Стокгольм хотноо Даваа гаригт (2025.07.28) АНУ болон Хятадын төлөөлөгчид уулзаж, нэмэлт тарифын талаар хэлэлцсэн. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 12-ноос өмнө хоёр орны хоорондын тарифын нэмэгдлийн талаар тодорхой шийдэлд хүрэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байдаг. Тэгвэл өнөөдөр хэлэлцээ өндөрлөж, Хятадын худалдааны дэд сайд Ли Ченган талууд дахин хэлэлцэх болсныг мэдэгдсэн байна. Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр "Эдийн засаг, худалдааны хоёр баг үргэлжлэн нягт харилцаатай байж, худалдаа, эдийн засгийн сэдвээр цаг тухайд нь мэдээлэл солилцож байх болно" гэжээ.
АНУ-ын талаас сангийн сайд Скотт Бессент тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Бессент хэлэхдээ, "АНУ-ын тал эцсийн хугацааг сунгаж, тарифыг түр зогсооно гэдэгт хараахан санал нэгдээгүй байна. Эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч Дональд Трамп гаргах болно" гэж мэдэгджээ. Тэрбээр мөн уулзалтуудын ерөнхий өнгө аяс маш бүтээлч болсон гэж онцлон тэмдэглэв.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орон тавдугаар сард зарим тарифыг 90 хоног түр зогсоохоор тохиролцсон байдаг. Тэд хэлэлцүүлэгт илүү их цаг гаргахыг хүссэн. Энэ удаагийн хэлэлцээ нь Ням гаригт (2025.07.27) АНУ-ын Европын Холбоотой хийсэн худалдааны хэлэлцээний дараа болсон юм. Мөн Трамп тухайн хэлэлцээг хамгийн том үр дүнд хүрсэн гэж тодорхойлж буй. Учир нь ЕХ-ноос экспортлох бараа бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулах болсон бөгөөд Европын албаныхан АНУ-ын аж үйлдвэрийн бараа, тэр дундаа автомашинд ногдуулдаг татварыг тэглэх болсон байна.
Нэргүй 2025-07-30 81.9.119.248
!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
BBC 2025-07-30 202.55.191.130
TANAIH BBC BAIH TEI