Засгийн газрын өнөөдрийн /2025.07.30/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар болон Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч эхлэх талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Баасандамба:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцтай танилцлаа. Төсвийн тухай хуулиар долдугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож, төрийн байгууллагууд, төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, УИХ-ын гишүүдээс саналыг нь авч нэгтгэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Ингэснээр ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын эхний үе шат өндөрлөлөө гэж хэлж болно. Ийнхүү төсвийн төслийг боловсруулах хоёрдугаар үе шат эхэлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд иргэдийн оролцоог дэмжих, төсвийн ил тод, нээлттэй шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Засгийн газарт үүрэг өглөө.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай:
-Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд 2026 оны төсөвт иргэдийн оролцоог дээд зэргээр хангасан байхаар зохион байгуулахыг үүрэг чиглэл болголоо. Төсвийн тухай хуульд төсвийн төлөвлөлт, хуваарилалт шат бүр дээр олон нийтийн оролцоог хангах хуулийн заалттай. Сүүлийн жилүүдэд Засгийн газар энэ чиглэлд анхаарч ажиллаж ирсэн. Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар хүний хөгжлийг хамгийн том МЕГА төсөл байхаар зарласан. Төрийн албаны шинэчлэл хийх, төрийн бүтцийг цомхон байхаар, ТӨК-иудыг илүү зохистой засаглалтай болгох, тоог нь цөөрүүлэх зэрэг томоохон бодлогыг дэвшүүлэн ажиллаж байгаа.
Энэ хүрээнд Засгийн газар, яамдуудыг олон нийтээс хоёр үе шаттай санал авах чиглэлийг сайд бүрт үүрэг болгосон. Үүний дагуу Сангийн яам, бусад яамдуудтай хамтран ажиллана.
Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог дээд зэргээр хангаж, олон нийтийн хэлэлцүүлгийг наймдугаар сарын 01-нээс эхлэн цахимаар хоёр үе шаттай зохион байгуулна.
Сангийн яам наймдугаар сарын 15-нд төсвийн төслийг өргөн барих ёстой. Тэгэхээр энэ хүртэл олон нийтээс тодорхой саналуудыг хүлээн авч, тусгасан байх шаардлагатай. Ийнхүү төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанд өргөн барьсны дараа ирэх есдүгээр сарын 01-нд УИХ-д төсвийг өргөн барих ёстой. Энэ хугацаанд хоёр дахь шатны хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газар 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө. Энэ хүрээнд ирэх наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ. Олон нийтийн саналыг Emongolia болон 11-11 цахим системээр дамжуулан наймдугаар сарын 01-ээс эхлэн авна. Саналын үр дүнд яамдууд анхан шатны боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлнэ.
Энэ нь төслийн шинэчлэлтийн хүрээнд хийж байгаа зөв бөгөөд томоохон алхам. Олон нийт ямар ч санал ирүүлж болно. Хамгийн гол нь Засгийн газраас боловсруулсан бодлого, хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн тухай хуультай нийцсэн байх ёстой гэх мэт ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой.
Зочин 1 цагийн өмнө 59.153.113.224
Уянгалаг сонсголонтой ярих юм аа. Өчнөөн жил огт сонсоогүй явчихаад одоо ингэж байдаг. Сонгуульд хэрэг болох ганц хоёр асуудлаа яриад л. Иргэдээ юу ч анзаардаггүй гэж бодсоор л. Яах гэж засаг байгаа юм. Өөрсдөө жирийн иргэдээсээ тасраад явчихсанаа харуулаад байгаа юм уу. Хариуцсан яам газар нь хийж чадахаа больсон хэрэг үү. Гишүүдийн тоог нэмэх эсэх гээд л санал авсантайгаа адилхан байх нь л дээ. Ингэж попордог, шийдвэртэй ажиллаж чадахгүй бол яах гэж төрийн хэрэг явуулдаг юм бол…
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.118.189
хөөрхий ямарч Чадваргүй ЗГ гэдгээ шууд хэлж дээ бас муухай зальт аргатай юм байна ийм зг-тай байх хэрэг байна уу
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.185.65
"Үндэсний их баяр наадмаас бусад төрлийн олон ойн наадмууд, төрөл бүрийн гавьяа шагналын тогтолцоог шууд болон шууд бус хэлбэрээр төсвөөс санхүүжүүлж байгааг зогсоох шаардлагатай байна. Хэрэв эдгээр гавьяа шагналууд, үнэхээр бодит гавьяанд үндэслэж байгаа бол Монгол Улс өнөөдөр шинжлэх ухаан, урлаг соёл, эдийн засгийн хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлж байх ёстой. Бодит байдал өөр байгаа.
Нэргүй 10 цагийн өмнө 81.9.119.248
!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Нэргүй 11 цагийн өмнө 103.212.117.188
анх удаа ард түмэний санал авна… гэдэг нь ёстой хоосон тоглоом, биднийгээ сэтгэх чадваргүй гэсэн доромжлол…
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.88.106
Монголд ер нь Аль ч салбарт болог Нийгэмд Хууль Стандартын Хэрэгжилт , Хяналт гэж алгааа, Заавал нэг экстрим муу болж бүтэшгүй аймаар юм больж байж Дээр, Дооргүй сэрцгээдэг. Хүн зодсон, алж хядсан, Хагарч Дэлбэрсэн, Нурсан…гэх мэт.
