Дэлхий дахинаа хиймэл оюун ухаан эрчийг авч, салбар бүрт ашиглагдах болжээ. Үүнийг загварын салбар ч тойрч гарсангүй. Саяхан тус салбарт технологи ба бүтээлч сэтгэлгээний огтлолцлын талаарх хурц маргааныг өдөөсөн нэгэн үйл явдал болов. Тодруулбал, "Vogue" сэтгүүлээс "Guess" брэндийн сурталчилгаанд бүрэн хиймэл оюун ухаанаар (AI) бүтээгдсэн загвар өмсөгчийг ашигласан явдал юм. Энэ шинэ соргог, гэхдээ маргаан дагуулж алхам нь уламжлалт гоо үзэсгэлэн, жинхэнэ мэдрэмж болон өндөр зэрэглэлийн загварын ирээдүйг шинээр тодорхойлж буй чухал үе болж байна.
"AI" загвар өмсөгч нь "Guess" брэндийн өвөрмөц өнгө төрхийг гайхалтайгаар илэрхийлж, өндөр нарийвчлалтай, өөгүй арьс, төгс үстэй, хүссэнээр өөрчлөгдөх бие галбиртайгаар дүрслэгдсэн байна.
Ингэснээр уламжлалт зураг авалтын логистик бэрхшээл тулгаралгүй, хязгааргүй бүтээлч чиглэлээр ажиллах боломжийг олгож буйг харуулжээ. Олон хүнд энэ нь шинэ технологийн хурдацтай бөгөөд хэмнэлттэй ирээдүйн боломжийн нэгэн жишээ мэт санагдсан юм. Гэхдээ энэ нь удахгүй шүүмжлэлд өртөж, дэлхийн загварын ертөнцийн супер модель, гэрэл зурагчин, стилист зэрэг мэргэжлийн хүмүүс санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал, "AI" загвар өмсөгчдийг ашиглаж эхлэх нь хувь хүний авьяас чадвар, мөн загварын урлагийг тодорхойлдог жинхэнэ мэдрэмжид ямар нөлөө үзүүлэх вэ?
Загварын салбарынхны санааг зовоож буй зүйл нь ажилгүйдэлтэй шууд холбоотой.
Шүүмжлэгчид "AI" загвар өмсөгчид бодит хүнийг үнэмшилтэйгээр дуурайж, бүр гоо зүйн хувьд давж гарч чадвал, загварын салбарын эд эс болсон загвар өмсөгч, нүүр будагчин, үсчин, гэрэл зурагчид зэрэг олон мэргэжилтэн ажилгүй болох аюултай хэмээн үзэж байна. Супермодель Наоми Кэмпбэлл "Vogue"-ийн кампанит ажилд шууд тайлбар хийгээгүй ч, загварын ертөнцөд хүн хоорондын харилцааг чухалчилж ирсэн байр суурьтай гэдгээ илэрхийлж ирсэн юм. Үүнийг ч олон хүн дэмжиж, жинхэнэ хүний өвөрмөц сэтгэн бодох чадвар, сэтгэл хөдлөл, мөн чанарыг ямар ч алгоритм бүрэн орлож чадахгүй гэж үздэг.
Түүнчлэн эдийн засаг, ажилгүйдлээс үл хамааран ёс зүй, философийн түвшинд ч "AI" загвар өмсөгч ашиглахыг шүүмжилж буй. Тухайлбал загвар, гоо сайхны салбарт хиймэл оюун ухааныг ашиглах нь бодит гоо үзэсгэлэнг улам дарж, хиймэл гоо сайхны стандартуудыг бий болгоно гэж шүүмжлэгчид үзэж байна. Хэдийгээр бодит хүн загвар өмсөгчдийн гоо сайхны стандарт өндөр байдаг ч "AI" загвар өмсөгчид илүү төгс, бүр хэт төгс төгөлдөрт тэмүүлэх аюултай сэтгэлзүйг бусдад түгээж болзошгүй. Энэ нь хүмүүс төрөлх бие галбиртаа сэтгэл ханамжгүй байх, өөрийгөө голох зэрэг сэтгэл зүйн асуудалд хүргэх аюултай гэж судлаачид анхааруулж байна.
AI-г загварын салбарт ашиглаж байгаа нь олон давуу талтайг үгүйсгэх аргагүй.
Хиймэл оюун ухаан ашигласнаар сурталчилгааг маш хурдан, урт хугацааны аялал хийхгүйгээр, олон хүн оролцох шаардлагагүйгээр хүссэн дүр төрх, орчныг бүтээх боломжтой. Энэ нь зардал, цаг хугацааг хэмнэдэг маш том давуу талтай бөгөөд хурдтай, өрсөлдөөн ихтэй загварын салбарт тун чухал хүчин зүйл юм. "AI" загвар өмсөгчид янз бүрийн орчин, гэрэлтүүлэг, хувцасны хэв маягт маш хурдан дасан зохицох чадвартай. Энэ нь бүтээлч байдалд шинэ боломжууд нээж өгдөг гэж зарим дизайнер, гэрэл зурагчид үздэг. Тухайлбал, бодит загвар өмсөгчийн хийхэд хүндрэлтэй, эсвэл бараг боломжгүй уран сэтгэмжтэй санаануудыг "AI"-гаар бодит болгож чадна. Мөн "AI"-гаар ямар ч үндэстэн, нас, биеийн хэлбэр, онцлогийг илэрхийлэх загвар өмсөгч бүтээж болох тул олон янзын төлөөлөл бий болгох боломжтой гэж дэмжигчид нь хэлдэг. Гэсэн ч шүүмжлэгчид “ийм олон янз байдал нь хиймэл бөгөөд хүний оролцоо, бодит төлөөлөлгүй бол утгагүй” гэж маргаж байна.
"Guess" болон "Vogue"-ийн зүгээс энэхүү маргааны талаар тайлбар хийгээгүй бөгөөд хүмүүсийн хариу үйлдлийг чимээгүй ажиглаж байна. Гэвч тэдний энэ нам гүм байдал нь ирээдүйд "AI" загвар өмсөгчийг үргэлж ашиглаж магадгүй гэх таамгийг дэвшүүлж байна. Хиймэл оюун ухаан маш хурдтай хөгжиж байгаа энэ үед загварын салбар гоо үзэсгэлэнгээс гадна, хүн төрөлхтний үүрэг, оролцоо ямар байх вэ гэдэг гүн гүнзгий асуудлуудтай тулгарч байна. "Vogue" ба "Guess"-ийн "AI" загвар өмсөгч оролцуулсан энэ кампанит ажил нь зөвхөн сурталчилгаа биш, маш өргөн хүрээтэй дэлхийн хэмжээний яриа хэлэлцүүлгийг эхлүүлсэн үйл явдал юм.
Нэргүй 2025-07-30 81.9.119.248
!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Gus 2025-07-30 202.9.46.138
Гусмаар байна, яаж гусах вэ?
Нэргүй 2025-07-30 66.181.190.22
Боовоо Эй Ай болгоод явуулчих
Нэргүй 2025-07-30 103.212.116.53
SEXWW DOLOON ANUSDI80955877SEER VANXANDI BOO
Зочин 2025-07-30 202.126.91.57
Загвар өмсөгч гэх мэргэжил, загварыг дагасан, тойрсон баахан амьтан ажилгүй болох нь дээ, энэ загвар энэ тэр ч угаасаа нэг ч их хэрэгтэй юм биш л дээ