Номхон далайн зарим оронд цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ

Номхон далайн зарим оронд цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ

Номхон далайн зарим оронд цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ

Оросын алс дорнодын эрэгт өнөөдөр өглөө (2025.07.30) 8.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. АНУ-ын Газарзүйн судалгааны албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт  нь Петропавловск-Камчатски хотоос 136 км зайд, 19 км гүнд байсан бөгөөд анх 8.0 магнитуд гэж тооцоолж байсан ч хамаагүй хүчтэй болсон нь тогтоогдсон байна. Улмаар Орос болон Японы эрэг дагуух хотуудад цунамигийн аюулаас сэрэмжлүүлж эхэлжээ.

Энэхүү газар хөдлөлт нь 2011 онд Японы зүүн хойд хэсэгт 9.0-9.1 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш болсон хамгийн хүчтэй нь байлаа гэж Газарзүйн судалгааны албанаас мэдэгдсэн байна.

Харин Оросын Шинжлэх ухааны академийн Геофизикийн албаны бүс нутгийн салбарын мэдээлснээр, Камчаткийн хойгт хүчтэй газар хөдөлж, цунамигийн түгшүүр зарласан. Газар хөдлөлт хойгийн эргээс 161 км-ийн зайд болсон бөгөөд өмнөх өдрийн орой болон өдөр хэд хэдэн удаа газар хөдөлсөн гэж тус албаны цахим хуудсанд мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт 32 км-ийн гүнд байсан. Бүс нутгийн салбарын захирал Данила Чебровын мэдээлснээр, газар хөдлөлтийн хүч 8.5 магнитуд байсан байна.  Тэрбээр ТАСС агентлагт хэлэхдээ, "Маш хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн магнитуд 8.5 түвшинд хэмжигдсэн. Долоодугаар сарын 20-ны газар хөдлөлтөөс ялгаатай нь энэ удаагийн чичирхийлэл ховор ангилалд хамаарна. Хагарал баруун өмнөд чиглэлд ойролцоогоор 200 километрийн зайд тархсан" гэж онцолсон байна.

Японы Цаг уурын агентлагаас тус улсын Номхон далайн эргээр цунамигийн сэрэмжлүүлэг гаргаж, 10:00–11:00 цагийн хооронд 1 метр хүртэл өндөр давлагаа эрэгт хүрч болзошгүйг анхааруулжээ.

Иргэдийг далайн эргээс хол байж, болгоомжтой байхыг анхааруулсан байна. Номхон далайн цунами сэрэмжлүүлэх төвөөс “Урьдчилсан газар хөдлөлтийн үзүүлэлтүүдээс харахад өргөн хүрээнд аюултай цунамигийн давлагаа бий болох боломжтой” хэмээн мэдэгдсэн байна. Хавай арлуудад мөн цунамигийн анхааруулга өгөгдсөн бол, АНУ-ын Аляскийн Алеутын арлуудад цунамигийн зөвлөмж гаргаад байна.

Газар хөдлөлтийн голомт нь Камчаткийн хойгийн эрэг орчимд оршдог бөгөөд энэ бүс нутаг нь хүн ам цөөнтэй, алслагдмал газар юм. Камчатка нь Номхон далайн “Галт бүс”-д байрладаг. Энэ нь дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлт, галт уулын бүс юм. Түүнчлэн газар хөдлөлтөөс үүдэн ОХУ-ын Сахалин арал дээрх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар Сахалины захирагч Валерий Лимаренко "RIA" агентлагт мэдээлсэн байна. Алс дорнодын эрэгт хүчтэй, 8.7 магнитудын газар хөдлөлт болсны дараа АНУ-ын Калифорни мужийн эрэг орчмоор цунамигийн анхааруулга мөн адил гаргажээ. Тухайлбал, Бэй Эриа болон Төв эргийн бүс, түүнчлэн Сан Франциско, Сан Пабло булангуудыг хамруулан бүх эрэг дагуу цунамигийн анхааруулга гаргасан байна. Иргэдэд нүүлгэн шилжих шаардлага гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авахад бэлэн байж, цаг агаарын анхааруулгыг дагахыг уриалжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 81.9.119.248

))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Т1 2025-07-30 202.9.46.138

Өөд нь хаясан цунами өөрийн нутаг руу болоосой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж