Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Герман улсад 39 оюутан суралцахаар боллоо.

Тэднийг Герман улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулит, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, сурлагын амжилт хүсэв.
Эдгээр оюутнууд нь Монгол Улсад эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр герман хэлээр бакалаврын түвшний боловсрол эзэмшиж, эх орондоо 5 жил ажиллах юм.

Энэ жилийн хувьд 296 суралцагч Герман улс, Хятад улс, Унгар улс, Турк улс, Япон улс болон Их Британи зэрэг улсуудад суралцуулахаар ажиллаж байгаа юм байна.
Нэргүй 6 цагийн өмнө 81.9.119.248
!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Даагий 2025-07-30 66.181.160.83
Баяр хүргэж, амжилт хүсье.