Хууль төрөхийн өмнө: НДШ-ийг бууруулах уу?

Хууль төрөхийн өмнө: НДШ-ийг бууруулах уу?

Хууль төрөхийн өмнө: НДШ-ийг бууруулах уу?

"News" агентлаг энэ удаагийн“Хууль төрөхийн өмнө” буландаа УИХ-ын чуулганы хаврын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж түр хугацаагаар хойшлуулаад байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн санаачлан 2025 оны тавдугаар сарын 09-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2025 оны зургадугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, тухайн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуулийн төслийг намын бүлгүүдэд танилцуулах үүрэг өгч, ирэх долоо хоногт нь дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан байдаг. Гэсэн ч зургадугаар сарын 23-27-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дахин хэлэлцээгүй бөгөөд хуулийг хэлэлцэх эсэх асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм.


Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед ажлын байр, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг хууль санаачлагчид танилцуулсан.

Хуулийн төсөлд:

  1. Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
  2. Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
  3. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоохоор тус тус тусгажээ.

АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН ОРЛОГООС 20 ХУВЬ ХҮРТЭЛХ НДШ АВЧ БАЙГААГ ЗОГСООНО

Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн П.Ганзориг "Хувийн хэвшил асар олон зээлийн хүүгийн дарамт, татварын дарамт дор хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийг либералчлах, бизнесийн орчныг таатай болгох,  эдийн засгийг таатай болгох гэсэн тодорхой зорилтууд орсон. Үүний нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Тус хуулийн төсөл батлагдсанаар ажил олгогчийн төлдөг НДШ ийг хөнгөлөх, тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдаг байсныг болиулах гэх зэрэг өндөр ач холбогдолтой" гэдгийг дурдсан юм.

Тухайлбал, сүүлийн гурван жилийн байдлаар хувийн хэвшлийн улсад төлдөг татвар гурав дахин өссөн буюу 1.2 их наяд төгрөгийн татварын өртэй байсан нь 4 их наяд төгрөгт хүрчээ.

Түүнчлэн тус хуулийн төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөрийн зах зээлд 100 мянган хүнийг оролцуулах боломжтой гэж тооцсон байна. Тухайлбал, "одоо байгаа ажиллах хүчний нөөц бололцоогоо нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрлөх орчин, ур чадварыг яаж сайжруулж, дотоод хөдөлмөрийн зах зээлээ тэлэх вэ гэдэг дээр энэ хууль өндөр ач холбогдолтой" гэдгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг онцолсон юм.

Ажил олгогчоос төлдөг НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсан хэмжээгээр тогтоож өгөх нь НДС-д томоохон эрсдэл учруулахгүй мөн ажил олгогчдод ээлтэй шийдвэр болно гэдэгт хууль санаачлагчид санал нэгдсэн аж.

Хууль санаачлагчид болоод иргэдийн зүгээс ирэх намрын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэх хүлээлттэй байгаа юм.

Иргэд та бүхэн D-Parliament.mn сайтаар орж хуулийн төсөлтэй бүрэн танилцах боломжтой.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.238

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Гүн Ахтаана 6 цагийн өмнө 103.168.34.169

ардчилал, хүний эрх нэрээр улсад ажил хийдэггүй хулгай дээрмээр амьдардаг залуусыг баривчилж ажил хийлгэж НДШ төлүүлдэг болсон цагт НД салбар өөдөлж хүмүүс тэтгэвэртээ гарахдаа хангалттай тэтгэвэр тогтоолгодог болно. Түүнээс японы төмрийн сэг Приус заДАЛЖ халтуур хийж хувиа борлуулчихаад ичих ч үгүй улсаас тэтгэвэр аваад явдаг эргүүнүүдийн толгойг илээд байвал улс орноороо сүйрнэ дээ.

Avatar

элбэгдорж наахуу нь байна. 6 цагийн өмнө 103.168.34.169

НДШ ээ бууруулчихаад золбин ардчиллын гайгаар улсад татвар, НДШ төлөөгүй завшигчдаа эв санааны гэдгээр тэтгэвэр өгч НДШ төлсөн иргэдээ хохироож бүгдээрээ өлбөрч үхэх үү?. Ардчилсан намын хүүрнүүдийн захиалгаар явж байгаа солиорлыг тас цохиж, нам дарж чадахгүй бол төр засаг гэж байх хэрэг байна уу? ардчилсан намыг хүүрээр нь хийж устгах хэрэгтэй.

Avatar

gadni galzyy +Negreer & ? CJN XULGAiCH$ 11 цагийн өмнө 169.133.250.254

– OC/ #; ##$;

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 11 цагийн өмнө 66.181.178.193

Нийгмийн даатгалын. шимтгэлийг багасгавал тэтгэвэртэй гараад авах тэтгэвэр чинь багасгана шүү дээ. Тэрнээс гадна Нийгмийн даатгалын сангийн мөнгө багасгана. Энэ чинь тэтгэвр нэмэх боломж бас багасгана л гэсэн үг. Энэ мэтийн. учрыг сайн бодож байж НДШ-ийг багасгая гэж шуураарай даа. Ер нь гэхүл, НДШ-ээр оролдох нь хүсүүштэй юм биш, харин ч осолтой золиг шүү дээ?!

Avatar

БИД ХИЙЖ ЧАДАХГҮЙГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭРЭГТЭЙ 2025-07-31 202.179.26.232

30 ААД ЖИЛ НДШ НД САНГИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨСГӨХ, БУУРУУЛАХ , ДОТОР НЬ МАНЕВАРЛАЖ БҮХ НӨӨЦӨӨР ОРОЛДЛОГО ХИЙЦЭЭН. ҮР ДҮН 00 ТЭГТЭЙ ТЭНЦСЭН…БҮРМӨСӨН УЛААР НЬ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙХАА… НД САНГ / ТЭНД НЬ ХЭРВЭЭ МӨНГӨ БАЙГАА БОЛ / БАЯЛАГЫН САН ДЭЭР ХАРИУЦУУЛДЫМ УУ . ЭСВЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН РУУ ӨГДИЙМ ҮҮ. ЯМАРТАЙ Ч ӨӨРИЙГӨӨ ДААХУЙЦ АВААД ЯВЧАХУЙЦ , ТӨСВӨӨС ДОТАЦИ АВДАГГҮЙ ЗҮГ РҮҮ НЬ ХИЙХ ХЭРЭГТЭЙ . НААГУУРХИ ӨӨРЧЛӨЛТҮҮД ЧИНЬ УТГАГГҮЙ …БӨГӨӨД ҮР ДҮНГҮЙ…ГАДНЫ САЙН ЭДИЙН ЗАСАГЧИД УРИВАЛ ЯАСЫН

Avatar

Нэргүй 2025-07-31 203.98.77.114

НД ын өртэй гээд орлого олох бусад сувгууд болох мөнгө санхүү босгох, зээл авах, тендер-т орохыг хааж боох нь өөрөө давхар цохилт болдогдоо, олон ч старт Апп-ууд, ААН ийм давхар цохилтоос гарч чадахгүй байнааа… Энийг бас засмаар байнаа…

Avatar

Нэргүй 2025-07-31 202.131.225.242

Бууруулах хэрэгтэй гэхдээ цалин орлогоор нь ялгаварлаж болохгүй бүгд тэгш 10 байх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-07-31 202.179.27.52

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бага биш, харин зарцуулалт маш муу. Арилжааны банкуудад байршуулж алдсан мөнгийг олж авах шаардлагатай. Ер нь олон түмний дундаас бүрдсэн аливаа санг хэсэг хүмүүс хулгайлах хандлага маш их байгаа нь түүнд ногдох хариуцлага тун сул байгаатай шууд холбоотой. Энэ асуудалд төрөөс байнга анхаарч хууль, тогтоомжуудаа боловсронгуй болгож удирдах хэрэгтэй. Ажил олгогч НДШ төлж байгаа нь буруу. Мөн давхар ажил эрхлэгч НДШ-ийг давхардуулан төлж байгаа нь ч буруу г.м

Avatar

Нэргүй 2025-07-31 203.98.77.114

Энд нэг юм ёрөөсөө ойлгодоггүй юм, Хамаагүй өөрчлөлт хийж хөнгөлбөл НД-ийн сан хоосрох гээд байна гээд олон жилийн алдаа дутагдал, хулгай луйврын асуудлыг одоо НД төлж байгаа хэдийнхээ нуруун дээр үүрүүлээд байх юм, алдаанууд байгаа бол хүлээн зөвшөөрөөд тэр олон сан, бэлэн мөнгө тараадаг ногдол ашиг зэргээсээ нөхөж болдоггүй юм уу, эсвэл гадаад дотоотын зээл, бонд зэргээрээ нөхөлдөө…

Avatar

даатгал хас 2025-07-31 202.9.41.123

Нийгмийн даатгалын мөнгө даргын банкны халаасанд ороод удаж байсан бид төлмөөргүй бид дарга нарын ланд эдлэн газрийг мөнгийг бэлдмээргүй байна.Монгол улс асар их байгалын баялагтай улс дарга нар ханаж цадахгүй ухаж байгаа бидэнд ирээдүй гэж алга сүйрсэн монгол!!!!!!

Avatar

зочин 2025-07-31 66.181.190.35

Дарга нар идэж уулаа,Авилга хэтэрлээ гэж байнга л ярьж бичиж байх юм, Бүр хэвшил боллоо,Үнэн юм уу, Эсвэл ихэнх нь гүтгэлэг юм уу,Улс төрийн тэмцэл,бусдын нэр төрийг унагах з****г хэрэгсэл юм уу,, Хоосон ярих биш, авилгатай тэмцэх аргаа сайн ол,Сайжруул, Баримт нотлогоо олж ,тэмцлээ эрчимжүүл, Хууль хяналтын байгууллагыг энэ чиглалээр улам сайн ажиллуул Хоосон яриад ямар ч үр дүнд хүрэхгүй, Гүтгэлгийн шинжтэй бол бүр утга учраа алдана

Avatar

Нэргүй 2025-07-31 202.70.43.34

Монголчууд юм л бол Материалист үзлээр хандан Мөнгө Мөнгө гэж хэрэлдэж суухын сацуу Ирээдүй Залуу Хойч үеийхээ Хүмүүжил Боловсрол Ёс Суртахуунд Онцгойлон анхаарах цаг иржээ мөн үүн дээр Байгаль Орчины Доройтол, Ус, Хөрс, Агаарын Бохирдолоо Зайлшгүй шийдэн Байгаль ОРчин болон Амьдран байгаа байгаа ОРчиндоо өөрсдөө сэтгэл зүтгэл Зөв Үйлдэл гаргаж амьдрах цаг ирсээн.

Avatar

зочин 2025-07-31 66.181.190.35

Манайд НДШ 20 гаруйхан хувь Гэтэл бусад зарим оронд ялангуяа баруунд 40 гаруй,бүр 50 шахдаг, НДШ бууруулбал төсөвт яаж нөлөөлөх вэ, Бүтээн байгуулалт байтугаа, цалин тэтгэвэр тэтгэмжээ ч өгч чадахгүй хүнд байдалд орох юм биш биз, Нийгмийн даатгалын хөрөнгө хүрэхгүй ,нилээд хэсгийг төсвөөс гаргадаг гээ биз дээ, Сайн л тооцоорой, Улс орны эдийн засаг,нийгмийн амьдралыг хохироож хэрхэвч болохгүй, Хувийн хэвшлийг овоо л дэмжих юм,Яагаад босохдоо муу,үргэлж асуудал үүсдэг байна аа,

Avatar

зочин 2025-07-31 66.181.190.35

Тансаглаад, дураараа идэж ууж,хэмнэлтгүй аашилж зарчаад,татвар багасгаж,төсвөөс чимхлэх гээд байгаа юм биш биз, Ийм л хандлагыг дэмжвэл манай орон урагшлахгүй,иргэдийн амьдрал дээшлэхгүй, Зах зээлд орж байгаа л юм бол орох шиг ор,

Avatar

Нэргүй 2025-07-31 103.168.34.71

Боломжийг нь дээд зэргээр өгч цалин орлогыг нь тултал нь өсгөчихөөд тэгж авдаг юм малаа

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.190.35

Манайх юугаараа орлого өсгөж,цалинг чинь тултал нэмэх юм, Үйлдвэрлэл гэхээр юм юу ч үгүй, Жаахан нүүрс зэс олборлож хэдэн валют олдог, Гэтэл эдгээрийн экспортын үнэ нь буурч, орлого багасаад, Бусдаар тэжээлгэх дуртай танхай зэрлэг архичин хулгайчууд өсөөд,үхсний чинь орлого цалинг тултал нэмэх, Би юу хийж чаддаг билээ ,зах зээлд амьдрах чадвартай юу гэдгээ хүн бүр нэг бодож үз, Хоосон савсагнаж,улсаас бэлэн зүйл нэхэхээс өөр юу ч хийх чадваргүй

Avatar

зочин 8 цагийн өмнө 66.181.190.35

Өнөө боломжоо дээд зэргээр ашиглаж ,цалинг тултал нэмсэн гээд байгаа тэр барууны орнууд бусдаас дээр юм байгаа юм уу, Бусдыг мөлжөж давуу байдал үүсгэж байсан юм биш үү, Өнөө агуу америк хүртэл дотоодод шийдэх шаардлагатай асар их асуудалтай, цалин өндөр, юм хэт үнэтэй зэргээс болж хамаг гол үйлдвэрүүд нь хямд хүн хүчтэй гадаад рүү дүрвэчихсэн, өр нь бараг 40 их наяд доллар,Трамп энэ мэтээ засах гээд ямарч амжилт олдоггүй,

0 0
Avatar

з 2025-07-31 202.9.46.146

НДШ -ийг хувь хүн өөрөө хүсвэл өөрөө төлдөг байх нь зүйтэй. Ажил олгогч хүний НДШ -ийг өмнөөс нь төлөх нь буруу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж