ХУВЬ ХҮН ба ХАМТ ОЛОН

ХУВЬ ХҮН ба ХАМТ ОЛОН

Дараагийн хоёр бүлэг бол бидний дассан, сурсан сэтгэлгээнд үнэнхүү харш юм билээ. Гэхдээ уншаад үзэхээр бодол санаа минь өөрчлөгдөх шинжтэй гээч. Энэ бүлэг дэх либертари эшлэлүүдийн заримаас оруулъя:

  • би бол өөрийн хувь тавилангийн усан онгоцны ахмад, надаас өөр хэн ч энэ онгоцыг залуурдах ёсгүй. либертари эшлэл
  • “хэрэв та өөрийгөө олонхын талд байгааг мэдэх юм бол өөртөө эргэлзэх, үйл ажиллагаагаа завсарлах үе болсон байна гэсэн үг.” марк твэйн (1835-1910 он. дэлхий дахинаа алдаршсан ану-ын зохиолч)
  • “бусдын анхааралд өртөж, бусдаас талархал хүлээх гэсэн хүсэл эрмэлзэл, материал баялаг, өмчид хэт татагдахад хүргэж, хүнийг өчүүхэн бодгаль болгон хувиргадаг.”мишэль монтэнь (1533-1592 он. францын философич)
  • “бүх хүнд таалагдах гэсэн хүсэл бол тун хачин араншин. адгийн тэнэгт магтуулаад байх юм бол ухаантай байхсны хэрэг юун, хамгийн хорон санаатай нь намайг сайн хүн гээд байх юм бол ёс суртахууны зарчим баримтлаад яах юм бэ, миний хийсэн бүтээснийг бүгд дундаа тэгш хуваагаад авчих юм бол нөр хичээнгүй байхын хэрэг юу билээ!”   айн рэнд  (1905-1982 он. ану, либертари үзлийн үндсийг тавигчдын нэг)

Энэ бүлгийн агуулга дараах сэдвүүдийн хүрээнд харьяалагдана: Хувь хүн бол либертари үзлийн “атом” мөн; Индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл) ба коллективизм (хамт олонч үзэл), энэ хоёр үзлийн эсрэг тэсрэг чанар; Хувь хүний хүрээ буюу тойрог; Тоталитари үзэл буюу “бүгдээрээ”, “хамтаараа”, “нийтээрээ” гэхийн гор; Патернализм буюу зангидсан нударга доор хоргодохуй; “Үхэх эрх” ба амиа хорлохуй; “Жаргалтай үхэл” буюу эвтанази; Рэнд бас дахиад Рэнд; Психо-анализ хийгээд либертари үзэл

Энэ сэдвээр ярилцах болсон шалтгаанаа өгүүлсэн нь мөн л сонирхолтой. Өмнө өгүүлж байснаар энэ хэсгээ хайрцаглаад өнгөөр ялгаж оруулсан байв. Үсгийн фонт нь арай жижиг байна билээ. Энд яригдаж буй хоёр залуугийн төрх байдал бол өнөөгийн манай дийлэнх залуучуудын амьдралын хэв маяг, үнэхээр харамсалтай.

Эдгээр санаануудаас алаг цоог сийрүүлбээс, индивидуализм буюу хувь хүнийг дээдлэх үзэл нь коммунизм, социализм, фашизм зэрэг хамт олонч-коллективист үзэл болон “олонхын дарангуйллын” эсрэг зогсож байдаг тухай.

Зохиогч  Руссод тийм ч таатай ханддаггүй бололтой. Түүний зургийг тавиад Жан Жак Руссо (1712-1778 он. Францын философич). Индивидуализмд хамгийн их дургүйцэж байсан Францын энэ сэтгэгчийг Марксын багш хэмээн үзэж болно гэсэн тайлбар хийжээ. Зохиогчийн бодлоор түүхэнд байсан харгис, ухаалаг, бас тэгээд тун аюултай сэтгэгч.

Хамт олонч үзлийн тухай шог зураг их таалагдав. Хамт олон гэсэн хүлээсэнд орсон хувь хүн үнэхээр чанд баглуулдаг, зарим нь бүр огьж бөөлжтөлөө баглуулдаг аж.

Патернализмын тухай хэсэг. Патернализм гэдэг бол ийм зүйл. Юу ч хийж чадахгүй, ямар ч эрх мэдэлгүй олон түмэн бүхнийг мэдэж, бүхнийг чадаж байдаг чанга гар руу зүтгэлнэ гэсэн тайлбартай зурагт далайн дундах ганц арал, тэр нь зүгээр л зангидсан нударга. Харин арлыг хүрээлсан усан дунд тэр гар руу тэмүүлсэн үй түмэн гар сарвалзах аж. Ерөөсөө, тайлбар хийх шаардлага үгүй мэт санагдсан. Харин зохиогч патернализмын талаар нэлээн их зүйл бичсэн байна билээ. Тэгээд томоор, онцлогтой бичсэн дүгнэлт нь либертари үзэл бол анти-патерналист үзлийн хамгийн тод илрэл мөн.

Бас л монголчуудад этгээд санагдах сэдэв – үхэл. Зохиогч өөрөө философич хүн учраас нэлээн философилог эл сэдвийг хөндсөн шиг байгаа юм. Хэн нэгний амьдрал зөвхөн тухайн хүнд л хамаарагдана гэсэн утгаар.

Мөн энэ бүлэгт Айн Рэндийн “Эх сурвалж” роман, “Магтуу” дис-утопи тууж, “Сайтар эргэцүүл!” жүжгийн номуудын монгол хэвлэлийн зургийг тавиад Түүхэнд индивидуализм, эгоизмыг ингэж зоригтой, логиктой, философи үндэслэлтэй магтан дуулж, коллективизм, альтруизмын харгис, хуурмаг талыг нэвт шувт харуулсан бүтээлүүд байхгүй биз. Өөрийгөө бодохуй ба өөрийгөө золиослохуй, хувь хүнийг дээдлэх ба хамт олонч үзлийн хоорондын тэмцлийг харуулсан роман, дис-утопи тууж, жүжиг  гэсэн тайлбар хийжээ.

Хувь хүнийг дээдэлсэн энэ бүлэгтээ хэд хэдэн шог зураг оруулж. Нэгийх тухай тайлбарлахад, шатсан олон шүдэнзний дунд буй шатаагүй ганц ширхэг шүдэнзний зураг. Тайлбарт нь: Нэг нэгнээ дагагч олонх шатаж хэрэггүй болсон шүдэнз лугаа адил бол бусдыг дагаж ханараагүй эрүүл ухаант хувь хүн ийм байдаг.

Хоёр фото зураг. Эхнийх нь, нэг хүний (Иракийн дарангуйлагч агсан Хусэйний) хөшөөг газар унагаж, дээр нь олон түмэн бүжиглэж байх юм. Нөгөө зураг дээр, амь тавьсан хүний (Ливийн дарангуйлагч агсан Каддафийн) цогцсыг ард олон гутаан доромжилж байна. Олон түмэн өчигдөрхөн тахин шүтэж, гарыг нь үнэсэн, явсан газраас нь адис авч байсан удирдагчаа эрх мэдлээс буусны дараа хөшөөг нь эвдэн нурааж, улмаар дээр нь бүжиглэж, амь тавьсан цогцсыг нь гутаан доромжилж байгаа нь гэсэн тайлбар хийсэн байв. Олон түмэн үнэхээр муухай араншинтай аж. Манайд ч ялгаагүй. Масс одоохондоо дайнч-түрэмгийлэгч Путинд ингэж тал засаж буй болохоос … Хэрэв Путинийг суудлаасаа буух юм уу унагаачихвал Оросын ард түмэн болон манайхан яаж муулж, зүхэх бол!

Бас нэг зураг дээр цаазаар авахуулж буй хүмүүсийг (тэдний дунд эмэгтэйчүүд, настангууд ч олон байсан гэдэг) харах гэж цугласан олон түмэн байна. Тэд язгууртнуудыг цаазаар авахуулахыг хараад ихэд хөхин баясдаг байж. Фанатизмд автсан масс хүчирхийлэлд жолоодлогогүй автдаг нь 18-р зууны Францын хувьсгалын үед тод харагдсан. Язгууртан гаралтайгаас нь болж настай хүн, хүүхэд, эмэгтэйчүүдийг цаазаар авах үед ард түмэн хөхин баясдаг байжээ гэсэн тайлбартай.

Ер нь, энэ хэсэгт диспотизм айдас дээр тогтож байдгийг зургаар ч харуулсан, тайлбартай текст ч байсан. Эцгийн гипнозидолт гэдэг бол айдсаар бий болгосон дарангуйлал. Гэхдээ тэр нь дөнгөн данган тогтнож байдаг. Нэг л далим гарах юм бол нуран унана.

