа.юмаа
Зочин 2025-07-31 103.145.234.38
Солонгосчууд хулхидана шүү. Бүү шалгаруул. Аймгуудад 10 дулааны станц барих төсөлд шалгарсан компани дампуурсан гэж солиорч байна. Солонгос улсдаа бол прокуроруудаасаа айгаад ийм луйврын шинжтэй хэрэг хийхгүй. Япон найдвартай. Хөрсний усны асуудлаа сайн тооцоорой. Амжилт
Нэргүй 2025-07-31 202.126.90.199
ашгүйдээ. Ингэж олон дахин мэдээлж байхад арай ч хуурахгүй байлгүйдээ. Хэрэв бүтээчихвэл Нямбаа хүүгч амьд явах хугацаандаа хаа явсан ч дэмжих болно. Амлачихья…
Нэргүй 2025-07-31 66.181.185.102
Монголын нөхцөлд хоёр урсгалтай ил мeтро хамгийн тохиромжтой
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-07-31 202.21.110.94
МОНГОЛД КАНАДЫН КАЛГАРИ ХОТ ШИГ 2 УРСГАЛТАЙ ИЛ МЕТРОНЫ СХЕМ ТОХИРМООР САНАГДСАН ДАА………ГАЛУУ ДУУРАЙЖ ХЭРЭЭ ЯАНА БИЛЭЭ …….БОЛОХ ВИЙ ДЭЭ….
Болд 2025-07-31 66.181.186.100
Зөв хө, 5 -хан жилийн дараа метротой болно. Сайхан ирээдүй биднийг хүлээж бна да. Нямбаатар зоригтой алхамууд хийж бна, хийгээд бай хүү минь
Нэргүй 2025-07-31 103.57.92.40
Улсаа дампууруулна даа энэ метро. Төлж дийлэхгүй өр тавьж байна. Энэ лалрууд хулгайлахаа хулгайлаад гадаад гараад алга болно. Бидний үр хүүхдүүд төлж дийлэхгүй өртэй үлдэнэ. Яана даа
Нэргүй 2025-07-31 103.57.94.143
Сайхан санаа жинхэнэ суурьшил иргэншил хөгжил цэцэг лэлт ….. 2030-35 онд ашиглалтанд ороход л болоо ш дээ !!!
Нэргүй 2025-07-31 103.57.94.143
АН-ын Бат-Үүл УБ хотын дарга байхдаа гаргасан санаа шүү !!!