Хурд хэтрүүлэлт ба анхааралгүй үйлдэл зам тээврийн ослын гол шалтгаан болж байна

Хурд хэтрүүлэлт ба анхааралгүй үйлдэл зам тээврийн ослын гол шалтгаан болж байна

Хурд хэтрүүлэлт ба анхааралгүй үйлдэл зам тээврийн ослын гол шалтгаан болж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс иргэд, жолооч нарт хандан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэлээ. Хурд хэтрүүлэх, хамгаалах бүс зүүхгүй байх, жолоодлогын үед анхаарал сулрах зэрэг нь амь нас, эрүүл мэндэд заналхийлж буй гол хүчин зүйлс болж байгааг анхааруулсан юм.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, тээврийн хэрэгслийн дундаж хурдыг ердөө 1 км/ц-гаар бууруулахад осол гарах магадлал 4–5 хувиар багасдаг байна. Иймд жолооч бүр хурдыг тогтоосон хязгаарт баримтлах, тухайн нөхцөл байдалд тохирсон хурдыг зөв сонгох шаардлагатайг сануулжээ. Мөн холын гэрэл нь эсрэг урсгалаас ирж буй жолоочийн хараа, анхааралд сөргөөр нөлөөлж, осол гарах нөхцөл бүрдүүлдэг тул болгоомжтой хэрэглэхийг зөвлөсөн байна.

Түүнчлэн суудлын хамгаалах бүс нь ослын үед учрах ноцтой гэмтэл, амь насанд заналхийлэх эрсдэлийг бууруулах үндсэн хамгаалалт гэдгийг онцолжээ.

Орон нутгийн замд зорчиж буй иргэд зөвшөөрөгдсөн зогсоол ашиглах, замаа бүрэн чөлөөлж зогсох, зөвхөн баруун гар талаас зорчигч буулгах, үзэгдэх орчин муутай үед түрүүлэх үйлдэл хийхгүй байх, гол, усанд ойртож яваа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах нь ослоос урьдчилан сэргийлэх чухал алхам гэдгийг мөн анхаарууллаа.

Эцэст нь, согтууруулах ундаа хэрэглэсэн, ядарсан, нойрмог үед жолоо барихгүй байх нь зөвхөн өөрийгөө бус, хайртай дотны хүмүүсээ хамгаалах хариуцлагатай сонголт гэдгийг иргэдэд сануулж байна.

Жолооч та хариуцлагатай байж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд гэмтэл бэртэл учруулахаас урьдчилан сэргийлнэ үү!!

Монгол Улсын хуулиар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд дараах хариуцлагыг хүлээлгэдэг.

Захиргааны хариуцлага: Торгууль, жолооны эрх хасах.

Эрүүгийн хариуцлага: Хүнд гэмтэл, амь нас хохирсон тохиолдолд хорих ял оноох.

Согтуугаар жолоо барих нь дараах эрсдэлийг дагуулдаг:

  • Анхаарал сарниж, хариу үйлдэл удаашрах
  • Замын нөхцөл байдлыг зөв үнэлж чадахгүй болох
  • Шийдвэр гаргах чадвар муудах
  • Хараа муудах, төвлөрөх чадвар алдагдах
  • Осол гаргах магадлал огцом нэмэгдэх

Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал алхам юм. Хэрэв та уусан бол жолоо барихгүй байх, найз нөхөд гэр бүлийнхнээсээ тусламж хүсэх, такси, нийтийн тээвэр ашиглах, аюулгүй газарт хоноглох хэрэгтэй. Жолооч бүр ухамсартай байж, согтуугаар жолоо барихгүй байх нь зам тээврийн ослоос сэргийлэх гол арга билээ.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 81.9.119.248

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Иргэн 2025-07-30 103.57.92.193

Сэтгэцийн өвчтэй хүмүүс их жолоо барьж байгаа!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж