УДБЭТ-ын тоглолтын тасалбарыг ирэх сарын 1-нээс худалдаална

УДБЭТ-ын тоглолтын тасалбарыг ирэх сарын 1-нээс худалдаална

УДБЭТ-ын тоглолтын тасалбарыг ирэх сарын 1-нээс худалдаална

УДБЭТ-ын уран бүтээлийн 63 дахь улирлын тоглолт 2025 оны есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Orchertra Night-III” тоглолтоор нээхээр болжээ. Монголын үзэгчдэд зориулж тоглолтыг гадны нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран УДБЭТ-ын тайзнаа зохион байгуулна. Түүнчлэн дуурийн нээлтийг Монголын түүхэн дуурь болох Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн цомнол “Гүн Гэрийн гүнж” дууриар нээхээр болжээ. Харин балетын нээлтийг ирэх аравдугаар сарын 10-12-ны өдөр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар тус тус хийхээр төлөвлөж байгаа мэдэгдлээ.

Улирлын нээлтийн "Orchestra Night-III" тоглолтыг есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулах бөгөөд УДБЭТ-ын хөгжимчид Францын хөгжмийн бүтээлүүдээс эгшиглүүлнэ.

Дараа өдөр нь Итали улсаас уригдаж ирсэн уран бүтээлчид болох хийлч, төгөлдөр хуурч нартай хамтран Монгол, Италийн хөгжмийн бүтээлүүдээс тоглох юм байна.

Дуурийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Ц.Нацагдоржийн 75 насны ойг тохиолдуулан "Гүн гэрийн гүнж" дуурийг сонгон үзэгчдэдээ толилуулж буй. Мөн тоглолтын улирлын хугацаанд үндэсний хоёр дуурь тоглохоор бэлтгэж байгаагийн нэг нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын "Чингис хаан" дуурь юм.

УДБЭТ-ын уран бүтээлийн 63 дах улирлын нэг онцлог нь П.И.Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийг Монголын тайзнаа тавьсны 50 жилийн ой тохиож байна.

Тус улирлын хугацаанд "Хунт нуур" балет мөн П.И. Чайковскийн "Цөмөөхэй", А.Аданы "Жизель" балетыг тус тус тоглоно. Улирлын эхний дөрвөн сарын тоглолтоо анх удаа 2025 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нээж, үзэгчдэдээ хөнгөлөлтэй тасалбарын багцыг урьдчилан худалдан авах боломжийг нээсэн байна. Үүнээс гадна ирэх саруудын тоглолтуудын тасалбарыг мөн адил наймдугаар сарын 01-ний эхлэн "www.Ticket.mn", театрын кассаар зарагдаж эхлэх аж.

Хэрэв та бүхэн наймдугаар сардаа багтаан тоглолтуудаа сонгон худалдан авалт хийвэл, хөнгөлөлтэй үнээр авах боломжийг УДБЭТ-ын зүгээс олгохоор болжээ.

А.ТАМИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.112.189

Тоглолтоо өдрийн цагаар хийж баймаар байна.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 162.229.191.188

Энэ Монгол улсад аль мөнгө зувчуулж болох боломжтой газруудад нь шуналын бузрууд гарчихсан юм. Алтанхуяг гэж Ховдын гаралтай бас 1 аймаар шуналтан байнаа. Тэр өөрийгөө Амeрикад од болоод байсан юм рекламдсан. Тийм юм байхгүй. Бостон балет гэж эрэмбээрээ 47д орох тeaтрт түр бүжиглэж байсан юм. Дуурийн театрынхны хэл ам хийгээд байгаа нь аргагүй. Оронгуутаа улсын мөнгийг ах дүүсийнхээ компани руу шилжүүлээд эхэлсэн байна лээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 81.9.119.248

!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-30 59.153.112.102

g*** s** bitii s*** ci

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж