ОХУ-ын ирэх наймдугаар сарын 01-нээс эхлэн нэг сарын хугацаатай автобензинийн экспортыг түр хориглох шийдвэр албажсан байна. ОХУ энэ онд автобензинийн экспортод хэд хэдэн хязгаарлалт тогтоосон. Тухайлбал, гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг хүртэл зарим пүүс, нефтийн агуулах болон жилд нэг сая тонноос бага үйлдвэрлэл хийдэг компаниудад хамаарах экспортын хориг тогтоосон юм.
Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн бирж дээрх бензиний бөөний үнэ долдугаар сар гарснаар тасралтгүй өсч байгаа аж. Тухайлбал, АИ-95 төрлийн бензиний бөөний үнэ долдугаар сарын 17-нд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Тиймээс дотоодынхоо бензиний үнийг тогтворжуулахын тулд хоригийг дахин сунгажээ.
Монгол Улсын шатахууны хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын Роснефть компани дангаар нийлүүлдэг.
Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас (АҮЭБЯ) ОХУ-ын автобензинийн экспортын түр хориг нь Монгол Улсад үйлчлэхгүй бөгөөд шатахуун импорт хэвийн үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон ЕвроАзийн эдийн засгийн гишүүн орнуудад үйлчлэхгүй байх заалттай юм байна. Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны есдүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн байдаг.
АҮЭБЯ-наас өгсөн мэдээллээр өчигдөр /2025.07.29/-ны байдлаар улсын хэмжээнд Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 41 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 50 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байгаа аж.
Нэргүй 5 цагийн өмнө 81.9.119.248
)) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom
Gus 11 цагийн өмнө 202.9.46.138
Үйлчилсэн ч хамгийн өндөр үнээр
ХӨРШҮҮД 11 цагийн өмнө 202.179.26.232
ЗАХ ЗЭЭЛИЙН ЖУРМААР АМЬДАРНАА…. ГЭХЭД МОНГУУ ДУУСНА ШД…. ХОЧР ХӨРШӨӨ ХАРААЖ ЗҮХЭХ ХЭРЭГГҮЙ ДЭ.. ЮМ ҮНЭН БАЙХАД Л БОЛНО. ОРОС ХЯТАДГҮЙ БОЛ БИД Ч БАС БАЙХГҮЙ БОЛНО. ҮНЭН ГЭВЭЛ ЭНЭ …. БИД БАЙХГҮЙ БОЛБОЛ ЭНЭ ХОЁР МЭДРЭХ Ч ҮГҮЙ БАЙХ
зочин 5 цагийн өмнө 66.181.190.35
Манай орны хамгийн гол зорилт бол бусад оронтой ,ялангуяа хоёр хөрштэй хэвийн найрсаг харилцаатай байх нь хамгаас чухал, Ямар ч шалтгаангүй,дайсагнах хандлага гаргаж хэрхэвч болохгүй, Энэ талаар АН бусад улс төрийн хүчин онцгой анхаармаар байна, Азербайджан ,Арменд болж буй явдлаас сургамж ав,, Хоёр нүүр гаргах,дайсагнагч орнуудтай эвсэх, дотносохыг хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв, Хил бараг хаагдаж,виз сэргээв,Худалдаа саатаж, үлэмж хохирол учрав,Дайны байдал үүсч ч болзошгүй байна
Нэргүй 2025-07-30 202.9.40.34
АН-ын Бат-Үүл, Элбэгдорж, Тэмүүжин, зоригт , Сосорбарам гээд маш олон хүн Монголыг Орос улстай муудалцхан сонирхолтой байдаг. Муудалцаад бид ямар ч ашиг олохгүй. АНУ болон Украйн улс бидэнд бензин нийлүүлж чадахгүй. энэ улсуудаас хямд бензин авна гэдэг бол бүр худлаа юм.Монгол улсад ашигтай байдлаар гадаад бодлогоо явуулж байгаа нь яамайдаа.
Гуцөө 2025-07-30 202.9.46.138
Яах гэж ингэж та нар ард түмнийг дотор нь хагаралдуулах гэж ядаж байдаг хулгайчууд вэ? AЛНА ШҮҮ p***a!
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.188.39
bi hyamd benzin avdagui. zah zeeliin uniig jishig bolgoj gertee hiideg
Нэргүй 2025-07-30 202.55.188.87
elssenii ashig garj l bna
Амарбат 10 цагийн өмнө 202.126.90.69
мөхөс биднийгээ мөн ч их харж үзэх юмдаа
Нэргүй 9 цагийн өмнө 103.57.94.143
Харж үзэж бгаа мэт болоод мөн ч ихээхэн шулж идэж бгаа даа !!!
зочин 5 цагийн өмнө 66.181.190.35
Тэгэж үзэж байгаа бол харилцаагаа тасал ,Худалдаа бүү хий, Биднийг үүнд хэн ч шахаж,шаардаагүй, Тэгээд хоёр хөршгүйгээр амьдрах гээд үз, Дайсагнагч орнуудыг тэд нутаг дэвсгэр дээгүүрээ ганц ч алхуулахгүй гэдгийг харин анхаараарай,