Нэргүй 12 цагийн өмнө 202.126.88.106
Иргэд ямар саналаа өгөхийн, Бэлэн мөнгө Халамж авахыг л хүснэ биз, мөн яривааа
Тавлаж бгаа аятай нээрээ 12 цагийн өмнө 202.126.88.106
ТАВЛАЖ БАЙГАА Ч ЮМ ШИГ. АЖЛАА ХИЙ ГЭЭД 4/4 ЖИЛЭЭР 126Г СОНГООД ЯВУУЛДАГ, ТЭД НАРЫНХ НЬ ЯРЬЖ ХЭЛЖ БУЙГ ЭЭ. ТЭР ТӨРД НЬ БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДСАН АМЬТАД АЖИЛЛАДАГҮЙН БХДАА !!!!
Нүүрсний Number1 хулгайч 2025-07-30 202.9.46.138
Ёстой гоё, сөнөж байвал таарсан орк улс.
Нэргүй 2025-07-30 66.181.181.218
Энэ өлөн хулгайч зайлах болоогүй юу
Нэргүй 2025-07-30 66.181.191.120
Show time
Нэргүй 2025-07-30 66.181.160.31
Ард түмэн та нарт итгэл үзүүлэн сонгож, та нарт бүх эрх мэдлийг олгоод байхад эргэж ард түмнээс санал авна нтр гэдэг бол дараа нь буруутвал ард түмний саналаар шийдсэн гэж бухах башир муу арга заль!!!
ТӨСӨВ БА ИРГЭДИЙН ОРОЛЦОО 2025-07-30 202.179.26.232
30 ЖИЛ САНАЛ АВСААН… ЖИЛ БҮР Л АВЛАА ГЭДЭГ. … ИРГЭД САНАЛАА ӨГСӨӨР ШААРДСААР, ХЭЛСЭЭР С АНУУЛСААР ИРСЭН. ХААНА ЯАЖ САНАЛ НЬ ТУСДАГ ЮМ, ЯАЖ САЙЖРУУЛСЫМ. ХЭЗЭЭ ТАЙЛАГНАХ ЮМ.ИРГЭД ХЯНАЛТ ЯАЖ ХЭРГЭЖҮҮЛЭХ ЮМ БҮҮ МЭД… ТӨСВИЙН ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО, ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО, САНГИЙН ЯАМ, Э/З ИЙН ЯАМ БАС НЭГ БААХАН ЭРДЭМТДИЙН СУДАЛГААНЫ БАГ , БАС НЭГ ХҮРЭЭЛЭН, ДЭЭР НЬ ТӨСВИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ …. БАЙХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ … САНГИЙН САЙД, 9 САЙД ХОЁР ТАНАСАН МАЯГ ХАРУУЛААД Л ШИЙДЧИХДЭГ.
Нэргүй 2025-07-30 103.57.95.71
монголын эз сүйрүүлсэн хүн бол энэ
Нэргүй 2025-07-30 203.91.115.45
Чи муу хошного, нэг тоо цээжилж ав! Би ноднингийн өдийгөөс 2025 оны төсвийн тухай тасралтгүй хашгирсан хүн байна. Бодит байдал миний хэлсэнээс хол зөрөөгүй. Би 2025 оны төсөв батлагдаж байхад зардлыг 6-8 их наядаар танаад өгөөч гэж хүссэн. Төсөв 10 их наядаар тасрах нь тэр үед ойлгомжтой байсан. Үнэн хэрэгтээ Оюун-Эрдэнийн даалгавраар, Ман-н захиалгаар чи өөрийн биеэр төсвөөр дамжуулан гүйцэтгэсэн хулгайн хэмжээ 10 их наядаар хэмжигдэж байсан гэсэн үг. Одоо чи, танай хулгайч дарга, хулгайч нам ц
Нэргүй 2025-07-30 203.91.115.45
цавчиж болсон бол Монгол улсын 2026 оны жилийн нийт төсөв, зээл тусламжтайгаа нийлээд 26 их наяд төгрөг, 26 трилион төгрөгөөс давж болохгүй. Үүнийг хатуу мөрдлөг болго!
Нэргүй 2025-07-30 202.9.40.109
Баялагь, мөнгөний боломж гэх хуваарилалт аль эрт явагдаж хөрөнгө болон хуримтлалын ялгаа асар их болсон цаг. Гэсэн хэдий ч ганц төсвийн ч гэлтгүй үлдсэн баялагийг хөрөнгийн биржээр дамжуулан эзэмших боломжийг бүгдэд олгох банкуудын хувилбар шиг уул уурхайн компаниудын хувьцааны тодорхой хувийг хөроөнгийн биржээр нийтээд арилжих хуваарилалтын зарчмыг бий болгоё. Хүн бүр ядуу байх үүрэггүй биз ээ
Нэргүй 2025-07-30 59.153.113.28
ард түмнээс санал авч ажилаа хийнэ гэдэг бол бүтэхгүй зүйл. хэрэв тэгэхдээ тулбал ерөөсөө төсвөө татвар вөлөгчдийн хурлаар шийдүүлж бай. Тэр нь тэгэхдээ хэзээч бүтэхгүй зүйл болно. тал талд өөрсдийн эрх ашгийг яриад дуусна
** 2025-07-30 202.9.46.138
Жил бүр л тэгж ярьдаг. Тэгснээ намынхаа удирдах зөвлөл дээр хуйвалдаад л өсгөдөг, танадаггүй, хэмнэдэггүй, бүсээ чангалдгүй.
Нэргүй 2025-07-30 66.181.191.120
Гүйцэтгэх засаглалынхаа төсөвийг л танаж. Бид дахин нэмж төлөхгүй