Коммунизмын үед манай ард түмний тархинд үзэл суртлыг хэрхэн суулгаж байсныг тархи өрөмдөж буй нэгэн зургаар харуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-07-30 81.9.119.248

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – Sexy24.mom

Avatar

Нэргүй 2025-07-30 66.181.160.31

Францын нийгмийн сэтгэл судлаач Гюстав Лебоны "Масс (сүрэг)-ын сэтгэл зүй" зохиолыг уншвал их сонин шүү!!!

Avatar

Нэргүй 2025-07-30 202.9.40.34

Цэдэнбал өөрийнхөө хувь заяаг золиослоод Монгол улсыг орчин үеийн соёлжсон улс болгосон. Энэ хүний үед монголчууд тэмбүү өвчнөөс салж соёл шинжлэх ухаан, газар тариалан, хөдөө аж ахуй, геологи гээд бүх салбар үүсэж бий болсон. Монгол улсад хийж бүтээснийг нь яривал маш их зүйл ярина. Харин түүнд хятадууд маш их дургүй байсан. Түүнийг муулж сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс бол хятадуудын бодлогын үргэжлэл юм. Цэдэнбал өөртөө машин ч аваагүй. Гэтэл манай ерөнхийлөгч байсан хүмүүс яасан их баян байна

Avatar

Олон түмэн их доль 2025-07-30 202.131.251.116

Ер нь олон түмэн их доль шүү дээ. Нэг хүнийг шүтэхээрээ бүр эрүүл ухаанаа алдчихдаг. Либертариуд үүнийг их зөв олж харжээ. Диспотизмын тухай тайлбар нь ч сонирхолтой болтой. Либертариуд патернализмыг эсэргүүцэх нь аргагүй ээ. Жирийн зөв сэтгэдэг хүмүүс хүртэл эсэргүүцэх хандлагатай байдаг юм чинь.

Avatar

Социалист, коммунист нэр томъёонууд 2025-07-30 103.212.118.25

"Жирийн ард ангиас гаралтай", "ядуу дорд олон түмэн", "хамт олон ингэж хүсэж байна", "олонхийн шийдвэр" гэх мэт үгс бол коммунист дарангуйлагчдын хэрэглэдэг үгс. Олонх дандаа буруу шийд гаргадаг, тэгээд олуулаа болохоор хэн ч хариуцлага хүлээдгүй, ёстой балай. Хөөрцөглөсөн масс. Нийтлэл доторхи ишлэлүүдээс Марк Твэйн ямар үнэн хэлээ вэ!

Avatar

Увс хүмүүс аймаар фанатик 2025-07-30 202.21.106.213

Монголоос хамгийн фанатик хүмүүс бол Цэдэнбал гээд үхчих гээд байгаа энэ Увсынхан.

Avatar

Тийм шүү 2025-07-30 103.212.118.25

Тийм шүү, тэр шүтээд байдаг Цэдэнбал нь Румыны Чаушеску, Болгарыэ Живков, Зөвлөлтийн Сталин нар шиг жинхэнэ дарангуйлагч байсан. Эрх мэдэлд маш дуртай, ямар сайндаа 40 гаруй жил нэг улсыг азсаглах вэ дээ (хаан хүн ч гэсэн ийм удаан засаг барихаас уйддаг байх байх, тэгэхэд манай хүн), тэгээд шударга шүүмжлэл, улс орны төлөө шүүмжлэл хэлсэн рүмүүсийг муухай хэлмэгдүүлж байсан. Оросуудад эх орноосоо илүү элэгтэй, хүүхдүүдээ монголоор ярьж сургаагүй, гэр бүлээрээ зугаалж явахдаа тоглоод хол оччихсо

Avatar

21 2025-07-30 202.55.191.130

BOLOHGUI BUTEHGUI BUHEN ARDCHILALAAS EHLELTTEI GEDGIIG HEZEI OILGOH VE

Avatar

"Эх сурвалж"-ийг уншсан, гайхалтай 2025-07-30 124.158.122.242

МУИС-д оюутан байхдаа хуулийн багшийнхаа зөвлөснөөр "Эх сурвалж"-ийг уншсан, гайхалтай ном. Хүн бусдыг дагаж навсагнахгүй өөртөө үнэнч байснаар их амжилтад хүрдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж