Эрүүл мэндийн яамны танилцуулсан тоон мэдээллээр Монгол Улсад сүүлийн 10 жилд дунджаар 16.5 мянган нас баралт бүртгэгджээ. Нас баралтын дийлэнх хувь нь осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралт байна. Тодруулбал, гаднын шалтгаант нас баралт 17 хувийг эзэлж байгаа бол осол гэмтлийн 24 хувийг зам тээврийн осол эзэлж байна.
“Алсын хараа-2050”-ын хүрээнд яаралтай тусламжийн чанар, хүртээмж, чадавхыг үндэсний түвшинд сайжруулах арга тусгагдсан байна.
Тухайлбал, түргэн тусламжийн үндэсний сүлжээ, үйл ажиллагааг нэгтгэн зангидах үндэсний төвийг байгуулах, амилуулах болон лавшруулсан тусламжийг газар дээр нь үзүүлэх нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг бүтэц, зохион байгуулалтын дорвитой арга хэмжээг авах, зохицуулах эрх зүйн орчныг бий болгоход онцгой анхааран ажиллаж байна.
Энэ хүрээнд яаралтай тусламж судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн болон эрчимт эмчилгээ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийг хэлэлцүүлэгт хамруулсан. Мөн тус хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч мэргэжилтнүүдийг оролцуулжээ.
А.ТАМИР
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.248
))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom